800 гаруй мянган оршин суугчийг нүүлгэн шилжүүлэхээр болжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

Байгалийн гамшигт үзэгдэл Японд ойр ойрхон болдог. Японы өмнөд нутгаар хүчтэй аадар бороо үргэлжлэн орсны улмаас нам хөрсний гулгалт, үерийн аюул нүүрлэж болзошгүй байдал үүссэн байна. Тиймээс гурван хотын 800 гаруй мянган оршин суугчийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлжээ.Болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг Японы Ерөнхий сайд Абэ Шинзо хотуудын оршин суугчдад уриалсан байна.

Кюшү арлын Кагошима мужийн Кагошима, Киришима, Айра хотын оршин суугчдыг яаралтай аюулгүй газар очихыг сануулж, айл бүрт мэдээлэл түгээж байгаа гэнэ. Тус мужид 24 цагийн хугацаанд 330 миллиметр гаруй хур тунадас унасан бол зарим нутагт нэг цагт 50 миллиметр гаруй хур тунадас унажээ. Кагошима хотод хөрсний гулгалт үүссэний улмаас нэгэн настай эмэгтэй амиа алдсан байна.


Сэтгэгдэл

Зочин [66.181.176.54] 2019-07-04 07:37:56

Японд манай олон зуун Монголчууд амьдарч сурч байдаг юм шүү дээ. Байгалийн гамшиг багагүй үзсэн мундаг хөдөлмөрч ард түмэн шүү

Зочин [64.119.21.111] 2019-07-04 05:18:07

Хэзээ нэгэн өдөр япончууд аралынхаа хамт далайд живэх байх даа.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.