Б.Шарав, Н.Жанцанноров нар Хөдөлмөрийн баатар болох нь

Д.Тулга / Нийгэм

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан зарим хүнийг Төрийн дээд цол, одон, медалиар өнөөдөр шагнана. Шагналыг 11:40 цагт Ерөнхийлөгч гардуулах тов гарчээ.

Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав нарын дөрвөн хүнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгох мэдээлэл байна.

Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров "Гарын таван хуруу", "Гарьд магнай", "Би чамд хайртай", "Намрын халуун өдрүүд", “Сүүдэр", "Мандухай сэцэн хатан", "Мөнх тэнгэрийн хүчин дор", "Шарга даага” зэрэг киноны хөгжим, Морин хуур, Алтан намар хөгжмийн концерт гээд олон уран бүтээлийг монголчуудын сэтгэлд хоногшуулсан байдаг.

Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав

"Чингис хаан" дуурь, “Зуурдын орон" балет, "Ононд хатаагдсан илд" дуулалт жүжиг, 1, 2-р симфони, “Замбуу тивийн наран" магтуу, "Эх орон" зэрэг 30 гаруй романс, 20 гаруй цөөхүүл хөгжмийн бүтээл, "Сэрсэн тал" үндэсний найрал хөгжмийн удиртгал, "Ард Аюуш", "Байлдааны даалгавар", “Илүү сартай зун" зэрэг олон киноны хөгжим бичжээ. Дан хөгжмийн 70 гаруй бүтээл, 300 гаруй дуу, романс туурвисан. 20 орчим уран сайхны кинонд хөгжмийн найруулагч, зохиолчоор ажиллаж Монгол Улсын Соёл урлагийн салбарт үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан алдартнууд юм.


Сэтгэгдэл

Зочин [103.10.22.85] 2019-07-08 08:06:03

Одоо шинээр дээд шагнал гаргахгүй бол энэ мэт заримд нь өгөх шагналгүй болох ньээ.Дахиад шагнах хэрэг гарвал яанаа.

Зочин [64.119.26.60] 2019-07-08 06:11:28

Bayr hurgie shan medee bn

Gansukh [202.55.184.250] 2019-07-08 05:33:14

Sharav ahdaa bayar hurgej eruul enhiig husen eruue

Bold [66.181.161.95] 2019-07-08 04:21:10

Damryyrsan ter xydalaa odon meadial oi gytaj bna

mongoo [1.25.156.131] 2019-07-08 04:07:35

BAYAR HURGIE. URT NASALAARAI ULAM IHIIG BUTEEGEEREI. HOYOLUULAA L ENE UEIIN BAHARHAH HUMUUS DEE. ARD TUMNIIHEE SETGELIIG BAINGA HUGLUJ YAWAARAI.

иргэн [103.242.47.98] 2019-07-08 04:01:55

баяр хүргэе өшөө ихийг хийх түмний даалгавар шүү хоёроо

Jantsan [118.103.98.132] 2019-07-08 03:52:01

Jantsan sda odoo zailaa. Huuhdee darga bolgoodd. Zail zail.

Зочин [66.181.181.49] 2019-07-08 03:41:51

МОНГОЛ УЛСАД ОЛОН АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОЖ ИХ ТАТВАР ТӨЛЖ БУЙ ХҮМҮҮСТ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ӨГӨХ ЁСТОЙ

Зочин [202.9.43.97] 2019-07-08 03:31:08

шарав гуайдаа эрүүл энхийг хүсэе

Zochin [202.9.42.194] 2019-07-08 03:18:03

Sharav guaidaa haluun bayr hurgie.Sharav shig egel engiin ard MGL.baitugai delhiid bhgui shu.Uneheer nudee oljee.Tsirkiin Norovsambuu guaid bas l hundetgel.deed shagnalaa haramgui egmeer shuu.TSirkiin .mgliin urlagiin tulee nadaara zutgeed amidralaa deesh tataaagui shunalgui negen shuu

Иргэн [202.9.44.76] 2019-07-08 03:02:26

Тэгмэрсэндээ хжлгайч авлигч нарт тар засгийн нэртэй шагналыг олгомоноо хурааж авахгүй бол наад шагналын ннр хүнд гэж байхгүй болсон


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.