Триатлоны Улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

М.Амаржаргал / Нийгэм

Тэсвэр хатуужлын спорт Триатлоны Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Архангай аймгийн Өгий нуурт эхэллээ. Хоёр хоног үргэлжлэн явагдах тэмцээнийг Монголын триатлоны холбооноос зохион байгуулж байгаа бөгөөд ерөнхий ивээн тэтгэгчээр “UBB” компани, хамтрагчаар БСШУСЯ, Биеийн тамир, спортын газар тус тус оролцож байна. Тэмцээнийг Олон улсын Триатлоны холбооны дүрмийн дагуу кросс триатлоны төрлөөр /уулын дугуйтай/ спринт зайд элит, өсвөр, сонирхогчдын Age групп эрэгтэй, эмэгтэй болон багийн төрлөөр зохион байгуулж байна. Уг төрлийг сонирхогчдын дунд Try-Tri уралдаан болж, шилдгүүдээ тодруулахаар болжээ.

Энэ удаагийн тэмцээнд манай улсын шилдэг триантлончид бүгд оролцохоос гадна Иокохамгийн ДАШТ-ий цувралд өрсөлдсөн Ц.Цэрэнбат Японоос, 2005 оны анхны УАШТ-ий мөнгөн медальт, дугуйн спортын ОУХМ Х.Пүрэвсүрэн БНСУ-аас ирж уралдахаар болсон байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Ард санхүүгийн нэгдлийн Ч.Ганхуяг зэрэг олны танил хүмүүс өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ.

Тэмцээний зай:

  • Элит, өсвөр үе U19 : 500 м сэлэх, 15 км дугуйгаар, 5 км гүйх
  • Сонирхогчдын Age group : 500 м сэлэх, 15 км дугуйгаар, 5 км гүйх (20-29 нас, 30-39 нас, 40-49 нас, 50-59 нас, 60-69 нас)
  • Өсвөр үе U15 : 250 м сэлэх, 5 км дугуйгаар, 1,5 км гүйх
  • Сонирхогчдын Try-Tri : 250 м сэлэх, 5 км дугуйгаар, 1,5 км гүйх


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 16:28:07

9H1EBl http://pills2sale.com/ levitra nizagara


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.