Сонсголонгийн гүүрийн хөдөлгөөнийг нээлээ

Сонсголын гүүрийн хөдөлгөөнийг өчигдөр /2019.07.05/ нээлээ. Туул гол дээгүүр, Сонсголонгийн хуучин гүүртэй зэрэгцүүлэн шинээр барьсан гүүрний барилгын ажлыг Улсын баяр наадмын өмнө дуусгасан нь энэ юм. Ийнхүү 289.4 метр урт, хоёр эгнээтэй гүүр ашиглалтад орсноор Улсын баяр наадмын өдрүүдэд замын ачаалалгүй, наадамчин олон шинэ, хуучин хоёр гүүрээр саадгүй зорчих боломж бүрдэж байна.
Сонсголонгийн гүүр нь нийслэлийн авто замын сүлжээний босоо тэнхлэгийн гол замын сүлжээ болох Сонсголонгийн 5.5 км авто замд байрлах бөгөөд хотын төвлөрлийг бууруулах Яармагийн дэд төвийн бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэх, үйлдвэрлэлийн бүс, олон улсын шинэ нисэх онгоцны буудал руу зорчих хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлж, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг сайжруулах чухал ач холбогдолтой байгууламж юм.
Шинэ гүүрийн барилгын ажлыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 2018 оны тавдугаар сарын 1-ний өдөр эхлүүлж, барилгын ажлыг үндэсний үйлдвэрлэгч “Гангүүр” ХХК богино хугацаанд гүйцэтгэжээ.
Сэтгэгдэл
Zichin [202.126.89.73] 2019-07-07 06:21:10
Moskva horoolloos uragsh 4r Stantsiin zam ruu tusuvt suusan zamaa tavihaar l jinheneesee tugjrel bagasah bhaa
Zochin [202.126.89.73] 2019-07-07 06:18:13
Moskba horoillin uulzvaraas urd 4-r stantsiin zam ruu holvoh zamaa taviih yed l tugjrel bagasah bhaa
Зочин [202.9.43.30] 2019-07-06 15:19:15
Одоо нөгөө талыг нь ижилхэн болгож засварлана биз дээ ,Одоо "Геологийн төв лабораторийн уулзварыг урагшаа "НАРАНГИЙН ГҮҮР" -гүүр шиг гүүр баривал түгжрэл мөн их багасна даа ,хүмүүсээ .
Зочин [103.212.117.180] 2019-07-06 04:23:06
НААДАМАА ГАНЦ СТАДИОН Л БАЙХГУЙ МОНГОЛИИ УЛС ДАА МАКСЫН ГАНБААГИЙН МИЕЭГЭЭС АВСАН 70 ГА ГАЗРЫГ ХУРААЖ СТАДИОН БАРИАЧ
Оожоо [64.119.23.4] 2019-07-06 02:20:45
Сайхан мэдээ байна. Одоо Сонсоглонгын замын хойтох Монсын уулзварыг гүүрэн гарцтай 4 замын уулзвар болгов Орбит, Толгойт, их бага Нарангууд, Баян хушуунаас Нисэх Яармаг, Баруун болон хойт зүгийн орон нутгийн замруу явах хөдөлгөөний эрчим нэмэгдэж 10 буудлын төмөр зам дээр болдог түгжирэл маш их буурна даа. Хотын захиргаа үүнийг анхааралдааавмаар юм.
Зочин [103.10.22.45] 2019-07-07 02:54:42
Zuv shu. Bodit ajil bolgovol tumen olond ih heregteide.