“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 30 хувийг зарж, охин компани байгуулах нь хэнд ашигтай вэ

Б.Мөнхцацрал / Хууль

Улс төр дэх бизнес бүлэглэлүүдийн тулааны гол талбар болчихоод байсан Таван толгойн хэлэлцээрийг зогсоосон нь ирээдүйд Монголын ард түмэнд үр өгөөжөө өгөх чухал шийдвэр болсон.

Засгийн газраас Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах консерциумтай байгуулахаар төлөвлөж байсан "Хамтын ажиллагааны гэрээ", "Хөрөнгө оруулалтын гэрээ", "Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын суурь бүтээн барих-өмчлөх-ашиглах-шилжүүлэх гэрээ"-г байгуулахаар Монгол Улсын сайд асан М.Энхсайханаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байв. Гэрээ ч байгуулагдахаар болж Ерөнхий сайд болон оролцогч талууд гарын үсэг зурж баталгаажуулахад бэлэн болоод байсан.

Харин Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын дарга байх үедээ 2015 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үгэндээ ”Тавантолгойн гэрээг байгуулахдаа Монголын тал ямарч санхүүгийн болон хөндлөнгийн зөвлөгөө аваагүй. Харин хөрөнгө оруулагч тал Олон Улсын нэр хүнд бүхий компаниудаас үйлчилгээ авсан. Ноцтой үр дагавартай, Монгол улсад илт хохиролтой гэрээ хэлэлцээр байгуулахыг би зөвшөөрөхгүй. УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолын дагуу Тавантолгойн ордыг ашиглах гэрээг УИХ яаралтай хэлэлцэн, шийдвэрлэх ёстой. Хэрвээ Тавантолгойн ордыг ашиглах гэрээ хэлэлцээрийг УИХ-аар хэлэлцүүлэлгүйгээр гарын үсэг зурах шийдвэр гаргасан, гарын үсэг зурахаар завдсан сайд нарт хариуцлага тооцож, огцруулах саналыг санаачлах болно. Ард түмний мэдлийн Тавантолгойн төслийг ийм хэлбэрээр явуулж болохгүй. УИХ-аас ажлын хэсэг гаргаж шалгуулна" гэж хэлсэн нь ард түмний нүднээс далд өрнөсөн хуйвалдааныг илчлэх эхлэлийг тавьж байв. Хэрвээ З.Энхболд тухайн үед Таван толгойн хэлэлцээрийг зогсоож, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээр ахлуулсан ажлын хэсэг гарган, шалгалт оруулж авч үлдээгүй бол ард түмний Тавантолгойг алдах байсан. Өөрөөр хэлбэл Таван толгой 800 сая ам.долларын өрийн барьцаанд орж Хятадын компанид шилжих байв.

Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 78.9 хувийгтөр, иргэд 21.486 хувийг, ААН-үүд 0.05 хувийг эзэмшижбайна. Гэтэл Засгийн газраас наадмын өмнө нэгэн анхаарал татсан тогтоолыг баталсан байна. Тодруулбал, долдугаар сарын 9-ний хуралдаанаар 296 дугаар тогтоолыг баталжээ. Уг тогтоолд ”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны өөрчлөлтийг холбогдох хууль тогтоомж, анхан шатны баримтад тулгуурлан хянаж, нягтлах ажлыг зохион байгуулж, хувьцаа эзэмшиж байгаа иргэдийн бүртгэлийг 2019 оны 12 дугаар сарын эхний долоо хоногт багтаан дуусгаж, үр дүнг танилцуулах, Олон Улсын хөрөнгийн зах зээлээс боломжит богино хугацаанд хамгийн бага зардлаар хөрөнгө босгох зорилгоор холбогдох хууль тогтоомж, олон улсын стандарт, шаардлагад нийцүүлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компани байгуулах, Тавантолгой нүүрсний ордын үнэ цэнийг цаашид үе шаттайгаар нэмэгдүүлэх зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэмшлийн тусгай зөвшөөрлүүдээс эхний ээлжинд МҮ-011943 дугаар бүхий Цанхийн зүүн хэсгийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компанид эзэмшүүлэх, мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад улсын хөрөнгийн биржээр дамжуулан хөрөнгө оруулагчдад санал болгох, 70 буюу түүнээс доошгүй хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК эзэмшиж байхаар зохион байгуулах” хэмээн тусгажээ.

