Засгийн газар: Зургаан аймгийн 13 сумын нутагт дэвсгэрийн 1,2 сая га газрыг улсын тусгай хамгаалалтанд авахаар боллоо

Б.Мөнхцацрал / Улстөр

Засгийн газрын хуралдаанаар зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалт авах, хилийн зааг хязгаарлах тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон байна.

Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийлээ.

-Зарим газрын улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Ингэснээр Хэнтий аймгийн Дадал, Биндэр сумын зарим хэсгийг, Увс аймгийн Ховд, Бөхмөрөн, Ногоон нуур сумын зарим хэсэг, Баян-Өлгий аймгийн Ачит нуурын зарим хэсгийг байгалийн цогцолбор газраар өртгөсөн. Завхан аймгийн Дөрвөлжин сум хумын тал, Хэнтий аймгийн Батширээт, Бидэр сумын нутаг гутайн даваа, Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших байгалийн нөөц газрын ангиллаар, Хэнтий аймгийн Биндэр Хурх орчим, тус тус байгалийн цогцолбор болон дурсгалт газраар өргөтгөн авсан. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын төвийн орчмын 3090,16 га газрыг тусгай хамгаалалтаас чөлөөлөх тогтоолыг тус тус баталсан. Ингэснээр нийт зургаан аймгийн 13 сумын нутагт дэвсгэрийн 1,2 сая га газрыг улсын тусгай хамгаалалттай газраар авч байна. Улсын хэмжээнд 32,8 сая га газар улсын тусгай хамгаалалттай газар байдаг байна.

Мөн өнөөдөр Хөвсгөл нуурын эрэг орчмыг эко аялал жуулчлалын бүс болгож, шинээр аялал жуулчлалын чиглэлээр зөвшөөрөл, газар олгохгүй бөгөөд Азийн хөгжлийн банкны тусламжаар Хөвсгөл нуурын эрэг орчмын дэд бүтцийг шийдвэрлэхээр болсон байна.

Түүнээс гадна Засгийн газрын хуралдаанаар уул уурхайн үйл ажиллагаа явуулахдаа байгаль экологийг сүйтгэсэн уул уурхайн тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан байна. Н.Цэрэнбат сайдын 2018 оны хоёрдугаар сарын 2-ны тушаалаар 202 тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгжид уул уурхайн үйл ажиллагаа явуулахдаа хууль зөрчихгүй, байгаль орчныг нөхөн сэргээхэд хамтран ажиллах санал хүргүүлжээ. Энэ хүрээнд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийх, нөхөн сэргээх үүргээ биелүүлэхэд хамтран ажиллах саналыг 202 аж ахуй нэгжид хүргүүлсэн байна. Ингэхдээ хуулиа биелүүлэхгүй бол хуулийн хатуу арга хэмжээ авна гэдгээ мэдэгдэж байжээ. Ийнхүү хамтран ажиллах, шалгалтын хүрээнд үүргээ биелүүлээгүй учраас 19 аж ахуй нэгжийн 23 тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан байна.

Тухайлбал, Архангай аймгийн Цэнхэр суманд үйл ажиллагаа явуулж байсан “Монгол газар” компанийн эзэмшиж байсан 13 тусгай зөвшөөрлийг цуцалсан байна. Тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан аж ахуй нэгжүүдийг удахгүй байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн хуулийн байгууллагад хандана гэдгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат онцоллоо.


Сэтгэгдэл

sanmaa zovogch [73.65.198.182] 2019-08-26 03:20:30

Erunhii saidiig demjigchid bugd l cergiin uls turchid baih yum. Ted arai uls orniig aVaad yavna gej zuudleegyi bailgyi yyniig Erunhii said sain oilgoh heregtei

arai ygyi bailgyi dee [73.65.198.182] 2019-08-26 03:16:58

Chadah yumuu daa er n hudlaa tal ruugaa popochij baina daa Erunhii saidaa

Зочин [202.126.88.185] 2019-08-23 07:24:06

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын хил хязгаарыг хуучин байсанхил хязгаараар нь тогтоож өгмөөр байна. Энэ тал дээр засгийн газар анхаарч ажиллах хэрэгтэй байна

Зочин [119.40.98.162] 2019-08-22 09:02:10

Төв аймгийн Заамарын яагаад ярихгүй байна аа МАН-н санхүүжүүлдэг алтны күмпани нинжа нартай болхоор сүйтгээд л байж байхуу

Зочин [202.21.124.134] 2019-08-22 08:00:01

Үнэхээр сайн байна. Хүрэлсүх сайддаа маш их баярлаж байгаа шүү. Ийм шийдвэр үнэхээр их дутагдсан он жилүүдийг үдсэн дээ.

Зочин [103.57.95.196] 2019-08-21 09:59:48

У. Хүрэлсүх сайн хүн юм байна шүү.

Turuu [148.253.18.118] 2019-08-21 09:57:34

ashgui dee ene uls ezentei bolj bn duraaraa durgigsad nileed eserguutseh bh amjilt husie

Tur [36.11.225.81] 2019-08-21 09:54:34

Odoo l neg Mongol uls mini Tur shig turtei bolson baina. Erunhii saiddaa amjilt husie!

Зочин. [202.126.88.169] 2019-08-21 08:44:53

Хамрын хийд хутагтын тахилч явчихсан.Тэгээд ч аод томоохон хулгайч байгаа юм байлгүй.

Зочин [43.242.242.232] 2019-08-21 08:07:09

Эх орон ард түмнээ гэсэн ерөнхий сайдтай юмаа. Харийн хүний гар хөл болсон хулгайчид та нарт цаг чинь ирэх болноо.

zochin [64.119.21.5] 2019-08-21 06:45:55

ODOO ULDSENIIG NI MASH KHURDAN KHURAAJ ABAARAI... SAID NAR AJILLAACHEE ...

zochin [64.119.21.5] 2019-08-21 06:44:14

MASH ZEB , URID NI BAS TER GEJ NEG UM BAISAN L BAIKH IIM KHURDAN ARGA KHEMJEEG ABAAD BAISAN BOL ODOO YU GEJ INGEJ GADNIIN BOOL BOLOKH BE TERIIN UDIRDLAGA ZEB SAIN HKURDAN YBAASAI....

Зочин [66.181.189.173] 2019-08-21 06:12:38

mash zub. Demjij bn.

Зочин [192.82.64.205] 2019-08-21 04:39:40

Маш зөв Хүрэлсүх дайчин байна, дэмжиж байна. Төв аймгийн ЭКО алтан заамрыг хаая

Зочин [66.181.161.25] 2019-08-21 07:18:48

Архангайчүүд баярлаж б,на ,маш зөв шийдвэр б,на,

зочин [202.131.229.246] 2019-08-21 04:36:37

сэлэнгэ аймгийн ерөөд байгаль орчин яаж сүдэснийг нэг хардаг шалгадаг ч болоосой ёстой нүд халтирхаар болсон шүү

Зочин [202.126.88.50] 2019-08-21 04:29:22

Mash zub


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.