“БУЯНТ-УХАА 2” түрээсийн орон сууцны ЦАХИМ БҮРТГЭЛ ӨНӨӨДӨР эхэлнэ

М.Амаржаргал / Нийгэм

“Буянт-Ухаа 2” 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийг өнөөдөр буюу долдугаар сарын 22-ноос nosk.ub.gov.mn хаягт цахимаар бүртгэж эхэллээ. Өнөөдрөөс эхлэн наймдугаар сарын 5-ныг хүртэл нийт 14 хоногийн хугацаанд 24 цагийн турш nosk.ub.gov.mn цахим бүртгэл явагдана. Энэ хугацаанд амралтын өдөр харгалзахгүй бүртгэл явагдах юм. Эхэлж бүртгүүлснээрээ түрүүлээд орно гэсэн зүйл байхгүй учир бүртгүүлэх хүсэлтэй иргэд яаралгүй энэ 14 хоногийн хугацаандаа бүртгүүлж болно гэж “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн ерөнхий захирал Б.Сүхбаатар мэдэгдсэн.

Түрээсийн орон сууцны хувьд 68.59 мкв, 49.23 мкв, 39.30 мкв гэсэн гурван төрлийн сонголттой аж. 972 орон сууцны 30 хувийг энгийн түрээс, 30 хувийг таван жилийн хугацаанд түрээслээд өмчлөх, үлдсэн 40 хувийг түрээсийн орон сууц барих зориулалтаар газар чөлөөлөлтөд зарцуулах юм. НОСК-иас тавьсан шаардлага, иргэдийн өөрсдийнх нь ирүүлсэн мэдээллийн дагуу эрэмбэлнэ. НОСК зөвхөн бүртгэлийн ажлыг хийх бөгөөл үүний дараа орон сууцны комисс, нийслэлийн Засаг даргын дэргэдэх нийслэлийн Орон сууцны зөвлөл гэсэн байгууллагууд ажиллана. Нийслэлийн агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах хүрээнд хийгдэж байгаа ажил учраас инженерийн дэд бүтэцгүй буюу гэр хороололд амьдардаг иргэдийг хамруулна. Орон сууцтай иргэд түрээсийн орон сууцанд хамрагдах боломжгүй гэсэн юм.

Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журамд залуу гэр бүл, төрийн албан хаагч, хувийн байгууллагын ажиллагсад болон хувираа хөдөлмөр эрхлэгч, 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл, өрх толгойлсон эцэг эх, өндөр тэтгэвэр тогтоолгосон ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл, гамшигт аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэн гэсэн найман төрлийн иргэдийг хамруулахаар заасан байна. Иргэд цахимаар бүртгүүлээд сонгон шалгаруулалтын шаардлагад нийцсэн тохиолдолд цаасан бичиг баримт шаардах юм.

Түрээсийн орон сууцанд анх удаа өмчлөх хэлбэр орж байгаа юм. Иргэд таван жилийн хугацаанд заасан графикийн дагуу төлбөрөө барагдуулах ёстой юм байна. Энгийн түрээс нь өмчлөх боломжгүй аж. Бичиг баримтын лавлагаа, бүртгэлийг ТҮЦ машинаас авах боломжтой аж. Цахимаар бүртгүүлж буй иргэд хуурамчаар мэдээллээ өгөөд тэр нь илрэх тохиолдолд цаашдаа НОСК-иас явуулж буй хөтөлбөрт хамрагдах эрхгүй болж, хар жагсаалтад багтах юм байна.


Сэтгэгдэл

zochin [182.160.36.39] 2019-07-22 04:25:19

bvrgvvleheer bolhgvi bn

Б,Ц [103.10.23.111] 2019-07-22 03:45:15

Зүгээр л хашаа байшангаар нь шууд соль тэгэж байж утаанаас сална Хашаа байшан газарыг нь зах зээлийн бодот үнээр бодож шудраг ажил байранд орохгүй бол Мөнгийг нь өгөөд хотоос нэг мөр гарга нутагт нь илгээ

Зочин [202.126.88.32] 2019-07-22 04:25:18

зөв зөв

Бат [66.181.161.40] 2019-07-22 03:26:57

Энгийн түрээсийн төлбөр нь 255450-453000 нэмэх нь хэрэглээний бусад зардал нэмэгдэнэ. Барилгын сайдын баталсан 1м2-ын түрээсийн үнэ 6500 төг шүү дээ. 5 жилд худалдан авах боо хамгийн багадаа 285000 төг төлнө гдг бас л худлаа. Хамгийн багадаа 665 000 төгрөг нэмээд хэрэглээний зардлаа төлнө. Үүнийг төлдөг эмзэг бүлгийн хүн байх уу ???????? Хамгийн багадаа шүү

Байр сонирхогч [66.181.161.62] 2019-07-22 03:02:25

Бүртгэл нь эхлээгүй юм биш үү? Дандаа худал ярих юм юу ч алга танай хаяган дээр www.nosk.ub.go.mnээ хаана юун дээр бүртгүүл гээд байнаа юм бэ?

ТЁГ [202.126.88.32] 2019-07-22 02:35:14

орон нутагт байраа зарчихаад гэр хороололд ирсэн хүмүүсийг яаж илрүүлэх?

зочин [202.21.101.246] 2019-07-22 02:24:50

орох хүмүүс нь тод болсон байхөө

Зочин [202.170.84.230] 2019-07-22 01:44:37

Сайн байна ууу ?? түрээслэх хэлбэрээр тус байрыг эзэмшихэд сардаа хэдийг төлөх вэ??


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.