Хуушуур хийх гэж байсан 90кг муудсан махыг устгалаа

Б.БУРМАА / Нийгэм

Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчид Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худаг, Сүхбаатарын талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэнд ажиллаж байна. Улсын хянагчид наадамчин олонд эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдал, стандартын шаардлага хангасан чанартай, соёлтой үйлчилгээ үзүүлэх зорилгоор баяр наадмын үеэр Хүй долоон худагт хуушуурын 160, худалдааны 50 цэг, төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуур, худалдааны 400 цэгийг хамруулан нийт 610 зөвшөөрөгдсөн цэгт байнгын хяналт шалгалт хийж байна.

Өнөөдөр 13.00 цагийн байдлаар зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж байсан 15 иргэний үйлчилгээний үйл ажиллагааг таслан зогсоож, хоёр аж ахуй нэгжийн 90 кг муудсан махыг устгаж, 0.0035мм-ээс нимгэн 1200 ширхэг гялгар уутыг хураан авчээ.

Мөн хуушуур хийхээр бэлдсэн 76 махны дээж, худалдан борлуулж байгаа айргийн 21 дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулсан байна.


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.170] 2019-07-12 03:20:04

Q1q


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.