Хэрвээ 30 хувийг нь зарж, охин компани байгууллаа гэж бодоход удирдлагууд нь хэн байх, хэрхэн чиглүүлэх вэ, хөрөнгө босгож чадах уу үгүй юу гэдэг нь нууц бас эргэлзээтэй. У.Хүрэлсүхийн Засгийн газар Эрдэнэс Тавантолгойн охин компаниар дамжуулан орлого олно гэсэн тооцооллоор тогтоол гаргасан ч чухам энэ талаар юунд нууцалж, яаралтай шийдвэр гаргав гэдэг нь анхаарал татаж байна. Чухамдаа охин компани байгуулж, IPO гаргасан тохиолдолд хэнд ашигтай вэ, үр дүн нь монголын ард түмэнд хэрхэн нөлөөлөхийг, тогтоол шийдвэр гаргасан эрхмүүд тайлбарлах биз.

image image


Сэтгэгдэл

ogoo [182.160.34.241] 2019-09-02 15:35:41

ok

Судлаач [66.181.181.164] 2019-08-22 23:15:58

Маш зөв шийдвэр. Бүтээн байгуулалт, хөрөгө оруулалтыг нь хариуцсан охин компани. Гадаад зах зээлд гаргана. Ер нь эртнээс ингэж далайцтай, зохион байгуулалттай хөдлөх байсан юм. Харин Ховдын Хөшөөтөд юу болж байгаа юм бол оо. Газрын хол, нүднээс далд дуусч байгаа сурагтай.

Зочин [66.181.161.5] 2019-08-22 17:30:09

З.Энхболд тухайн үед УИХ ын дарга байхдаа таслан зогсоогоогүй бол гадныхны мэдэлд очоод ирээдүйд бид дарамтанд орж баялагаа алдах байсан гэдгийг ойлгодоггүй нөхдүүд түүний эсрэг сэтгэгдэл бичээгүй байхаа мэдэж байгаа боловч зориуд мушгин гуйвуулж хорлон сүйтгэгч хүмүүс л байхаас зайлахгүй."Шударга" Хүрэлсүх ерөнхий сайд маань сэлмээ эргүүлээд шударга бусын эсрэг тэмцэх байлгүй дээ.

Зочин [64.119.27.56] 2019-08-22 13:32:07

Сая Дагвадоржтой нь хэд хоног хөдөөгүүр явлаа, ямар танхай, балмад, ухаан муутай юм гэж гайхаж л явлаа, иймэрхүү нөхдүүд дээр байна гэхлээр хэцүү л бна даа

Зочин [64.119.27.56] 2019-08-22 13:23:01

Сумъабазар бол үр удмаараа шуналын дэв болчихсон хүүрнүүд шүү дээ. Аав нь хүртэл самрын хууль бус наймаа хийж явсан нөхөр. Наад гэр бүл чинь бүтэхгүй ээ хол яваарай ЕСаа

Зочин [64.119.27.56] 2019-08-22 11:24:34

30 хувийг нь аваад зугтлаа наадуул чинь

Зочин [202.126.88.202] 2019-08-22 10:13:09

Piz. Odoo boliichee. Hiigeegui yumyg baatarlag uildel bolgood bolloo shd. Zi lag yumaa lag yum

ЗОЧИН [202.131.233.190] 2019-08-22 08:25:40

MY-011943 ДУГААРТАЙ ЗҮҮН ЦАНХИЙН ХЭСГИЙН /ТТ-Н ОРДЫН ӨРӨМ НЬ/АШИГЛАЛТЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ" "ЭТТ" ХК-ИЙНОХИН КОМПАНИД ЭЗЭМШҮҮЛЭХ, ЭНЭ ОХИН КОМПАНИЙН ХУВЬЦААНИЙ 30%-Г ГАДААДЫН ХӨРӨНГИЙН БИРЖЭЭР ДАМЖУУЛАН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД САНАЛ БОЛГОХ ГЭЖЭЭ. ЭНД ОЙЛГОМЖГҮЙ, НУУЦЛАГ ХЭДЭН ЗҮЙЛ БАЙНА: 1. ЗҮҮН ЦАНХИЙН ТЭР ХЭСЭГ ХЭДЭЭР ҮНЭЛЭГДЭХ, ЯМАР НӨӨЦТЭЙ БОЛОХ 2. ТЭР ОХИН КОМПАНИ НЬ ХЭЗЭЭ ХААНА БАЙГУУЛАГДСАН, ЮУ ЭРХЭЛДЭГ, ЯМАР ХӨРӨНГӨТЭЙ, ХААНА БАЙДАГ, ЗАХИРАЛ НЬ ХЭН БЭ ГЭЭД 3. ТЭР ОХИН КОМПАНИЙН НИЙТ ХУВЬЦААНЫ ХЭМЖЭЭ,НЭРЛЭСЭН ҮНЭ, БОСГОХ МӨНГӨНИЙ ХЭМЖЭЭ ГЭЭД МАШ БҮРХЭГ, НУУЦ АСУУДЛУУДАА ЭХЛЭЭД ИЛ БОЛГО, ЭНЭ НЭГ Л "НО"- ТОЙ, ХЭНД Ч ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭР ЮМ БИШҮҮ,

Зочин [202.9.43.195] 2019-08-22 07:16:08

Энэ засгийн газар огцрох юм аа өөрсдөө хийж эхэллээ! Нүүрсээ зараад болоод байгааш дээ,юун хөрөнгө босгох тухай яриад байна 30 хувь гэдэг 2 тэрбум 500 сая тонн нүүрс одоогийн ханшаар 175 тэрбум доллар энэ үнээр авах компани дэлхий дээр байхгүй,Сумъяа сайд гэж ямар боловсрол мэдлэгтэй хаана сургууль төгссөн нөхөр вэ? Энэ нөхрийн толгой хүрэх үү?

