Хөрсний бохирдлыг бууруулж, орчныг сайжруулах төсөл амжилттай хэрэгжиж байна

Aдмин / Нийгэм

Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр Азийн хөгжлийн банк, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хамтран хэрэгжүүлж буй “Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах замаар хөрсний бохирдлыг бууруулах” МОН-9189 төсөл хэрэгжиж байна.

Энэхүү буцалтгүй тусламжийн төсөл 2017 оны II хагасаас эхлэн 2020 оныг дуустал Улаанбаатар хотын хоёр дүүргийн гурван хороонд хэрэгжиж байна.

МОН-9189 төслөөр Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд буюу Сонгинохайрхан дүүргийн 6,7 дугаар хороодод, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд нийтдээ 1500 ширхэг сайжруулсан ариун цэврийн байгууламжийг (САЦБ) барьж суурилуулан, хуучин доторлогоогүй нүхэн жорлонг халж, иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах орчинг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой юм. Ингэхдээ зөвхөн нүхэн жорлонг сайжруулсан ариун цэврийн байгууламжаар солиод орхих бус, харин хаягдлын зохистой менежментийн циклийг хийж туршин, хүний хаягдал ялгадсыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, шинэ дэвшилтэт технологи туршлагыг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.

Манай улс 2015 онд "Нүхэн жорлон, угаадасны нүх, Техникийн шаардлага" гэсэн MNS 5924:2015 стандартыг батлан гаргасан боловч, энэхүү стандартад заасан 4 хувилбарын сайжруулсан ариун цэврийн байгууламжийг өнөөг хүртэл барьж туршаагүй, амьдралд хэрхэн нийцэж байгаа талаар хийсэн зүйлгүй явж иржээ.

Харин энэхүү буцалтгүй тусламжийн төсөл хэрэгжснээр стандартад заагдсан 2 хувилбарын сайжруулсан ариун цэврийн байгууламжийг бодит амьдралд ажил хэрэг болгон, төсөлд хамрагдсан өрхүүдэд үнэ төлбөргүй барьж өгч байна.

Төсөл тун амжилттай хэрэгжиж эхний ээлжийн нийт 600 ширхэг нэвчилтгүй суурийн нүхтэй САЦБ буюу бидний хэлж заншсанаар соруулдаг жорлонг барьж суурилуулах ажил бүрэн хийгдэж дууссан бөгөөд төсөлд хамрагдсан айл өрхүүд үлгэр жишээчээр ашиглаж байна.

Төслийн дараагийн үе шатанд барьж байгуулах 900 ширхэг экологид ээлтэй ариун цэврийн байгууламж (Экосан)-ийг барьж турших ажил эрчимтэй явагдаж байна.

Төслийн хүрээнд дан ганц САЦБ-ыг барьж суурилуулах бус, иргэдийн дунд ахуйн болон орчны бохирдлын тухай, САЦБ-ын талаар сургалт, сурталчилгаа, судалгаа, нөлөөллийн ажлуудыг үргэлжлүүлэн хийж байна.

Урт хугацаанд гарах төслийн үр нөлөө нь гэр хорооллын бүсэд нийгмийн эрүүл мэндийн нөхцөл сайжирч, хөрсний бохирдол буурна. Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг бууруулахын тулд иргэдэд зөв дадал, ухамсар хандлагыг төлөвшүүлж, олон нийтийг соён гэгээрүүлэх ажлыг төсөл хэрэгжиж буй хороодод тогтмол хэрэгжүүлж, хүний хаягдал ялгадсаас үүдэлтэй хөрсний бохирдлыг бууруулах загвар үйл ажиллагаануудыг туршин цаашид тогтвортой ажиллах нийгэм эдийн засгийн орчинг бүрдүүлэх юм.


Сэтгэгдэл

Зочин [60.241.223.57] 2019-08-15 12:17:59

Uvul baahad hetsuu bnshdee

Гажиддулам [66.181.183.227] 2019-08-15 11:32:34

Гашааны жорлон, муу ус, үнэсийг соруулдаг үйлчилгэтэй болчихвол ч болоо болоо. Хайрт засаг минь гээл зүтгээд байхаас биш.

Dorlig [66.181.184.130] 2019-08-15 13:25:37

Гажаа эгч гоё хэлж байна. магадгүй тэтгэвэрт байдаг бол над шиг тэтгэвэрийн бид төрд яаж зүтгэхийг заах байх даа

ЗОЧИН [202.21.114.139] 2019-08-15 05:58:07

ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН , ТАНИУЛАХ МЭДЭЭЛЛИЙГ САЙН ОРУУЛЖ ӨГНӨ ҮҮ


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.