Зөрчилтэй байгууллагуудын үйл ажиллагааг зогсоож, барилгуудыг лацаджээ

Б.Мөнхцацрал / Нийгэм

Энэ сарын 05-ны өдөр үргэлжлэн орсон усархаг борооны улмаас Яармаг дахь Наадамчдын гудамжны авто зам усанд автсан. Үүний шалтгаан нь Богд уулаас урссан үерийн усыг зайлуулах шугам хоолойг хааж “Талст ширээт” компани барилга барьснаар үүдэн үерийн ус төв зам руу бууж Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо Наадамчдын гудамж хэсгийн авто замын зорчих хэсэг болон, явган хүний зам эвдэрч, авто замын зорчих хэсэг рүү орсон.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд, албаны хүмүүс үүссэн нөхцөл байдал дээр очиж ажиллаж, дур мэдэн үерийн далан сувгийн чиглэлийг өөрчилсөн, зөвшөөрөлгүй барилга барьснаас үүдэн улсын төсвийн хөрөнгөөр баригдсан зам талбай, нийтийн эдэлбэр газарт учирсан хохиролыг тухайн барилга барьж байсан компанийг бүрэн төлж барагдуулах үүрэг даалгавар өгсөн юм. Мөн тухайн байршилд зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудын үйл ажиллагааг зогсоож, холбогдох байгууллагуудыг хяналт шалгалт явуулах, хуулийн журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Хотын Захирагч С.Амарсайхан үүрэг болгосон.

Тэгвэл өчигдөр нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын хэсгийнхэн Хан-уул дүүргийн 4 дүгээр хороо Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын аманд баригдаж байгаа зөвшөөрөлгүй барилгуудын үйл ажиллагаанд холбоглох мэргэжлийн байгууллагууд хяналт шалгалт хийж зөрчилтэй байгууллагуудын үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авч ажиллалаа. Тус байршилд барилга эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй “Талст Ширээт” ХХК, “Амундра” ХХК, “Трай колорс” ХХК –ны үйл ажиллагааг зогсоох мэдэгдэл өгч барилгуудыг бүрэн лацаджээ. Мөн барилга барих эхлүүлэх зөвшөөрөлтэй боловч үерийн усны далан шуудууг дутуу гүйцэтгэсэн шаардлага хангахгүй гэх үндэслэлээр “Инкоммаш” ХХК болон “Бөхбат” ХХК-д эрчим хүчний хязгаарлалт хийж барилгыг зогсоосон байна. Наадамчдын гудамжны авто замын ус гаргалгааны хоолойг хааж барилга барьсан “Талст Ширээт” компанийнхан хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын дагуу өөрсдийн хөрөнгөөр төв зам дагуух үерийн усийг зайлуулж, зам талбайг цэвэрлээд улсад учирсан хохирлыг бүрэн төлж барагдууллаа.


Сэтгэгдэл

Зочин [202.9.43.251] 2019-08-09 02:49:42

Маш зөв хотын даргад баяр хүргэе. Мөн ард иргэд сайн дураараа хашаагаа тэлж гэртээ очихдоо байдагсан бол онгоц хэрэглэмээр болгочих юм. Хальтирч гулгаад нүхэнд орж үхчих гээд байх юм. Хороонд хэлээд нэмэр алга. Хаана яаж ханддаг болох вэ

Зочин [182.160.38.211] 2019-08-09 01:28:04

Барьсан барилгыг нь буулгаж , засаг төр хууль зөрчсөн байгууллагуудад том сануулга зөв жишиг тогтоохгүй бол хэзээ энэ зөрчил буурахгүй ээ.

Иргэн1 [150.129.140.164] 2019-08-08 16:18:52

Хариуцлага тооцож өөрсдөөр нь хохирлыг барагдуулах нь зөв баяр хүтгье. MGL- ийн хууль 3 хоног, шоу биш л байгаасай. Зөвшөөрөлгүй барилгыг зогсоож бүр нураах хэрэгтэй энд л ёстой ямарч найраагүй хатуу харгис төрийн төмөр нүүрийг харуулах юм бол дахиж дураараа загниж хөрөнгө мөнгөө сүйтгүүлэх хэн байх вэ. Харин өсвийн мөнгөөр төрийн хийсэн иийм үйлдийн хариуцлагыг хэнд тооцох вэ?

ЗОЧИН [66.181.182.130] 2019-08-08 14:08:38

ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАРИЛГА БАРЬСАН, УС НЭВТРҮҮЛЭХ ЗАМ СУВАГ, БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ ЗАМ ТАЛБАЙГ ҮЕРИЙН УСААР ЭВДЭЖ ГЭМТЭЭСЭН, ӨГСӨН ҮҮРЭГ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ БОЛ БАРЬЖ БУЙ БАЙШИНГ НЬ БУУЛГАХ, КОМПАНИЙГ НЬ ТАТАН БУУЛГАХ ХҮРТЭЛ А/Х АВАХ ХЭРЭГТЭЙ, ХОТЫН ДАРГА ЗӨВ ШИЙДЖЭЭ,

nairsag [93.22.37.57] 2019-08-08 12:38:47

nairsag shiitgel ... kkkkkk .

Зочин [103.50.206.40] 2019-08-08 08:06:33

Зөвшөөрөл өгсөн төрийн албан тушаалтнууд болох эздийнх нь нэр усыг нийтлээд өгөөчээ.. Ямарч хариуцлага хүлээлгэхгүй үргэлжлүүлэн барихыг Хотын дарга цаад утгаараа зөвшөөрөөд л байна шүүдээ. Төрийн байгууллагуудын зөвшөөрөл өгсөн комиссын нөхдүүдийн нэр усыг нь ард нийтэд ил болгоод хохирлыг төлүүлээд ажлаас нь яаралтай чөлөөлөхгүй юм бол шударга дүр эсгэх хэрэггүй Амарсайхан хотын дарга гуай.

Зочин [103.50.206.40] 2019-08-08 08:09:28

Ядахдаа зөвшөөрөл өгдөг улсын комиссын нөхдүүдэд хариуцлага тооцох, ажлаас нь түр түтгэлзүүлэх арга хэмжээ авах байлгүйдээ. Хотын даргад уг нь авилгалчдаасаа салах сайхан боломж шалтгаан гарч байна шүүдээ. Анхааралдаа аваарай.

Зочин [59.153.87.9] 2019-08-08 07:39:04

Юун зогсоох буулгаач

Зочин [64.119.27.117] 2019-08-08 07:14:12

baigal orchinii yam buruutai

сайд төл [202.9.44.167] 2019-08-08 06:48:49

Газар олгосон БОАЖСайдаар үерийн хохирлыг төлүүл


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.