Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 5 хүний амь нас хохирч, 15 хүн гэмтжээ

Д.Тулга / Эрүүл мэнд

Өнгөрсөн амралтын өдрүүдэд /2019.08-17,18/ зам тээврийн ослын улмаас нийслэлд 2, орон нутагт 3 хүний амь нас хохирч, 15 хүн гэмтжээ.

  • 2019.08.17-ны 03:20 цагийн орчимд БЗД-ийн 28 дугаар хороо Хужир булангийн зам, Гал унтраах 63 ангийн баруун урд замд Toyota Allex автомашины жолооч Н нь Toyota Prius Б жолоочтой автомашинтай мөргөлдөж зорчигч 52 настай, эрэгтэй А нас барж, зорчигч 35 настай, эмэгтэй Ц, 19 настай, эрэгтэй Ц, 46 настай, эрэгтэй Б, 23 настай, эрэгтэй Б нарын 5 хүн гэмтжээ.
  • 2019.08.18-ны 19:20 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Мөрөн сум “Ачмаг нуур” гэх газар /сумын төвөөс зүүн тийш 25км/ асфальтан замд Mitsubishi Colt маркийн А жолоочтой автомашин онхолдож, зорчигч 18 настай, эмэгтэй Ч нас барсан байна.
  • 2019.08.18-ны 19:40 цагийн орчимд Төв аймгийн Борнуур сумын төв “Петровис” ШТС-ын хойд асфальтан замд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклын жолооч М нь амины Dayun Б жолоочтой мотоциклтой мөргөлдөж, зорчигч 33 настай, эмэгтэй У нас барсан.
  • 2019.08.18-ны 18:20 цагийн орчимд СХД-ийн 11 дүгээр хороо Баянхошууны Хөтөлийн зам, “Пирамид” хүнсний дэлгүүрийн урд замд Toyota Lexus H-400 автомашины жолооч Б нь “Нийслэлийн хот тохижилтын газар”-ын M-580 Г жолоочтой механизмтай мөргөлдөж, зорчигч 35 настай, эрэгтэй Г нас барсан.
  • 2019.08.18-ны 00:57 цагийн үед Төв аймгийн Баян сумын 3-р баг “Цавчир” гэх газар /Сумын төвөөс хойшоо 2км/ асфальтан замд Mitsubishi L200 автомашины жолооч А нь Toyota Alphard М жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч 48 настай, эмэгтэй О нас барж, жолооч 35 настай, эрэгтэй А, зорчигч 30 настай, эмэгтэй У, 31 настай, эмэгтэй Д, 12 настай, эрэгтэй Н, 35 настай, эрэгтэй Б нарын 5 хүн гэмтсэн ослууд гарчээ. Иймд жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, бусдад аюул осолтой байдал үүсгэхгүйгээр зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна.


Сэтгэгдэл

ITGEL [66.181.161.104] 2019-08-25 02:46:11

Yaraad yahawdee zuuluun 60 70 ywhad yun buruu bhawdee osol gemtel helj irehgvi ee tvrhen zuuriinh

Зочин [202.9.42.54] 2019-08-22 01:20:12

Хурдаа хэтрүүлсэнээсл болж байгаа шүү дээ , оношлогооны газар ямарч буруугүй ,машинаа эзэмшиж байгаа жолоочийн л буруу шүү дээ ,хөдөлгөөний соёл ,хурд ,техникийн бүрэн бүтэн байдлаас л бүх зүйл шалтгаална шүү дээ ХУРДАА ,ХУРДАА , ХУРДАА -жолооч нар минь өөр юу ч буруугүй шүү зөөлөн- зөөлөн явбал болно шүү дээ

Хуяг [37.171.184.157] 2019-08-19 08:01:28

Тээврийн алба гэж ямар гээчийн байгууллага юм. Төчнөөн хүн үхсэн тахир дутуу болсон гэж тун бахархалтай мэдээлэл хийх юм. Тээврийн хэрэгслийн оношлогоо гэж зүгээр өдрийн хоолны мөнгө авилгаар аваад шууд л тэнцлээ гээд тэмдэг дараад өгдөгийг бүгд мэднэ. Хурд хүчтэй техникийн хувьд маш нарийн үзлэг шалгалт хийхгүй бол зөвхөн дугуйн хээ зөрсөн төдийд л аваар шүү. Ослыг оношлогоо хийсэн газартай хариуцлага тооцох ёстой

Зочин [202.126.89.171] 2019-08-19 11:32:33

Үүртуяа

хяналт тавиач [122.201.26.172] 2019-08-19 07:59:04

Сүүлийн үед зам тээврийн осол эндэгдэл их болж, гэмгүй хөдөлгөөнд оролдцогч нар мөн адил маш их гарз хохирол амсах боллоо ...Үүнд хатуу хараа хяналт контроль тавиад өгөөч дээ ...хайран халуун амь ....арай л хэтэрч байна

Зочин [202.126.89.11] 2019-08-19 07:48:54

Galzuu met davhiad bai...

Otgonbayar [66.181.191.110] 2019-08-19 07:34:16

Jolooni vnemleh zarhaa l baichih

Зочин [66.181.177.95] 2019-08-19 06:00:34

Манай оронд цаг бусаар амь үрэгдэгсэд маш их байна даа үүнийг зогсоох танин мэдэх сонсгол хийж байгаач аа ямар дайн самуунтай улс байгаа биш дээ замын хөдөлгөөний дүрэм хурд хэтэрүүлэлт зэрэг эрхийг нь хасах хэрэгтэй хүний амь хайран байна шүү цөөхөн монголчуудаа

Зочин [202.9.45.119] 2019-08-19 05:26:51

Ухэл хагацал арай л ихдээд байх шиг


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.