Начин цолны болзол хангасан таван бөх цол, тэмдэгээ гардаж авлаа

Б.БУРМАА / Спорт

НЭМЭЛТ 20:00 МИНУТ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд тав давж начин цолны болзол хангасан, зургаа давж харцага цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо.

Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын начин, харцага цолны үнэмлэхийг нь гардуулж, энгэрийн тэмдгийг нь зүүж өглөө. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын начин цолтой болсон бөхчүүд:

image

1.Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх Баянзулын Цэдэнсодном,

2.Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Таван хан” дэвжээний бөх Баярсайханы Орхонбаяр,

3.Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Таван хан” дэвжээний
бөх Насанцогтын Баярбаатар,

4.Увс аймгийн Тэс сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Увс Нуур” дэвжээний бөх Жамсрангийн Ням-Эрдэнэ

5.Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат “Сүлд” спорт хороо, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх Алтангэрэлийн Давааням


НЭМЭЛТ 15:05 МИНУТ

-АЙМГИЙН АРСЛАН Ж.НЯМ-ЭРДЭНЭ, А.ДАВААНЯМ, Б.ЦЭДЭНСОДНОМ НАР НАЧИН ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАЛАА-

Увс аймгийн Тэс сумын харьяат аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ Сэлэнгэ аймгийн харьяат улсын харцага Н.Жаргалбаяраар тав давж улсын начин цолны болзол хангалаа. Мөн Хөвсгөл аймгийн харьяат аймгийн арслан А.Давааням улсын харцага М.Бадарчаар тав давж начин цолны болзол хангалаа. Үргэлжлүүлэн аймгийн арслан Б.Цэдэнсодном Улсын харцага Х.Гантулгаар тав давж начин цолны болзол хангалаа.


НЭМЭЛТ: 15:00 МИНУТ

-СЭЛЭНГЭ АЙМГААС НАЧИН ЦОЛТОН ХОЁР "ТӨРЛӨӨ"-

Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хамгийн анхны начин цолтон төрлөө. Тодруулбал тавын даваанд тунаж үлдсэн Сэлэнгэ аймгийн харьяат, 24 настай аймгийн арслан Б.Орхонбаяр Хөвсгөл аймгийн харьяат аймгийн арслан Ц.Сандагдоржоор тав давж начин цолтны болзол хангалаа. Үргэлжлүүлэн Сэлэнгэ аймгийн харьяат аймгийн арслан Н.Баярбаатар улсын аварга Г.Эрхэмбаяраар тав давж начин цолны болзол хангалаа.


image

image

image

image

image

НЭМЭЛТ: 14:40 МИНУТ

Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны начны даваа гэгддэг тавын даваа эхэллээ. Энэ даваанд 32 бөх хүч үзэн барилдана.


Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа өндөрлөв. Энэ даваанд аймаг, цэргийн цолтой 12 бөх учраа бөхөө давж начны даваанд барилдахаар үлдсэн байна. Тэгэхээр энэ бөхчүүдээс тав давсан нь улсын начин цол хүртэх юм.

ТАВЫН ДАВААНД ҮЛДСЭН АЙМАГ, ЦЭРГИЙН ЦОЛТНУУД:

Дархан аварга Г.Өсөхбаяр – цэргийн заан О.Батжаргал

Улсын арслан Р.Пүрэвдагва – аймгийн арслан Ц.Сандагдорж

Улсын заан М.Өсөхбаяр – аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ

Улсын заан Б.Батмөнх– аймгийн арслан Б.Цэдэнсодном

Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ– аймгийн арслан Н.Мустафа

Улсын гарьд Ш.Жаргалсайхан– аймгийн арслан П.Мөнхбат

Улсын заан Б.Сайнбаяр– аймгийн арслан Н.Баярбаатар

Улсын заан Н.Түвшинбаяр– аймгийн арслан Б.Бат-Амгалан

Улсын харцага Н.Золбоо– аймгийн арслан Д.Бадамгарав /Ховд/

Улсын харцага Ш.Мөнгөнбаатар– аймгийн арслан А.Давааням

Улсын харцага Т.Бэгзсүрэн– аймгийн арслан Б.Тайван

Улсын начин Ч.Хөхчирэнгэр– аймгийн хурц арслан Б.Орхонбаяр

ГЭРЭЛ ЗУРГИЙГ М.АМАРЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.169] 2019-07-12 17:05:07

Монгол бох унэгуй болжээ, цэнгэлдэх ч хоосон, наймааг хэн узэх вэ дээ

Зочин [14.202.216.192] 2019-07-12 12:25:58

Yun ardiin huvisgal 98 be? Mongol undesnii naadam bishuu

Зочин [14.202.216.192] 2019-07-12 12:25:22

Ene odoo nairaa gesen uguu.

зочин [64.119.22.181] 2019-07-12 09:59:29

Бөөн цолны наймаа явагдаж,ард иргэд ни сэтгэл ханамжтай сайхан наадаж бгаа юм байхаа,даваа ахих тусам мөнгө хэдэн сая,саяаараа урсаж ард иргэд ни хий хоосон баярлаж бахтарч ундаг бгаа

er [202.171.132.139] 2019-07-12 07:11:05

Erhembayar jujig hiij nutgaasaa nachin turuullee

Mongol [2.247.247.62] 2019-07-12 06:27:07

Durmiin daguu l bolj bna da.

Зочин [66.181.161.67] 2019-07-12 06:16:15

жүжиг эхлэх гэж байна даа


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.