СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул голын дагуу усны түвшин нэмэгдэж, үерлэж байгааг анхаарна уу 

М.Амаржаргал / Сонгууль 2020

Ойрын өдрүүдэд бороо хур татрахгүй байгаагаас үүдэн Туул голын дагуу усны түвшин хурдтай нэмэгдэж, үерлэж байгааг Туул голын сав газрын захиргаанаас мэдээлж байна. Үүний зэрэгцээ Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Үүр, Шишхэд, Хангай нурууны өврийн Шар-Ус, Байдраг болон Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 20-75 см нэмэгдэж, Бэлтэс, Үүр, Байдраг, Шар-Ус, Хархираа, Түргэн, Хариг, Намир, Ховд, Буянт зэрэг голууд үерийн түвшинг 10-105 см даван үерлэжээ.

Ирэх өдрүүдэд нийт нутгаар түр зуурын, гэнэтийн, хүчтэй аадар бороо орох төлөвтэй байна.

Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байх, хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг Онцгой Байдлын Ерөнхий Газраас анхааруулж байна.


Сэтгэгдэл

Зочин [202.21.105.90] 2019-07-29 19:20:26

Манайх туул голын ойролцоо байдаг. Энд амьдарлаа гээд хүн нэгнээр үзэн ядуулах шалтгааныг олж харахгүй байна. Утаанаас холдож ийшээ зүтгэж олон жил хуруу хумс эрүүл мэндээ золин байж ирчихээд, олсон 5 цаанаасаа нүүр бардам татвараа төлчихөөд яагаад урсах ёстой гэж? Хэнд юунд ямар гэм хийсэн юм? Тиймээ цэнгэг устай байгаасай гэж би ч хүсдэг. Бид байртайгаа урслаа гээд лав шийдэгдэхгүй, аливаа зүйлд харах өнцөг гэж айхтар зүйл байдаг юм даа

хх [202.55.191.205] 2019-07-29 15:11:53

татвар төлж байгаа бол бусдад буян хийж байгаа юм ш дээ манайхан яахаараа ингэж хүнд атаархаж үхэх гээд байдаг байнаа өөрсдөө бол татвар төлөх нь битгий хэл яаж зүгээр сууж байгаад мөнгө олохуу ,хэн намайг халамжлах бол гэж орк царайлаад сууж байгаа

hahhahaha [185.39.141.108] 2019-07-29 15:09:51

tuuliin burgas hydagchid tarialanchid yum uu ??? . malchid tuuliin ergeer amidargaggvi shde . hahahahh

Зочин [66.181.183.207] 2019-07-29 18:39:48

туулын дагуух байр сууцны газар доорх давхарууд усаар дүүрчихсэн байгаа шүү. тэрнийг яагаад болгоомжлуулахгүй нууж байна?

зочин [103.212.119.96] 2019-07-29 15:01:43

Доор нэг эргүү дүп, баячууд биднийг тэжээдэг гэнээ,хачин малаасаа долоон дор дүп царайлсан юмнууд их байх ни нийгэм яааж хөгжих үү? Монголын таван хошуу мал сүрэг биднийг өвөг дээсүүдтэйн хамт хэдэн зуун дамжиж тэжээж тэтгэж ирсэн юм эргүү дүп чиний үр хүүхэд ах дүү нарын чини тэжээж хооллож,хувцаслаж бгаан худлаа юу,

zochin [185.39.141.108] 2019-07-29 15:11:02

baychuud . gej mongold baihgvi . deeremchid . tonuulchid gej bii ....

vrrbhh [185.39.141.108] 2019-07-29 14:53:34

goliin tubdhin nemegdej . hangai delhii sergej sain l bizdee . malchid tarialanchid ch geh shig ..... gazariin panzchid tuuliin shugui tonogsod hahuul avagchid ugugsud bie biestee anhaaruulaad baigaa yum bishvv

кочин [202.131.229.246] 2019-07-29 14:33:18

хайран ус минь энэ их усыг нутагтаа тогтоон авч цөөрөм загсны аж ахуй хөгжүүлэх юм сан хүнсний ихээхэн нөөц бий болно доо

Иргэн [79.142.70.181] 2019-07-29 13:34:32

Хатан туул ээж минь өөрийг нь бохирдуулсан, бузарласан, өвтгөж зовоосон этгээдүүдээс хариугаа авах байлгүй дээ

зочин [103.212.119.96] 2019-07-29 13:24:15

Баячуудын баасыг сайн цэвэрлэж туул голын усыг цэнгэг болгож өгөөч гэж хурмаст тэнгэрээсээ гуйсан юм,мөн тэр хавийн баячуудын балгасыг нурааж урсгаж өгөөрэй гэж залбирч суунаа

Зочин [202.131.227.178] 2019-07-29 14:37:17

тэр баячууд чинь татвараа өгөхгүй луу унжиж, орлогоо дарж зугтааж , 9шид нь гүйцсэн бирдүүд. шударга татвараа төлж байгаа нь жижиг дундчууд.: Номинг хар яаж ноогдол ашигаа өгөхгүй байгааг ХАР ДАА.

Зочин [202.21.105.90] 2019-07-29 13:56:58

тэр чиний үзэн ядаад байгаа баячууд чинь чиний хүүхдийн цэцэрлэг сургууль эмнэлэгийн тогтвортой ажиллах зардлыг чиний эцэг эхийн тэтгэвэрийг бүрдүүлдэг юм шдээ. монголд л үзэн яддаг болохоос монголоос өөр улсад бол хүндэлдэг


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.