Дөрвөн эмэгтэйн хоёр нь үлдлээ

Д.Тулга / Спорт

Долдугаар сарын 10-ны өдрийн уралдаан Оросын мотоциклчин бүсгүй Анастасия Нифонтовад ээлгүй байж тэрбээр уралдааныг орхин ирэх жил “даагаа нэхэхээр” болсон тухай бид өмнө мэдээлсэн. Энэ өдийн уралдаан зөвхөн түүнд төдийгүй түүний өрсөлдөгч өөр нэг мотоциклчин бүсгүй Габриэла Новотнагийн хувьд ч таагүй өндөрлөсөн юм.

Испанийн мотоциклчин бүсгүй Габриэла Новотнацагт 120 км хурдлан давхиж яваад унаад хөл болон таазаа гэмтээжээ. Тэгсэн ч тэрбээр хөдөлгөөнөө цааш үргэлжлүүлэн тухайн үе шатныхаа барианд орсон боловч эмч нар түүнд уралдаанаа үргэлжлүүлэхийг зөвшөөрөөгүй байна.

Ийнхүү олон улсын автораллид мотоциклын төрлөөр оролцсон үзэсгэлэнт хүйсийн төлөөлөл дөрвөн бүсгүйгээс хоёр нь л буюу Испанийн тамирчин Лайя Санс, Монгол Улсын спортын мастер Б.Бат-Ундрал нар үлдэв. Испани бүсгүй уралдааны тав дахь үе шатыг наймдугаар байранд орсон амжилтаар өндөрлөсөн бол Монголын тамирчин баруун гартаа гэмтэл авсан ч раллиг үргэлжлүүлэн 21 дүгээрт жагссан байна.


Сэтгэгдэл

asd [49.0.137.181] 2019-07-15 04:33:48

balai uraldanaa bolivol taarna

Зочин [112.72.12.9] 2019-07-15 00:22:08

Охин минь болгоомжтой л яваад ир. Гэмтэж бэртвэл баларна шүү. Чамайг мундаг гэдгийг бүгд мэдсэн болохоор зоволтгүй

ПҮҮЖЭЭЭ [66.181.179.93] 2019-07-14 11:15:06

МОНГОЛЧУУД ЯМАГТ ШИЛДЭГ НЬ БАЙЖ ЧАДДАГ МУНДАГ БҮСГҮЙНХЭЭ АМЖИЛТАНД ИТГЭЖ БАЙНАА УРАГШАА ЧИ ЧАДНАА ЧАМААРАА БАХАРХАЖ БАС БАЯРТ МЭДЭЭГ ЧИХ ТАВИН ХҮЛЭЭНЭМ

Пүрэв Наранчулуун [202.126.89.11] 2019-07-14 01:30:23

Яараад яах вэ бие бодоорой

Зочин [202.126.89.11] 2019-07-14 01:28:01

Яараад яахав дээ боломж байвал замаа ггүйцээчих болохгүй бол бие бодоорой

Зочин [66.181.161.13] 2019-07-13 08:01:25

Мундаг монгол бүсгүйдээ амжилт чи чаднаа урагшаа

Монгол [202.126.89.215] 2019-07-12 08:59:06

Эрэлхэг бүсгүйг минь алтан шар зам нь ивээж амьжилтаар дүүрэн агуа эх орондоо эсэн мэнд ирхийн өлзий дүүрэн ерөөл өргөе

Зочин [66.181.161.78] 2019-07-12 05:22:38

Гэмтэлтэй бол хэрэггүы дээ. Уралдаан нэгээр дуусахгүй. Хөөрхий минь Монголд болж буй уралдаанд шүд зуугаад явж буйгойлгож байна.

монгол [107.167.104.166] 2019-07-12 04:08:15

хайрт охиндоо наадмын мэнд хүргээд эрүүл саруул эргээд ирээрэй гэж ерөөе!!! эвгүй байвал орхиод ирэхгүй юү дээ дараагийн удаа гэж байгаа шүү дээ!!!

Зочин [43.242.243.210] 2019-07-13 03:01:28

Ee yah gej tegdeg yum. UNDRAL mundag sh dee. Nutagtaa bn. Chadnaa.

БАТ & БАТ [66.181.161.113] 2019-07-12 03:56:12

ЭРЭЛХЭГ МОНГОЛ БҮСГҮЙДЭЭ АМЖИЛТ ХҮСЬЕ ! БАХАРХАЖ БАЙНА ЭХ ОРОН , МОНГОЛ ТҮМЭН ЧИНЬ !

Зочин [106.102.142.95] 2019-07-14 05:50:26

Мундаг охин доо амжилт


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.