Энэ өвөл олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна

Aдмин / Орон нутаг

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо. Энэ үеэр УЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин дараах мэдээллийг өгөв:

Өнгөрсөн сард 105-188мм хур тунадас орж, энэ зун тунадас ихтэй байлаа. Энэ сарын 24-26, 28-31-нд ихэнх нутгаар бороо орох, энэ сарын эцсээр нутгийн хойд хэсгээр сэрүүсч, цочир хүйтрэх төлөвтэй байна.

Хойд туйлын хүйтэн цаг агаар манай орныг дайран өнгөрдөг учир есдүгээр сарын сүүлийн хагаст энэ үе тохиож, цасан шуурга шуурч, газар тариаланд сөргөөр нөлөөлж магадгүй байна. Энэ хавар арай эрт дулаарч, олон жилийн дунджаас эрт бороо орж, өнөөдрийг хүртэл үргэлжилсэн хэвээр, ихэнх гол мөрөн үерийн түвшинг даваад байна.

Арваннэгдүгээр сараас эхлэн хөрс нэлээд гүн хөлдөж, зузаан цасан бүрхүүл тогтон, хүйтэн хургаж, өвлийн саруудад үе үе цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй.

Өвөлдөө уулархаг бүс нутгаар цас ахиухан орж, олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна. Энэ жил их бороо орсон учир хөрс чийгээр ханасан, цасан бүрхүүл ихээр тогтох төлөвтэй.

Арван нэгдүгээр сарын дунд үеэр цасан бүрхүүл тогтож, цаашид хайлахгүйгээр өвлийн саруудад нэмэгдэж зузаарах төлөвтэй байна. Энэ өвөл хур тунадасны эрчимшил, аэросинопитикийн нөхцөлөөр тооцож үзвэл өвөлдөө уулархаг нутгаар цас ахиухан орж, нэлээд зузаан цасан бүрхүүл тогтох, баруун, төвийн бүсийн зарим сумдын нутгаар 10, 11 дүгээр саруудад бороо, цас холилдон орсноос үүдэн малын бэлчээрлэлтэд хүндрэл учруулж болзошгүй байна.

7, 8-р саруудад ихэнх нутгаар хур тунадас ахиу орсноос үүдэн хөрсний чийг хангалттай байгаагаас арваннэгдүгээр сараас эхлэн хөрс нэлээд гүн хөлдөж, зузаан цасан бүрхүүл тогтон, хүйтэн хургаж, өвлийн саруудад үе үе цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй.

Өвөлжилтийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, малын тэжээл, хадлангаа бэлдэх зэргээр өвлийн бэлтгэлээ сайн хангаж ажиллахад онцгой анхаарч ажиллах шаардлагатай.


Сэтгэгдэл

Мянгат малчин [202.21.120.66] 2019-08-22 02:51:00

Энэ малчдад анхааруулж байгаа хатуу анхааруулга байна.Чанар муутай малаа эртхэн алга болго. Ер нь тоо толгой хөөцөлдөж байхаар эрчимжсэн, чанартай малтай байх нь зөв шүү.

Зочин [202.55.188.84] 2019-08-20 00:09:44

Малчид аа, бид хэдэн жил дамнан найрлаж наадамлаж суугаад нэг л ѳдѳр зуданд хамаг малаа тавьж туудаг шүү. Дахин сануулъя. Баянхонгорынхоон, Хѳвсгѳлийнхѳѳн, Увсынхаан, Завханыхаан! Тэгээд дараа нь яадаг билээ! Солонгосын виз, алтны нинжа, сумын тѳв бараадах гээд хар дарсан зүүдүүд үргэлжилдэг. Тэгэхээр одоо ханштай байгаа дээр нь малынхаа мууг борлуулаад ав. Мѳнгѳѳ хадгалж байгаад дараа жил дахин мал авч болно. Зуд бол угтаа байгалийн гамшиг биш бидний ажилгүй анхиагүй, зах зээлийн сэтгэлгээгүйг харуулдаг нэг шалгуур л юм.

malshin [66.181.161.43] 2019-08-23 03:35:35

Tiim shvv

Зочин [202.126.89.238] 2019-08-21 13:44:11

яг үнэн үг хэлжээ

Зочин [203.91.118.180] 2019-08-21 05:19:55

тийм шүү, маш үнэн үг хэллээ

Зочин [202.72.240.5] 2019-08-20 01:06:43

Мах Үгэний ортой махны чэнж

Зочин [66.181.161.48] 2019-08-19 13:13:36

kkkkkk яг хэллээ

mongol [73.51.245.247] 2019-08-19 10:56:17

tsas ordoggyi xuiten boldoggyi obol gej yu baisiim .Mongol malyn maxny amyg xujaanuudad amsuulaad bid ogt sain yum bolokhgyi dee 70 say malyg maany 2 jil l 1terbum 4say xujaa idne maxaa bitgii uragshaa gargaaachee

Зочин [202.21.124.22] 2019-08-25 11:55:45

Яг зөв, махаа Хятад руу битгий гаргаач ээ

Зочин [202.131.227.178] 2019-08-19 08:13:18

өмнөх 20-30 жилийн үеиН ХҮтэ болно гэсэн үг. дээр үед ийм хүйтэнд галгүй хөдөө хээр хэдэн өдрөөр л байж л байдаг байсан. одооны хүүхдүүд хүний сүгэнцэр болжээ.

LENIN [182.160.34.164] 2019-08-19 07:55:58

YASAN AMNII BILEGGUI GAMSHIGNUUD VE,ZUD,XUITEN OVOL BOLNO GEX SHIG MONGOLCHUUD TA NAR AMNII BILEGTEI BAIJ SUR.DANDAA L SURJIGNEJ BDAG NAAD ZANGAA TATVAL TAARNA

Зочин [203.91.118.180] 2019-08-21 05:21:02

эргүүтээч юун амны билэг наана чинь ШУ үндэслэлтэй зүйл ярьж байна шүү.Одоо ер нь наад мухар сүсэгээсээ салаачээ

Зочин [66.181.161.87] 2019-08-19 07:40:48

Өвөл нь өвөл шиг, зун нь зун шиг байвал сайхан л байна, өвөл ахиухан цас унавал хавар эрт ногоотой залгана

Зочин [202.55.188.35] 2019-08-19 07:40:27

Энэ ѳвѳл гарцаагүй зуд болно. Малчид малаа их хэмжээгээр заазлах хэрэгтэй.

Зочин [66.181.161.109] 2019-08-19 12:57:50

Малчид энэ үнэн малаа. зах зээлд борлуул

Зочин [202.131.227.178] 2019-08-19 08:14:16

чи махны хятад үйлдвэрийн эзэн байна.


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.