С.Амарсайхан: Дэд бүтцэд гарсан хохирлыг тухайн компани төлж барагдуул

Д.Тулга / Нийгэм

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд, албаны хүмүүс Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Наадамчдын зам дагуух төв зам усанд автсан нөхцөл байдал дээр очиж ажиллалаа.

image

Наадамчдын гудамжны авто замын ус гаргалгааны хоолойг хааж барилга барьснаар уулын ус төв зам руу бууж үерт автаад байна. Гурван блок баригдсан 5.0 га тус газарт Байгаль орчин , аялал жуулчлалын яамны сайдын 2017 оны А/167 дугаартай захирамжаар “Талст ширээт” ХХК-д аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгож байжээ. “Талст ширээт” компанийн архетиктур төлөвлөлтийн даалгавар, нарийвчилсан ажлын зураг нь баталгаажсан боловч барилгыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрлөө аваагүй барилга барьж байжээ.

“Өнгөрсөн зургаадугаар сард тухайн нутаг дэвсгэрийн хойд талын авто зам, замын байгууламжийн эвдрэлийн нөхцөл байдалд нийслэлийн Мэргэжлийн хяналтаас шалгалт хийсэн. Шалгалтаар их хэмжээний их хэмжээний бороо орсны улмаас гадаргууны болон үерийн ус авто зам, замын байгууламж руу орж авто замын хөвөө, явган хүний зам эвдэрч, авто замын зорчих хэсгийн далан руу ус нэвчиж зам цөмрөх нөхцөл байдал үүссэн байна. Тиймээс тус замын урд талаар хийгдсэн борооны ус зайлуулах байгууламжийн ашиглалтын хэвийн ажиллагааг хангаж, зам доогуурх ус гаргалгааны хоолой руу орох шуудууг битүүлсэн хэсгийг цэвэрлэж ус нэвтрүүлэх ажлыг яаралтай хий гэсэн дүгнэлтийг тухайн байгууллагад өгсөн ч тухайн компанийн удирдлагууд хүлээж аваагүй” хэмээн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын авто замын хяналтын улсын байцаагч Д.Дуламрагчаа ярилаа.

“Үерийн усны даланг хааж барилга барьсан байна гэдгийг удаа дараа холбогдож сануулсан. “Талст ширээт” компанийн удирдлагууд нэг ч удаа үерийн усны далангийн зураг бариад ирж байгаагүй. Авто замын хөгжлийн газраас удаа дараа шаардлагыг тавьж, үерийн ус авто замруу орох нөхцөл байдал үүсэн байна шүү гэдэг дүгнэлтийг өгсөн нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр хэлэв.

“Авто зам хөгжлийн газарт үерийн далан гаргах асуудлаар тухайн ярилцаж байсан. Үерийн далан гаргах зураг төсөл бэлэн болж байгаа энд зам дагуух моднуудыг өөр газарт шилжүүлж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Мод шилжүүлж өгөөгүйн улмаас бид үерийн далангаа гаргаж чадахгүй байгаа” хэмээн Талст ширээт ХХК”-ний захирал н.Даваадорж тайлбарлав.

“Барилга эхлүүлэх үргэлжүүлэх зөвшөөрөлгүй байж, үерийн усны даланг хааж барилга барьчихаад одоо усанд автсан энэ зам талбайг хар. Зөвшөөрөлгүй 10-20 давхар барилга барих болохоороо барьж болдог хирнээ үерийн усны даланг заавал зөвшөөрөлтэй барина гэж болох уу. Улсын төсвийн хөрөнгөөр баригдсан зам дэд бүтцийг эвдэлж сүйтгэсэн, явган хүний замыг шавар шавхайнд хутгаж олон иргэдийг хохироосон хохиролыг танай компани бүрэн төлж барагдуул. Мэргэжлийн хяналт, Авто замын хөгжлийн газар, Геодизи зураг зүйн хяналтын газрууд хоорондоо уялдаа холбоогоо нэгтгэж хяналтаа сайжруул. Энэ компанийн үйл ажиллагааг зогсоо. Өнөөдөртөө багтааж үерийн даланг засаж үерийн усыг зайлуулах ажлыг түргэн шуурхай ажиллахыг” Хотын захирагч С.Амарсайхан үүрэг болголоо.

Түүнчлэн Хотын захирагч Хан-Уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын аманд баригдаж байгаазөвшөөрөлгүй барилгуудын үйл ажиллагааг зогсоож холбогдох байгууллагуудыг хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болголоо.


Сэтгэгдэл

ЗОЧИН [66.181.182.130] 2019-08-08 14:13:20

БАРИЛГЫГ НЬ ЗОГСООХ БУС БУУЛГА, КОМПАНИЙГ НЬ ТАТАН БУУЛГА, ӨӨРӨӨР ЭНЭ НӨХӨДТЭЙ ЯРИХ ЮМ ОГТ ҮГҮЙ.