Зочин [122.201.21.119] 2019-08-22 07:06:45

Мөнхцацрал гуай энэ ажил бол Монголын ард түмэнд чамд ч надад ч ашигтай үр дүнгээ өгөх ажил залуу хүн байна ой санамж нь зүгээр биз жаахан урагшлуулаад түүх сөхөөд үзээрэй өөрийн чинь ах нар тавиад туух шахсаныг З.Энхболд гэж дарга олон нийтэд мэдэгдсэнийг санаж байна уу. Ямар сургууль төгссөн бэ багш нь ямар хүн байв..

Таван толгой [202.131.227.30] 2019-08-22 05:33:32

Нүүрсээ зараад болоод байгаа ш дээ 30 хувь гэдэг бол бараг 150 тэрбум доллар үнэтэй нүүрс тэгвэл тав арван тэрбум доллараар зарж хэрхэвч болохгүй Монгол Улсын бүх хүн хувьцаа эзэмшдэг уурхай Зөвхөн энэ уурхай Монгол Улсыг 500 жил тэжээх баялаг шүү Улс төрчид шүлсээ гоожуулаад эхэлчихсэн байна уу Үүнийг таслан зогсоох естой

Зочин [202.126.89.80] 2019-08-22 05:28:01

Зөв. Ядөж гадны хяналттай

зочт [202.131.227.30] 2019-08-22 05:12:02

Улс төр орохоороо болохоо байчихдаг эдгээр улс төрчид хоноцийн сэтгэлээр хандаж Таван толгойг худалдаж идэх гэж байгааг эсэргүүцэж байна

Har [202.126.89.134] 2019-08-22 04:59:27

Ttolgoid operator khiideg Khishig Arvin industrial chini Zi Enkhboldiinkh gej ynen yy? Genetkhen l suraggyi kompany orj ireed l Mongoliin nyyrsnii bykh ajliig avsandaa! Zakhiral ni geed yag Zi shig goliison nokhor bnaledee!

Зочин [66.181.161.84] 2019-08-22 06:05:07

мөн

Зочин [66.181.185.194] 2019-08-22 03:57:03

ЭРХ БАРИГЧ ХЭДХЭН УЛС ТӨРЧИД 30 ХУВИЙГ НЬ АВААД ТУСДАА ГАРАХААР ШИЙДЖЭЭ , ИРГЭД Ч ЯАХ ВЭ ТУУГДАЖ ЯВАА МАЛ ШИГ Л ЮМ ЧИНЬ.

Зочин [64.119.27.56] 2019-08-22 01:26:54

Сумъяабазар гэж махан толгой юу ч хийж чадахгүйнээ, тархи толгой ь ч хүрдэггүй байх даа зайлуул. Долгорсүрэнгийн энэ хэдэн хүүхдүүд хүмүүжил муутай, толгой муутай, эд мөнгөний асар их шуналтай нөхдүүд дээ. Муулсан юм биш үнэн юм

Зочин [139.5.217.171] 2019-08-22 01:18:59

Тавантолгойг зарвал алалцана шүү ман ынхаан

Зочин [202.70.38.18] 2019-08-22 01:18:28

МЭДЭХГҮЙ ЮМАА БИЧЭЭД Л БАЙХ ЮМ. ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧИН ЖЕНКО, ЗИ НАРЫН ХИЙЖ БАЙГАА АЖИЛ. ХӨЛДҮҮ СҮХ ХҮҮХЭЛДЭЙ ШҮҮ ДЭЭ.

Норов [176.113.73.211] 2019-08-22 00:48:37

Алтанхуяг дарга ТТ тендер зарласаны дагуу Хятад, Япон, Монгол консорциум ялсан. Зи даргын дүү нарын операторыг Хятдууд голсноос л Алтанхуяг, Зи 2 тулалдаж эхэлсэн дээ. Манай улс төрчид бүгд адилхан. Наанаа төр, ард түмэн гэчээд цаанаа амин хувийн эрх ашигтай гарууд. Хулгайч л хулгайчийг бариарай гэж үнэншд

Зочин [64.119.19.24] 2019-08-22 06:37:20

Зи бэлтрэг сонгуулиин хэрүүл өдөөж эхэлсэн. Төрииг ямарч өмчгүй болгож шүдгүй арслан болгож хүчгүйдүүлсэн муу газарын бэтэг. АН ын цөөврүүд Зи бэлтрэгээр дамжуулж хөрөнгөжсөн. Одоо энэ толгой өөдөө бгаа олгархиуд. Чонын бэлтрэгиин бэлдсэн улангассан цөөврүүд болж шүд ам нь гүйцээд диилдхээ бсан. Цус урсган дарах л ганц арга бна


21 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.