Хүч хэрэглэхгүй байхыг Киргизийн Ерөнхийлөгч асан уриалжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

БИШКЕК /TASS/. Киргизийн Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаев хууль сахиулах байгууллагын ажилтнуудад хандаж, ард түмний эсрэг хүч хэрэглэхгүй байхыг уриалжээ.

Дээрх мэдэгдлийг тэрбээр пүрэв гарагт телевизийн "Апрель" сувгаар хийсэн байна.

Киргизийн тусгай албаныхан лхагва гарагт тус улсын Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевыг баривчлах ажиллагаа явуулсан боловч бүтэлгүйтжээ. Хүчнийхэн Бишкек хотоос 20 км-ын зайтай оршдог Кой-Таш тосгон дахь Атамбаевын харш руу дайрах үед дэмжигчид нь хүчтэй эсэргүүцсэн байна. Мөргөлдөөний үеэр тусгай хүчний нэг алба хаагч амиа алдаж, 40 гаруй хүн шархдаж, гэмтжээ. Киргизийн Ерөнхийлөгч асныг дэмжигчид тусгай хүчний зургаан алба хаагчийг барьцаалсан байна. Тус улсын Дотоод хэргийн дэд сайд Курсан Асанов Ерөнхийлөгч асны талынхантай тохиролцсоны дараа тэднийг суллажээ.

Киргизийн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков амралтаа хойшлуулж, Аюулгүйн зөвлөлийг хуралдуулахаар нийслэл хот руугаа буцсан байна.

Эрүүгийн гэмт хэрэгтэн Азиз Батукаевыг хууль бусаар сулласан хэрэгт гэрчийн хувиар байцаалт өгөхөөс гурван ч удаа татгалзсан нь Атамбаевыг баривчлах ажиллагаа явуулсны шалтгаан болжээ.

Эх сурвалж: Монцаме агентлаг


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.61] 2019-08-08 14:06:29

tusgai alba bish baihaa gants hvn barij chadahgvi eswel tusgai gj nerlej bolohgvi baihaa

Зочин [202.9.42.172] 2019-08-08 04:41:31

Ха ха.манай тусгайгынхныг хөлслөхгүй.ха ха

Зочин [66.181.179.209] 2019-08-08 03:44:53

ТАРАВГАДОРЖ чинь эрхий хуруугүй байх шүү

Зочин [182.160.39.91] 2019-08-08 03:40:26

том том авилгын хэргийн хам хэрэгтэн элбэгдоржийг одоо оймсгүй хар хөлийг нь сарвалзуулах цаг болжээ.

Зочин [202.55.180.58] 2019-08-08 03:14:38

авилгын хэрэг хэзээ ч мартагдахгүй. бусад улсад өршөөлгүй тууштай тэмцэж байнам

Зочин [67.162.117.222] 2019-08-08 03:09:25

Оймсыг нь гозолзуулах нь л дээ


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.