НОСК: Залуу гэр бүл ангиалалд 4082 хүн бүртгүүлснээс 58 нь сонгогдсон

Б.Мөнхцацрал / Нийгэм

"Буянт-ухаа 2" хорооллын 972 айлын орон сууцанд хамрагдах иргэдийн сонгон шалгаруулалтын ажилтай холбогдуулан "Нийслэлийн орон сууцны корпорац"-аас мэдээлэл хийлээ.

image

НОСК-ын захирал Б.Сүхбаатар "Сонгон шалгаруулах комисс өчигдрөөс хуралдаж эхэлсэн бөгөөд эхний хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сонгон шалгаруулах ажил зохион байгуулагдсан. Сонгон шалгаруулалтын хуралд иргэн төрийн бус байгууллагын ямар ч төлөөлөл оролцох боломжтой. Залуу гэр бүл гэсэн ангиллын түрээслээд өмчлөх хэлбэрт 4,082 хүн бүртгүүлсэн бол 58 иргэн түрээсэлж өмчлөх боломжтой. Үүнээс сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй 1,356 гаруй иргэн хасагдаж байна. Тэдгээр иргэд нь Улаанбаатарын хаягтай биш, өөрийн эзэмшилд орон сууцтай, 35-аас дээш настай, гэрлээгүй гэх мэт шалтгаанаар хасагдсан.

Үлдсэн иргэдийн мэдээллийг программаар шүүгээд гаргаад ирж байгаа учраас дундуур нь өөр хэн нэгэнд давуу эрх олгох боломж байхгүй. Энэ ангилалын 58 хүн шууд сонгогдчихсон. Эдгээр иргэд НДШ төлсөн баримт, хүүхдийн тоо, агаарын чанарын ямар бүсэд амьдарч байгаа талаар бүртгүүлсэн мэдээллээ баталгаажуулснаар орон сууцандаа орно. Баталж чадахгүй бол 59, 60 дугаарт эрэмбэлэгдсэн иргэд дээш ороод явна.

Сонгон шалгаруулалтын явцад хэн нэгэнд давуу эрх олгох ямар ч боломж байхгүй. Гадуур иргэдээс мөнгө залилсан талаар мэдээлэл гарч байна. Тиймээс иргэд мөнгө төгрөгөө залилуулсан бол цагдаагийн байгууллагад яаралтай хандаарай. НОСК-аас сонгон шалгаруулалтыг шударга явуулахыг зорьж байгаа. Тал бүрээс таньдаг мэддэг хүмүүс маань бидэн рүү хандан залгаж, зурвас бичиж байгаа ч бид шударга ажиллаж байгаа. Комисс өнөөдөр үргэлжлүүлэн хуралдаж, ангилал тус бүрийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулж дуусгахаар төлөвлөж байна" хэмээлээ.


Сэтгэгдэл

Tuul [122.201.24.148] 2019-08-12 04:57:31

45 s deesh nastai hvmvvs tvreesleed cn bolow orj bgvi umu ormoor bna bid dandaa dunduur n hooson vldeh uma

Зочин [61.182.57.161] 2019-08-11 14:43:27

Tegeed 35-aas deesh nastai, utaa uildverlegchid tureesleh erhgui, shudarga yos mun uu.

Зочин [103.26.194.71] 2019-08-09 23:18:11

Харин тиймээ.эд нар яг шударга ажиллаж харагдаач.ядуу иргэдээрээ хошгоруулж, горьдоож тоглож бгаа юм. Дандаа мөнгө харна.оймсондоо чихдэг хүмүүс юу боллоо гэж шударга ажиллах вэ дээ? Ойлгомжтой шоудалт бна

зочин [66.181.180.201] 2019-08-09 10:34:54

Шударга л байж чадах уу?энэ төрд итгэл алдарсан шүү?оймс,бандаашинд юу болов,бичиг,зурвас,гар утасаар овог нэр дамжуулж луйвар залилана хийх ч энэ үүхэнд байна даа,итгэхгүй ,итгэл алдарсан,итгээд ч хэрэггүй,


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.