Монгол-Энэтхэгийн мэдээллийн технологийн боловсрол, аутсорсингийн төв байгуулах ажил эхэллээ

Д.Тулга / Боловсрол

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас хэрэгжүүлж буй “Монгол-Энэтхэгийн мэдээллийн технологийн боловсрол, аутсорсингийн төв” төслийн II багцын гүйцэтгэгчээр шалгарсан Энэтхэг улсын “Lovely International Trust” компанийн төлөөллийг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан хүлээн авч уулзлаа.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар, Экзим банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Аутсорсингийн төвийн барилгыг барьж, хамгийн сүүлийн үеийн чанартай тоног төхөөрөмжөөр хангаж, тус төвд ажиллах инженерүүд болон сургагч багш нарыг бэлтгэж өгөх юм.

Аутсорсингийн төвийг байгуулснаар ямар ач холбогдолтой болохыг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханаас тодруулахад “Монгол инженерүүдийнхээ чадварыг сайжруулж, тэднийхээ мэдлэгийг гадаадад экспортлох гүүр болно. Энэ төв дэлхийн Call center болох юм, ингэснээр өндөр хөгжилтэй орнуудын Аутсорсингийн төвүүдийн хийж байгаа ажлыг манай улсад гүйцэтгэх боломж бүрдэх юм. Дэлхийн технологийн компаниудад IT-ийн үйлчилгээ үзүүлж, энэ үйлчилгээнийхээ төлбөрөөр орлогожиж, мэргэжилтнүүдийн дунд хөгжин дэвших өрсөлдөөн бий болно гэдгийг онцоллоо.

Дараа нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон “Lovely International Trust” компанийн хооронд гэрээ байгуулах ёслол болов. Ёслолд Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Мохиндер Пратап Сингх оролцлоо. Тэрбээр “Хоёр улсын ирээдүйн хамтын ажиллагааг улам бэхжүүлж, цэцэглүүлэн хөгжүүлэх стратегийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй том төслүүдийн нэг энэ төслийн үр дүнд Монгол Улсын 10000 залууг сурган бэлтгэж, IT-ийн салбарын хүний нөөцийн хүчин чадлыг бэхжүүлнэ” гэлээ.


Сэтгэгдэл

hiZ [5.188.210.52] 2020-05-06 00:43:21

http://reyna.userbet.xyz ПРИСОЕДИНЯЙТЕСЬ СЕЙЧАС И ПОЛУЧИТЕ 100$ К ВАШЕМУ ПЕРВОМУ ДЕПОЗИТУ! Управляйте роботом самостоятельно! Контроль уровня риска! http://ppnadom.ru/papa-karlo - Высокотехнологичные инструменты для заработка на криптовалютных активах https://novokuznetsk.podarki-market.ru/catalog/product-349588/?MID=2041&result=reply#message2041 - Высокотехнологичные инструменты для заработка на криптовалютных активах https://habarovsk.podarki-market.ru/catalog/product-111372/?MID=1478&result=reply#message1478 - Высокотехнологичные инструменты для заработка на криптовалютных активах 314eabe

garbj [185.39.141.108] 2019-08-07 10:23:03

gar huluu teverch ilsen lalaruudiin dvrs l harah yum daa . bvyej baigaa yum yu ch baihgvi . umaanbaatar 10 20 jil ugaadas baasandaa halin ursan jivj bn ....... ordond nuguu l baidag heden lalaruud boovoo saan tachaadah nept binzenii vildber . tag chig ... enthegiin zeeliin 1 ter bum dollor haachsan be . hvrelsvhee ?????????????? kazinod aldchihsan gej l bitgii heleereidei de .......... 65 atsiin vndsen zan ni ene l dee ... tsai tamhi bulj tusuv shaadag baisan bol argaa nariisgaad zurag tusuv uraldaan zarlaj bn gej tachaadan charlah.... 10 honogt 80000 hvnii suudaltai stadionii zurag garguulna gene shvv. . net internet deer ugaasaa belen zurag dvvren bn....... zaruulsan bolj zursan bolj . jvjig shaaj tusuv tonoj bui gemt bvleglel .

Зочин [192.82.65.200] 2019-08-07 03:39:00

Энэтхэгчүүд монголын программ хангамжийг хийж өгөх гэж байна уу? эсвэл эсрэгээрээ байна уу?


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.