МЭДЭЭ.МН ОНЦЛОВ

Д.Тулга / Нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Азийн төлөөх Боао форум”-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

image

Монгол Улсад зохион байгуулагдаж буй “Азийн төлөөх Боао форум”-ын Улаанбаатарын Бага хуралд оролцохоор хүрэлцэн ирсэн форумын дарга, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Тэрээр “Азийн төлөөх Боао форум”-ын төлөөлөгчидтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, форумын санаачлагч орнуудын нэг болох Монгол Улс нь форумын үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг зорьж ирснийг тэмдэглэв.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Боао форум дахь эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчид, төр, засгийн албаны хүмүүсийн оролцоо нь Ази тивийн асуудлаар санал мэдээлэл солилцох, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг ярилцахаас гадна Монгол Улстай явуулж буй бизнесийн харилцаанд тулгарч буй саад бэрхшээлийг даван туулах, цаашид өргөн хүрээнд хамтран ажиллах бололцоог эрэлхийлэх завшаан олгож буйг онцлон тэмдэглэв.

Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС үзнэ үү


Х.Санчирдорж: Хамгийн хүчтэй багуудтай нэг гараанд гарсан ч 5 байгаас 1 алдаж хэсэгтээ хоёрдугаар байрт орсон

image

"Цэргийн наадам-2019" Олон улсын тэмцээн энэ сарын 3-ны өдөр дэлхийн 10 улсад нэгэн зэрэг нээлтээ хийж 39 орны 223 баг тамирчид цэргийн мэргэжлийн 32 төрөлд өрсөлдсөн. 2014 оноос хойш зургаа дах жилдээ оролцож буй “Танкийн биатлон” тэмцээнд ЗХЖШ болон 9 ангиас бүрдсэн баг энэ жилийн хувьд чансаагаа ахиулсан амжилтаар тэмцээнийг өндөрлөн эх орондоо ирээд байгаа юм. Энэ талаар багийн ахлах дасгалжуулагч ЗХЖШын Ар талын газрын Техник хангалтын хэлтсийн мэргэжилтэн хошууч Х.Санчирдоржоос тодрууллаа.

Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС үзнэ үү


Тост, Тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулдаг "Баатарван Транс" ХХК-ийн үйл ажиллагааг түр зогсоолоо

image

Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Засаг дарга О.Баттогтохын захирамжаар тус сумын нутаг Тост, Тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулдаг “Баатарван транс” ХХК-ийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоолоо.

Энэ сарын 18-ны өдөр эмх замбараагүй байдал үүсгэн, маргалдаж улмаар 15 иргэн хүнд, хөнгөн хэл­бэрээр гэмтээд байгаа аж. Тиймээс дахин ийм байдал гаргахгүйн тулд урьдчилан сэргийлж Засаг дарга захирамж гаргасан юм.

Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС үзнэ үү


Дэлхийн орнууд томуугаас сэргийлэх асуудлаар Монголд чуулж байна

image

Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохион байгуулж буй “Зүүн Өмнөд Ази болон Номхон далайн Баруун бүсийн орнуудын томуугийн олон улсын 13 дугаар зөвлөгөөн” өнөөдөр эхэллээ.

Манай Улсад анх удаа зохион байгуулагдаж буй уг зөвлөгөөнд АНУ, Австрали, Япон. БНСУ. БНХАУ, Индонез зэрэг 28 улсын 140 гаруй төлөөлөгч, ДЭМБ-ын төв болон бүсийн мэргэжилтнүүд, АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв, Австрали Улсын халдварт өвчний лавлагаа , лабораторийн эрдэмтэн судлаачид оролцож дэлхий дахины томуу, томуугийн цартахлын бэлэн байдал, хариу арга хэмжээний талаар хэлэлцэж, туршлага солилцож байна. Мөн хүйтний улирал ойртож, томуугийн дэгдэлт тархах эрсдэл нэмэгдэж буй энэ үед уг өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, дархлаажуулалт, томуугийн вирусын онцлог, тандалт хандалтын талаар зөвлөмж гаргах юм.

Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС үзнэ үү


Сэтгэгдэл

ogoo [182.160.34.241] 2019-09-02 15:35:41

ok


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.