Их хэмжээний дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс хадгалж байсныг хураав

Д.Тулга / Хууль

Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Тагнуул, Цагдаагийн байгууллага хамтран мэдээллийн дагуу шалгалт хийж, Хэрлэн сумын нэгдүгээр багийн нөөцийн газрын урд задгайд байрлах иргэний хашаанаас байгалийн ховор ургамал болох “Дэрэвгэр жиргэрүү” ургамлын их хэмжээний үндэс дэлгэж хатааж байсныг илрүүлэн хурааж, аймгийн Цагдаагийн байгууллагад эзэн харъяалагчийг нь тодруулах, эрүүгийн хэрэг үүсгэж шалгуулахаар шилжүүлжээ.

Дэрэвгэр жиргэрүү ургамлыг түүж бэлтгэхийг БОАЖ-ын сайдын 2018 оны А/43 тоот тушаалаар 5 жилийн хугацаанд хориглосон бөгөөд холбогдох хуульд зааснаар хохирлыг тухайн ургамлын экологи, эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож нөхөн төлүүлэх юм. Дээрх түүж бэлтгэсэн ургамлын хэмжээ 1259,5 кг цэвэр жинтэй байсан ба нөхөн төлбөрийн хэмжээ нь урьдчилсан байдлаар 314.9 сая төгрөг болж байгаа аж.

Мөн “Эрүүгийн тухай” хуульд зааснаар бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол 5400-27000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл зорчих эрхийг хязгаарлах, хорих шийтгэл оногдуулахаар заасан байдаг.


Сэтгэгдэл

Шийдвэрээ цахимаар авах боломжийг бүрдүүл [202.21.117.194] 2019-08-16 01:29:50

Сайд дарга нарын тушаалыг хотод амьдардаг иргэд сошиалаас хайгаад олдоггүй байхад хөдөө орон нутгийнхан хаанаас мэдэж авах юм бэ? Хууль, тушаал, шийдвэрийг хэрэгжүүлээгүй гэхээсээ өмнө байгууллагынхаа пэйж хуудсанд хэн ч хайгаад олох боломжтой нээлттэй, ил тод, ойлгомжтойгоор гарсан шийдвэрээ тавьж иргэдийг мэдээллээр хангах хэрэгтэй. Бүх зүйл болсны дараа нэг албан тушаалтан баахан он, сар шийдвэрийн дугаар хэлээд л хариуцлага тооцно гээд, өнөөх иргэн ямар нэг хууль зөрчсөн байна гэж бодоод л өнгөрөөд байна шүү. Ядаж байгууллагууд нийтээр дагаж мөрддөг шийдвэрээ цахим орчинд нээлттэй байлгаачээ.

Зочин [122.201.31.49] 2019-08-15 13:55:44

Манайхаас бусад улсад наран шарлагын газраас нь ганц нэг чулуу дурсгал болгож авах гэхэд хүртэл харамлаж хариуцлага яригддаг гэсэн гэтэл манайх зөвшөөрөлтэй нэртэй хуулийн дагуу ч үгүй ч бай эх орныхоо бүх баялаг цаашлаад эх орноо ч гадагш гаргачих гээд л байх юм даа

Зочин [60.241.223.57] 2019-08-15 12:03:21

Zugeer l yaduugiinhuu eswel shunal uu

Зочин [202.126.89.177] 2019-08-15 11:58:33

Мал

Зочин [80.215.7.196] 2019-08-15 11:20:00

Ih baggui hulgaichuud buzariin uher mongolchuud

Зочин [202.21.109.100] 2019-08-15 10:59:39

торгоод шоронд хий.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.