Хуавэйд тавих хоригийг 90 хоногоор хойшлуулжээ

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын засаг захиргаа Хятадын харилцаа холбоо технологийн Хуавэй компанид тавих худалдааны хоригийн хугацааг 90 хоногоор хойшлууллаа гэж тус улсын Худалдааны газрын дарга Уиллбур Росс мэдээллээ.

Өнгөрсөн тавдугаар сард АНУ Хуавэй компанийг засгийн газартайгаа нэгдэн тагнуулын ажиллагаа явуулж, үндэсний аюулгүй байдалд аюул учруулж байна гэх шалтгаанаар хар жагсаалтад оруулсан юм.

Худалдааны хоригийн хугацааг сунгах нь АНУ-ын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахаас гадна Хуавэйд шилжилт хийх боломж олгож байна. Худалдааны газрын дарга Уиллбур Росс “Бид тэдэнд асуудлаа шийдэх хугацаа олгож байна” гэсэн юм. Хоригийн хугацаа албан ёсоор өчигдөр дууссан байна.

Түүнчлэн АНУ-ын засаг захиргаа Хуавэй компанийн салбар 46 компанийг хар жагсаалтад нэмж оруулах шийдвэр гаргажээ. Үүний хариуд Хуавэй шинэ хоригийг улс төрийн шинжтэй гэж үзээд эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв. Мөн “Энэ шийдвэр одоогийн бизнесийн үйл ажиллагаанд ноцтой нөлөө үзүүлэхгүй” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BBC


Сэтгэгдэл

Ойлгомжтой зүйл бичээчээ. [202.131.228.118] 2019-08-20 09:02:09

Хориг үргэлжлүүлэн тавихаа 90 хоногоор хойшлуулсан юм уу? Эсхүл хоригтой байсныг нь 90 хоногоор сунгасан юм уу? Дээр уншихлээр "асуудлаа шийдэх хугацаа олгож байна" гэж нэг бичээд, гэтэл дараа нь "Хоригийн хугацаа нь өчигдөр дууссан" гээд, сүүлдээ "46 компанийг хар жагсаалтад нэмж оруулах шийдвэр гаргажээ" гээд ойлгомжгүй байна.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.