Зочин [66.181.179.210] 2019-08-07 16:09:01

Ардын нам Авлигачдын нам болоод одоо ч цагаандаа гарч лээ 1энт. Иргэдийн нүдэнд Авлигачдын дарга ч юм шиг харагдаж буйгаа энэ залуу мэддэггүй л байх даа. Зайлуул. Үгийг нь хэн ч тоодгийн бол. Үг нь ажил болдог ч юмуу үгүй ч юмуу гэж иргэд ярих

зочин [139.5.219.51] 2019-08-07 15:12:58

яармагийн дэнж дээр орон сууц бхрьж бга компаниудын ажлыг зогсоосон нь маш зөв ард түмэн дэмжиж бна

Зочин [66.181.187.76] 2019-08-07 13:23:15

Xotiin darga muu ajillaa xiij bn iim gazruud zunduu bn bugdiig n adilxan shalgax estoi.baynmongoliin zuun taliin boroonii us zailuulax xooloig emerald barilgin gazar traktoroor uxaj bgad bas setelsen xedxen xonogin umnu shine xooloi tavisniig n shuud setleed odo mashin yvgan xunii zam barag bxgui bas shuniin tsagaar bainga duu chjmeetei barilgin ajlaa yvuulj bn mash xetsuu bdag.xotiin darga shunu duluur sain yvj uzmeer bnaa

Зочин [103.212.117.161] 2019-08-07 13:11:06

Уг нь хөөрхий минь яваад л үзээд л үүрэг чиглэл өгөөд л байхым даанч хийсэн хэрэгжүүлсэн юм алга даа. Сүхбаатарын талбайн урд хэсгийг бас ингээд л хэдэн хүн дагуулаад л хураагаад авлаа л гэсэн одоо хүртэл машинууд зогссоор л байгаа шүү дээ ккк

Зочин [202.126.89.230] 2019-08-07 12:38:45

Хүн болгон газар авсан юм шиг дүүрэн барилга босч байна лээ. Би нэг жоохон газар авъяа тэнд чинь

Batbold [202.126.88.58] 2019-08-07 11:39:02

Ene bogd uuliin bused aylal zuulchlal gej gazar avaad oron suuts barij zardag gogtsoog ni barij avchihaad tavihgui blgui dee. Shalgaj huuliin tsoorhoi gargasan toriin said alban haagchdiig yaliig ni edluuleed, company-n ezduuded shiitgel nogduulj, toriin tomor nuuriig haruul.!!!

Зочин [66.181.179.209] 2019-08-07 09:49:48

Төр засаг дампуурсан байна наад компани захирал чинь том пээдгэр байна аа ард төр засгийнхан л байгаа даа

Хотын иргэн [139.5.217.126] 2019-08-07 08:38:48

Маш зев шиидвэр

Зочин [202.9.45.132] 2019-08-07 08:12:41

маш зөв шийдвэр.Харин одоо хэрэгжүүлэх нь чухал.Эс тэгвээс худалч"ам"Элбэгээ ерөнхийлөгч шиг юм болно.УБ-ын зам арай дэндүү амьдрагчдаа доромжилж б.на.Барилга барьсан компаниудаар барьсан хорооллын нь орчинг тохижиуллуулах хэрэгтэй б.на.Хүлээн авсан комиссынхантай тооцоо хийх хэрэгтэй.

Irgen [66.181.182.204] 2019-08-07 07:19:01

Ajlin uyaldaa holboo ogt baihgui. Heneggui tsarailsan hulgaichuud. Bugdiig munguur shiidej boldog gesen peediisen oivorgon hulgaichuud. Heden haltar bohirdson har mungund shunaj shulengetsen turiin alban haagch tsagaan zahtanguud. Ed narin Balag kue mun ih bna aa.

Зочин [103.9.90.98] 2019-08-07 06:47:10

байгаль орчин аялал жуулчлалын яамны сайд 2017 онд тусгай зөвшөөрөл өгсөн гэж бн тэр үед сайд нь одоогийн УИХГ Оюунхорол бсан шүү тэр хүн ч бас хариуцах ёстой юм бн Монгол Улс хөгжинө гэж тооцвол гишүүн Оюунхоролд сайд бх еүдээ гаргасан алдаа зөрчилд нь хариуцлага тооцоё

Сайд гуай төл [202.9.45.51] 2019-08-07 05:56:31

Тэр шийдвэр гаргасан БОАЖСайдаар төлүүл

Байгаль сүйтгэгч [202.9.45.51] 2019-08-07 05:48:16

Байгаль орчны яам гэдэг бол байгаль орчноор бизнес хийдэг яам болсон шүү дээ. Энэ яам буй болсон цагаас монголын байгаль орчин улам доройтсоор тартагтаа тулж байна даа.

Б.Банчиг [66.181.183.207] 2019-08-07 05:14:42

Талст-ширээт гэгчийн хулхи барилгуудыг нураан зайлуулж үерийн усны замыг цэвэрлэх засгийн шийдвэр удахгүй гарна гэж итгэе.

Иргэн [203.91.118.180] 2019-08-07 04:25:52

Авлигатай тэмцэх газар өгч газрын зөвшөөрөл өгснөөс нь эхлүүлээд шалгуул, Жирийн иргэн эзэмшлийн газраа өмчлөхөөр авах гэхэд жалга, ус урдаг, үерийн ам байна гээд ерөөс зөвшөөрөл өгдөггүй шүү дээ, гэтэл энэ нөхдүүд зөвшөөрөл аваад бүр барилга зөвшөөрлөгүй барьсан байна, арай ч дээ, Монголын хууль мөнгөтэйд нь ингэж үйлчилдэг юм байна, Одоо энэ барилгыг буулгуулах эсэхийг харж л байяа, Эд нар ч чадахгүй л дээ

Зочин [202.126.89.174] 2019-08-07 04:14:12

Mash zob tend gazariin naimaa ybj bgaa in unen

Irgen. [103.57.95.47] 2019-08-07 04:13:31

Ingej sur bolj ajil hiisen dur esged yamarch uurchlultgui chimegui blod daragin uerer dahin garch ired dald oroh bhda. Manaihani ajil ingej yavagddagas uragshlahgui bga.


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.