Х.Санчирдорж: Хамгийн хүчтэй багуудтай нэг гараанд гарсан ч 5 байгаас 1 алдаж хэсэгтээ хоёрдугаар байрт орсон

Д.Тулга / Спорт

"Цэргийн наадам-2019" Олон улсын тэмцээн энэ сарын 3-ны өдөр дэлхийн 10 улсад нэгэн зэрэг нээлтээ хийж 39 орны 223 баг тамирчид цэргийн мэргэжлийн 32 төрөлд өрсөлдсөн. 2014 оноос хойш зургаа дах жилдээ оролцож буй “Танкийн биатлон” тэмцээнд ЗХЖШ болон 9 ангиас бүрдсэн баг энэ жилийн хувьд чансаагаа ахиулсан амжилтаар тэмцээнийг өндөрлөн эх орондоо ирээд байгаа юм. Энэ талаар багийн ахлах дасгалжуулагч ЗХЖШын Ар талын газрын Техник хангалтын хэлтсийн мэргэжилтэн хошууч Х.Санчирдоржоос тодрууллаа.

-“Танкийн биатлон” тэмцээнд хэдэн орны тамирчид оролцсон бэ?

-”Цэргийн наадам-2019” олон улсын тэмцээнд дэлхийн 23 орны 69 экипажийн 207 танкчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин уралдсан. Манай улсын шигшээ багийн танкчидын хувьд энэ жил өмнөх амжилтаа ахиулсан амжилттайгаар уралдаанаа өндөрлөсөн. Тодруулбал эхний хэсэгтээ Казахстан, Сири, Венесуель улсын танкчидтай учраа тааран уралдаж хагас шигшээ уралдаанд орох эрхээ авч чадсан билээ. Энэ сарын 12 –ны өдөр болсон хагас шигшээ уралдаанд ОХУ, Беларусь, Венесуель улсын танкчидтай сугалаа ёсоор таарч буухиа хэлбэрээр баг тус бүрийн 3 экипаж уралдсанаас 1 цаг 58мин 57 сек-ын хугацаанд ОХУ, Беларусь улсын дараагаар 3 дугаар байранд давхин орж ирсэн.

image

-Тэмцээнд ямар амжилт үзүүлсэн талаараа?

-Тэмцээний эхний өдөр манай нэгдүгээр экипаж буудлага 80 хувьтай, нийт 5 байгаас 1 бай алдан хэсэгтээ хоёрдугаар байрт орсон. Хамгийн хүчтэй багуудтай нэг гараанд гарсан. Нэгдүгээр шатанд ганцаарчилсан болон экипаж бүр өөр өөр тус тусдаа уралддаг. Хоёрдугаар шатны уралдаан нь экипажууд нэгдээд 3 экипаж буухиа маягаар уралдана. Манайх энэ жил хагас шигшээдээ ганцаарчилсан уралдаанд нэлээн амжилттай оролцсон. Энэ нь өнгөрсөн жилийн амжилтаа 3 орчим минутаар ахиулсан. Нийт 3 экипаж тус тусдаа уралдсан гэвч багийн амжилт нэлээн өндөр гарсан. Нийт 15 байнаас 14 бай устгаад амжилттайгаар нийт багуудаасаа 5-р байрт шалгараад хагас шигшээд орсон. Манай өмнө ОХУ, Беларусь, БНХАУ, БНКазУ орсон.

-Манай улс хэддүгээр байрт өнгөрсөн жил орж байсан бэ. Энэ чансаагаа ахиулж чадсан уу?

-Манай улсын баг өнгөрсөн жил 7-р байрт орсон байдаг. Харин энэ жил БНЭУ тэмцээнд оролцоогүйн улмаас нэг байраар ахиж нийт 23 багаас Монгол Улсын Зэвсэгт хүчний танкчид 6-р байрт чансаа ахиж сугалаанд оролцсон. 8 дугаар сарын 4,6,8-ны өдрүүдэд БНКазУ, БНВенУ, Сери улсын багуудтай нэг гараанд уралдсан. Нийт багийн дүнгээрээ 23 орноос 5 дугаар байрт шалгарсан.

-“Танкийн биатлон” тэмцээний уралдах зам хэчнээн км үргэлжилдэг вэ. Манай улс хэдэн минутад бартаа саадыг давсан бол?

