МЭДЭЭ.МН ОНЦЛОВ

Б.БУРМАА / Нийслэл

АТҮТ болон МХЕГ-ын хэлтсийн дарга нарын өрөөнөөс хахуулийн мөнгө хурааж авсан бичлэгийг ил болголоо

image

АТГ-аас сар бүрийн 25-нд хийж буй ажлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгдөг уламжлалтай. Харин энэ сард 29-нд буюу өнөөдөр мэдээлэл өглөө. Тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү мэдээлэл өгөх үеэрээ АТГ-аас мөрдөн шалгаж, шүүхээс шийдвэрлэгдсэн зарим хэргүүдийн нотлох баримт болох хоёр бичлэгийг прокурорын байгууллагын зөвшөөрлийн дагуу сэтгүүлч, олон нийтэд дэлгэн үзүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр АНУ-ыг зорино

image

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д айлчлахаар өнөөдөр орой 23 цагт эх орноосоо мордоно. Тэрбээр 2019 оны долоодугаар сарын 29-нөөс 2019 оны наймдугаар сарын 3-ны өдрүүдэд АНУ-д айлчилна.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар Цагаан ордонд ганцаарчилсан уулзалт хийж, өргөтгөсөн хэлэлцээ хийхээр төлөвлөж байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Конгресст өргөн барьсан Гуравдагч хөршийн худалдааны хуулийн асуудлаар тус улсын хууль тогтоох байгууллагын төлөөлөгчидтэй уулзаж, ярилцана. Айлчлалын үеэр Стратеги, олон улс судлалын хүрээлэнд Монгол-АНУ-ын харилцааны асуудлаар илтгэл тавьсныхаа дараа тус улсад ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын иргэдтэй уулзахаар төлөвлөж байна. Айлчлалаар аюулгүй байдлыг бэхжүүлэх, хоёр орны хөгжил дэвшлийг дэмжихэд чиглэсэн Монгол Улс, АНУ-ын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд анхаарч байна.

Байрны квот шаардсан багш нар өлсгөлөн зарлаж эхэллээ

image

Багш нар Нийслэлийн Орон сууцны корпорациас “Буянт-Ухаа-2” орон сууцанд багш нарт зориулсан 200 квот өгөхийг шаардаж, жагсаал зохион байгуулж эхэлсэн. Тэд өдөр бүр шаардлагынхаа хариуг авахаар НЗДТГ-ын үүдэнд уриа лоозонгоо барин зогссоор нэг сарын нүүрийг үзсэн юм.

Өнгөрсөн хугацаанд Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан шаардлагын хариуг нь өгөөгүй. Мөн хүлээн авч уулзаагүй учраас өнөөдөр өглөөнөөс эхлэн тэд НЗДТГ-ын үүдэнд өлсгөлөн зарлаж эхэллээ.

Энэ талаар Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хорооны ерөнхий зохицуулагч Н.Мөнхтуяа “Нийслэлийн удирдлагууд бидний шаардлагын хариуг ч өгөхгүй нэг сар боллоо. Сая хэлтсийн дарга Ганболд гэж хүнтэй уулзлаа. “Би асуудлыг мэдэхгүй. Цааш дамжуулья. Та нар өлсгөлөн зарлах хэрэггүй” гэсэн зөвлөмж маягийн зүйл ярьж байна. Ер нь нийслэлийн удирдлагууд иргэдээ хүлээн авч уулздаггүй, хүнд суртал гаргадаг юм байна. Бид нохой шиг бүтэн сар гаруй энд сууж байна. Энд орон гэргүй, ахмад настай багш нар цугласан. Багш нар “Буянт-Ухаа 2” 972 орон сууцны хороололд түрээсийн 200 квотыг ядарсан багш нартаа өгөөч гэсэн шаардлага тавьсан. Гэтэл биднийг төрийн албан хаагчаараа, ахмад настай нь ахмад настан гэсэн ангиллаараа бүртгүүлээрэй гэж байгаа юм. Гадуур хүмүүс мөнгө өгөөд бүртгүүлээд байна гэдэг яриа гараад байна шүү дээ” гэв.

Ц.Мандах: Хүнийг алах, хүчиндэх, залилах, мал хулгайлах гэмт хэрэг өссөн байна

image

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулдаг "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр (2019.07.29) боллоо. Хэвлэлийн бага хурлаар Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах, референт Р.Ганцэцэг нар Монгол Улсын шүүхийн 2019 оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны тоймыг танилцууллаа. Мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын мэргэжилтэн З.Баяржаргал, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн мэргэжилтэн Э.Эрдэнэбилэг нар олны анхаарал татсан хэргийг шүүхээр шийдвэрлэсэн талаарх сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

Г.Занданшатар Мустафа Шентопыг угтан авлаа

image

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга, ноён Мустафа Шентопыг өнөөдөр (2019.07.29) их жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авч, мэндчиллээ.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар эрхэм зочны хамт Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.

Дараа нь Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп нар албан ёсны уулзалт хэлэлцээ хийлээ. Уулзалт хэлэлцээний дараа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп нар хэвлэл мэдээллийнхэнд товч мэдээлэл өгсөн юм.

Албан ёсны айлчлалын үеэр эрхэм зочин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхахаас гадна Монгол Улс, БНТУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан гаргасан дурсгалын маркны нээлт болон Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн санхүүжилтээр Монголын Улсын Ерөнхий прокурорын газрын Эрүүгийн хэргийн төв архивт хэрэгжсэн төслийн нээлтийн үйл ажиллагаанд оролцоно.

С.Одонтуяа: Хууль зөрчиж томилогдсон хүмүүстэй бид баг болж ажиллахгүй

image

Баянгол дүүргийн эрүүл мэнд, боловсролын салбарт улс төрийн шинжтэй, хууль бус томилгоо хийгдсэн талаар тус дүүргийн Засаг дарга С.Одонтуяа болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр мэдээлж, энэ үйл ажиллагааг зогсоохыг шаардан өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тодруулбал, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ө.Батжаргалыг энэ сарын 10-нд үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь н.Балдандугар гэх хүнийг томилжээ. Эл өөрчлөлтийг Нийслэлийн эрүүл мэндийн газраас хийсэн байна. Нийслэлийн боловсролын газраас сургууль цэцэрлэгийн захирал, эрхлэгчдийг сэлгэж ажиллуулахыг шаардаж дарамтлах болсон нь ирэх 2020 оны сонгуулийг угтсан зохион байгуулалттай улс төрийн ажил гэдгийг энэ үеэр онцлов. Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяагийн хэлснээр, дээрх үйлдэл нь Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нь тухайн шатны Засаг даргатай зөвшилцөж томилолт чөлөөлнө” гэсэн заалтыг зөрчжээ. Өөрөөр хэлбэл, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ө.Батжаргалыг албан тушаалаас нь чөлөөлөхөд дүүргийн Засаг дарга С.Одонтуяатай Нийслэлийн эрүүл мэндийн газраас ямар нэгэн зөвшилцөл хийгээгүй аж.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.