ТАНИЛЦ: Маргааш дараах замууд нэг чигийн урсгалтай болно
Маргааш буюу долоодугаар сарын 25-наас Нийслэлийн Чингэлтэй, Баянзүрх дүүрэг орчмын зарим замыг нэг чигийн урсгалтай болгохоор болжээ. Тодруулбал,
1. Чингэлтэй дүүрэг 1-р хороо буюу Ард кино театр, 23 дугаар сургууль, Мөнгөн завъяа орчмын орон сууцны хороолол дундуур өнгөрдөг зарим замуудыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгож байна.
2. Чингэлтэй дүүрэг 2-р хороо буюу Голомт банк, Компьютер ланд төв орчмын зарим замууд
3. Баянзүрх дүүрэг 6-р хороо буюу Баянзүрх захын баруун болон урд гудамж
4. Баянзүрх дүүрэг 4-р хороо буюу Жуковаас Гялс төв хүртэлх зам тус тус долоодугаар сарын 25-наас нэг чигийн хөдөлгөөний зохицуулалтанд орно.
Дээрх өөрчлөлт маргаашаас эхлэн мөрдөгдөх бөгөөд жолооч нар энэхүү замын хөдөлгөөний чиглэл, зохион байгуулалтад бэлтгэлтэй байхыг зөвлөж байна.
Сэтгэгдэл
Жолооч [192.82.64.212] 2019-07-24 09:08:06
23, 24-р сургууль орчмын байрнууд дундуур шинээр замууд гаргаж, хашаа хайснуудыг буулгаач ээ... Мөн бөхийн өргөөний баруун урд, сэлбэийн баруун зүүн талууд, бас бусад газруудад ч гэсэн тийм шаардлагууд байгаа...
Urgen [202.9.43.7] 2019-07-24 08:45:44
Sub zuv xeden talaassa murgulduud tag tygjeed zogsood bdag neg yrsgaltai bval iim Zulu boloxgyi
ЗОЧИН [49.0.135.63] 2019-07-24 07:46:44
ЭДГЭЭР ЗАМУУД ЧИНЬ УГААСАА БАЛАЙ Л ЮМНУУД БАЙСАН Ш ДЭЭ. ЯМАР Ч УЧИР ЗАМБАРААГҮЙ. ОДОО БҮР БАЛАЙ ЮМ БОЛГОЖ БАЙГАА ЮМ БАЙНА ДАА. АМАРСАЙХАН ЗАСАГ ДАРГА ТА ИНГЭЖ АЖИЛ ХИЙСЭН ГЭЖ ҮЗЭЖ БАЙВАЛ ЗАЙЛААРАЙ.
Зочин [202.9.43.96] 2019-07-24 09:54:24
Yag unen