-Хагас шигшээ нэг танкаар 3 экипаж уралддаг. Тэмцээний зам маань 11 саад 4.1 км урттай уралдааны зам байдаг. Нэг танкаар 3-уулаа давхар уралдаж нийт багийн дүнгээр 1 цаг 11 минут 57 секундын амжилттай оролцсон.

-Тэмцээний явцад техникийн хувьд ямар нэгэн эвдрэл гэмтэл үүссэн үү?

-Бид сар гаруй хугацаанд бэлтгэл нэлээн сайн хийсэн. Хамгийн муу буудлаа гэхэд 75 орчим хувьтай өндөр хэмжээнд буудлага хийгдсэн. Харин алдааны тухайд их буутай буудлага явагдахад бэлтгэл сайн хангасан ч олон хүчтэй саадуудыг туулах явцад их бууны тохиргоо алдагдаж техникийн саатал гарсан. Тиймээс цаашид энэ тэмцээнд туршлага хуримтлуулж дараа жилийнхэд илүү их бэлтгэл биднээс шаардаж байгаа юм.

image


Сэтгэгдэл

Zochin [172.58.45.102] 2019-08-21 22:50:28

Hongio turbaand zoogood lantuugaar nudeh tiim hetsuu sport uu bolio oo nohoi doloo traktoriinhoo tolgoig oorchlood ooriinhoo tolgoig tsenegleed gazar tarialan hootsoldvol deergui yu hujaa oros ruu shagaij baij. Sum aldaj baij ard tumnii tolgoi deer bombog hayuulj gai bolovdoo havtgai tsarailsan bandiin shuumaruudaa

Зочин [66.181.170.73] 2019-08-21 08:57:11

Сайн байсан шүү. Улам сайжраарай залуусаа. улсын үндэс цэрэг арми шүү.

ЗОЧИН [49.0.135.63] 2019-08-21 06:59:32

ОРОСУУД ТЭМЦЭЭН НЭРЭЭР ХЭНТЭЙ ХЭРХЭН БАЙЛДАХ ТАЛААР ТАНДАЛТ ХИЙГЭЭД БАЙГАА ШҮҮ.

Uheerei muu atsaa [1.25.78.126] 2019-08-21 04:57:58

Cham shig jinger baitugai tatvar tologch businessman bii ym yariagui bna shuu

Зочин [202.9.42.96] 2019-08-21 04:19:54

good

зочин [202.55.191.205] 2019-08-21 02:40:31

Хэн юу ч гэж байсан та нараараа эх орон, ард түмэн бахархаж байгаа. Та нартаа амжилт хүсье. Ирэх жил улам амжилтаа бататгаарай.

Зочин [202.9.43.25] 2019-08-21 02:17:42

Өмхий пизда монголчууд үхээсэй

Зочин [203.15.208.23] 2019-08-21 01:42:59

Сери гэж ямар улс байдаг юм бэ, сэтгүүлчээ? Зөв бичиж болохгүй байна уу?

Зочин [202.21.108.246] 2019-08-21 01:39:28

Т-72 ын их бууны тогтворжуулагч муу байна гэсэн үг.Энхэл донхолд тохиргоо хэзээ ч алдах ёсгүй л дээ.Оросын анк чанар муу байна даа.Сери улс биш Сири улс шүү дээ.

зочин [202.126.89.87] 2019-08-21 01:03:26

та нар мундаг байсан шүү

Zochin [172.58.46.135] 2019-08-21 00:52:51

Tankist malgaitai. Iim laatsan tsaraitai yumnuudiig bitgii olon niitiin suljeend tavjii. Huuhdiin moroodoldoo hotlogdood iim teneg ajil hiideg mangaruud bainaa bas manaaid tank ogtoos hereggui ulsiin mongoor dizel shataagaad pisdaakuud

Зочин [103.229.123.148] 2019-08-21 17:43:49

Муу мал үхэр. Тэмбүүтэй гомо дох адгиин шаар. Бүдүүн модэы нариин үзүүр даахгүй хэвтэж. Хуцалгүй дуугай бай. Жингэриин зулбасага.

Зочин [202.21.113.82] 2019-08-21 05:20:06

Ta setgetsiin uurchlulttei um shig bna, emchid uzuulehgui bol

Зочин [202.55.191.130] 2019-08-21 01:38:33

ergvv malaa eh orond er tsereg heregtei shuu.

Зочин [202.9.42.232] 2019-08-21 01:33:27

хувиа хичээсэн тэнэг новш...

Зочин [202.126.89.250] 2019-08-21 01:14:15

Эх орон байгаа цагт цэрэг эрс байх ёстой


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.