ШАГАЙН ХАРВАА: УТБЗ-ийн Л.Болд ахлагчтай баг шилдгээр шалгарлаа

М.Амаржаргал / Спорт

НЭМЭЛТ: 16:00 МИНУТ

Тулгар төр байгуулагдсаны 2228, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмаар шагайн харваанд 97 багийн 800 орчим харваачид оролцсоноос дөнгөж сая шилдгүүд тодорлоо.

-Нэгдүгээр байранд УТБЗ-ийн Л.Болд ахлагчтай баг

-Хоёрдугаар байранд “АПУ” ХХК-ийн С.Ямааранз ахлагчтай “Алдар” баг

-Гуравдугаар байранд Өмнөговь аймгийн Б.Түвшинбаяр ахлагчтай баг тус, тус шалгарсан байна.


Тулгар төр байгуулагдсаны 2228, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмаар шагайн харваанд 97 багийн 800 орчим харваачид оролцож байна. Улс, аймгийн цолтой 370 гаруй харваач оролцож байна. Хэсгийн тоглолтоос тодорсон шөвгийн 8 баг өнөөдөр цэц мэргэнээ сорьж дөнгөж сая шилдэг дөрвөн баг шалгарлаа. Тодруулбал,

  • УТБЗ-ийн Л.Болд ахлагчтай баг
  • “АПУ” ХХК-ийн С.Ямааранз ахлагчтай “Алдар” баг
  • Төв аймгийн Ц.Энхбат ахлагчтай “Хийморь” баг
  • Өмнөговь аймгийн Б.Түвшинбаяр ахлагчтай баг тус, тус шалгарсан байна.

Зохион байгуулагчдын зүгээс “Шагай харваачдын нас их залуужсан байна. Харваачдын 50 гаруй нь залуус байна. 370 гаруй нь аймаг, улсын цолтой харваачид оролцлоо. Үүнд Монгол Улсын даяар дурсах дархан мэргэн, Хошой мэргэн, аймгийн гоц мэргэн нийлсэн өргөн хүрээтэй харваачид орсон байгаа. Багууд өрсөлдөөнтэй, бэлтгэл сайтай оролцож байгаа. Тамирчдын ур чадвар үнэхээр өндөр байлаа. Тэр дундаа баг тамирчдыг шүүхэд нэлээд хүндрэлтэй байна. Мэдээж өрсөлдөж байгаа учраас бүгд хэн ч хэнийгээ хожиж магадгүй байдалтай байгаа” гэлээ.

Шагайн харваа өнөөдөр 15.00 цагаас шилдэг баг тамирчдаа тодруулах юм.

image

image

image

image

image

image


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.