МЭДЭЭ.МН ОНЦЛОВ

Д.Тулга / Нийгэм

"Сауд Гоби Коэл Транс" компанийн уурхайг зогсоолоо

image

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг, “Сауд гоби коэл транс” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсантай холбогдуулан МХЕГ, ЦЕГ-ын хамтарсан Ажлын хэсэг тус компанийн уурхайд ажиллаж, улсын ахлах байцаагчийн актаар 2019 наймдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн уурхайн үйл ажиллагааг нь зогсоолоо.

Улмаар уурхайн ам, техникийг лацдаж, ордын нөөцийн хөдөлгөөний тооцоо, бусад мэдээ тайланг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгөхийг даалгав.

Тусгай зөвшөөрөл дуусгавар болсон хэдий ч “Ашигт малтмалын тухай” хуульд зааснаар тус компани байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн дагуу хүлээх үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд уурхайн хаалт, нөхөн сэргээлтийг холбогдох дүрэм, журам, стандартын дагуу хийж орон нутагт хүлээлгэн өгөхийг мөн даалгалаа.


Оффшор дахь хөрөнгийг ил болгож, Монгол руу татахыг иргэд дэмжиж байна

image

Монгол Улсын төрийн дээд албан тушаал хашиж явсан эрхмүүдийн эх орныхоо байгалийн баялгийг харийнханд худалдаж завшсан гадаад дахь нууц хөрөнгүүд ил болсоор байна. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хууль, хяналтын байгууллагын удирдлагууд оффшорчдын хууль бус үйлдлийг анхааралдаа авч, хариуцлага тооцохоо мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл авилгатай тэмцэх, оффшор болон гадаадад нуусан хөрөнгийг буцаан авчрах тал дээр АНУ-ын прокурорын байгууллагатай хамтран ажиллахаар болсон юм. Тухайлбал Ерөнхий сайд асан С.Баярын хэдэн сая ам.доллараар үнэлэгдэх 10 ширхэг байшин АНУ-д бий. Түүний хүүхдүүд, хуучин эхнэр гээд зөвхөн өөртэй нь холбоотой хүмүүсийнх нь нэр дээр байгаа үл хөдлөх хөрөнгө аж. Тэрбээр Оюу толгойн гэрээний дараагаас ийнхүү хууль бусаар хөрөнгөжсөн эрхмүүдийн тоонд зүй ёсоор орж байна. Тэгвэл энэ мэт үйлдлийн эзэд болж, эх орноо харийнханд худалдаж, хууль бусаар хөрөнгөжсөн оффшорчдыг хэрхэх талаар иргэд байр сууриа илэрхийллээ.


Э.Оюунболдын цолны найрыг түр хойшлуулжээ

image

БНСУ-аас нэрээ нууцалсан иргэн MEDEE.MN сайт руу ярьж "Э.Оюунболд Б.Бат-Эрдэнэ аварга нар Сөүлд байх шиг байна. Дахин шинжилгээ өгнө гэсэн гэнэ" гэх мэдээллийг өгсөн юм. Таамаг төдий мэдээллийг бид эх сурвалжаа болгоогүй юм.

Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд ес давж, Монгол Улсын аварга цол хүртсэн Э.Оюунболдоос допинг илэрсэн хэмээн Монгол Үндэсний Бөхийн Холбооноос мэдэгдээд байгаа юм. Улсын Аварга Э.Оюунболдын мялаалга наадам энэ сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Чингис хотод нутгийн зөвлөл нь зохион байгуулах байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа. Юутай ч допингийн асуудал эцсийн шийдвэр гарч, В сорьцын шинжилгээний хариу тодорхой болсон үед нутгийн зон олон нь найрыг нь хийхээр хүлээж байгаа гэнэ.


Иргэдийн саналд үндэслэн "A, B, C" бүсчлэлд хуваах ажлыг хойшлууллаа

image

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор энэ сарын 15-наас нийслэл хотод А,В,С бүсчлэл тогтоож зохицуулалт хийхээр төлөвлөсөн. Гэвч иргэдийн дунд явуулсан санал асуулгаар 64 хувь нь дэмжихгүй, 36 хувь нь дэмжсэн санал өгсөн тул иргэдийн саналыг харгалзан төлөвлөж байсан ажлыг тодорхой хугацаагаар хойшлуулаад байгаа. Энэ талаар нийслэлийн Замын хөдөлгөөн, төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас /2019.08.15/ мэдээлэл хийлээ.

Нийслэлийн зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх

"Нийслэлийн Засаг дарга 2019 оныг "Иргэдээ сонсох жил" болгон зарласан. Энэхүү уриалгын хүрээнд аливаа бодлого, шийдвэр гаргахдаа иргэдээ сонсож, санал авах ажлыг эхлүүлээд байгаа. Замын хөдөлгөөнийг А, В, С бүсчлэлд хуваах зохицуулалтын талаар иргэдээс эхлээд твиттер хуудсаар санал асуулга авсан. Энэ асуулгад хамрагдсан иргэдийн 60 хувь нь дэмжсэн. Дараа нь томоохон вэбсайт, олон нийтийн цахим хуудас болох фэйсбүүкээр санал авахад 60 хувь нь дэмжсэн ч, 40 хувь нь дэмжээгүй. Иймд наймдугаар сарын 15-наас хэрэгжих байсан бүсчлэлийг түр хугацаагаар хойшуулж байгааг мэдэгдэж байна" гэлээ.


Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнг Яармагийн дэнжид барина

Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнг Нийслэлийн Хан-Уул дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэрт Нисэх, Яармагийн аюулгүйн тойргийн зүүн урд хэсэгт барихаар тогтлоо. Тус хүрээлэнгийн техник эдийн засгийн үндэслэл, эх загвар зураг боловсруулахад шаардагдах зардлыг гаргана.

Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнгийн иж бүрэн зураг төслийг боловсруулах, барилгын ажил гүйцэтгэхэд шаардагдах хөрөнгийг 2020 оны улсын төсөвт тусгуулах болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлэх асуудлыг судалж, зохих арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нарт даалгалаа.

Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнг үндэсний онцлог хэв шинжийг агуулсан, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн дэвшилтэд технологийн шийдэл бүхий, Үндэсний их баяр наадмаас гадна олон улсын спортын төрөл бүрийн тэмцээн, урлаг, уран сайхны арга хэмжээ зохион байгуулах бололцоо нөхцөл хангагдсан байх ёстой гэж төлөвлөж байна.


Сэтгэгдэл

hiZ [5.188.210.52] 2020-05-11 17:16:51

http://reyna.userbet.xyz ПРИСОЕДИНЯЙТЕСЬ СЕЙЧАС И ПОЛУЧИТЕ 100$ К ВАШЕМУ ПЕРВОМУ ДЕПОЗИТУ! Управляйте роботом самостоятельно! Контроль уровня риска! https://saratov.podarki-market.ru/catalog/product-434019/?MID=2164&result=reply#message2164 - Высокотехнологичные инструменты для заработка на криптовалютных активах https://habarovsk.podarki-market.ru/catalog/product-330779/?MID=85&result=reply#message85 - Высокотехнологичные инструменты для заработка на криптовалютных активах http://gb.edusite.ru/f20689/index.php?&mots_search=&lang=&skin=&test=&seeMess=1&seeNotes=1&seeAdd=0&code_erreur=YEtqeq7Lk5 - Высокотехнологичные инструменты для заработка на криптовалютных активах 1a4f9db


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.