Сурах бичиг есдүгээр сард багтан сурагчдын гарт очно

Aдмин / Боловсрол

Хичээлийн шинэ жил эхлэхэд ердөө 10 хоног үлдлээ. Сурах бичгийн хүрэлцээ хэр байгаа, хэвлэлтээс гарсан эсэхийг олон нийт сонирхож байна.

Өнгөрсөн жил сурах бичиг хэвлэлтийн хөрөнгө оруулалт байхгүй гэх шалтгаанаар багагүй хугацаанд сурах бичгийн хүрэлцээ хангалтгүй байж багагүй чирэгдэл учруулсан. Харин энэ талаар Сайд Ё.Баатарбилэг “Азийн сантай энэ оны дөрөвдүгээр сараас хэлэлцсээр сая наймдугаар сард эцэслэн шийдвэрлэж тус байгууллагын хөрөнгө оруулалтаар сурах бичгийг хэвлүүлж байна.

Ирэх есдүгээр сарын эхээр хэвлэлтээс гаргангуут нийслэл болон орон нутгуудын сургуулиудад хүргэнэ. Харин Монгол ёс хүмүүжлийн сурах бичигт төсөв байхгүй ч өөр бусад санхүүжилтээр хэвлүүлэхээр ажиллаж байна.

Эхний хэвлэлтийн номнууд нь есдүгээр сардаа багтаад бүх сургуульдаа хүргэгдээд оччихно. Өмнө нь багш нар дундаа нэг номтой гэх мэт асуудлууд байсан бол энэ жил багшийн номыг хангалттай хэвлэж өгнө” гэсэн юм.


Сэтгэгдэл

Зочин [202.9.42.185] 2019-08-20 09:09:18

Зунжин наадцан энэ засаг естой бутэхгуй


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.