МЭДЭЭ.МН ОНЦЛОВ

Д.Тулга / Нийгэм

Ажилчин ангийг үгүйлэх шалтгаан

image

Хүн бүр ажилтай орлоготой бол энэ улс хөгжинө. Гэтэл манай улс дахь хөдөлмөрийн насны хүн амын тоо 2 сая 135 мянга байна. Бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 153592 гэсэн тоог Үндэсний статистикийн хороо 2019 он 06 сарын 12-ны өдөр нийтэлжээ. Гэтэл манай улсад хүнд хүчир хөдөлмөр эрхэлдэг хүүхдийн тоо 90 мянгад хүрсэн гэх тооцоолол бий. Идэвхтэй ажил хайж бүртгүүлсэн 153592 ажилгүйчүүдийн цаана хаана бүртгүүлэхээ мэдэхгүй, Улаанбаатар хотод оршин суух тодорхой хаяггүй, хөдөө орон нутгаас шилжин ирсэн гэх мэт ажилгүйчүүд хэд байгаа вэ гэсэн тооцоо судалгаа байхгүй байна. Монголчууд бид хөгжлийн тухай их ярьдаг, мөрөөддөг ч бид хөгждөггүй. Учир нь юу вэ хэмээн углуургаар нь авч үзэж, арга хэмжээ авах цаг болжээ. Гагцхүү төрийн оновчтой бодлогоор зохицуулах зохицуулалт нэн шаардлагатай.

Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншина уу


МАН-ын бүлэг гишүүний бүрэн эрхийн хугацааг 5 жил болгохоор санал нэгджээ

image

УИХ-ын 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл Үндсэн хуулийн 52 заалтад өөрчлөлт оруулах саналаас гадна Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл, санал нь Үндсэн хуулийн 49 заалтад өөрчлөлт оруулахаар өргөн баригдсан. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ахлуулсан Үндэсний зөвшилцлийн ажлын хэсэг байгуулагдаж, сайтар ярилцаж байгаад хоёр төслийн заалтуудыг нэгтгэсэн юм.

Өнгөрөгч долоо хоногийн даваа гаригаас хойш УИХ дахь МАН-ын бүлэг тогтмол хуралдаж байгаа юм. Сонгуулийн тогтолцоо, УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн хугацааг нэмэгдүүлэх, шүүх засаглалтай холбоотой дөрвөн асуудал үлдсэнийг дахин хэлэлцсээр байна.

УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцсэний эцэст УИХ 99 гишүүнтэй, 76:23 харьцаатай холимог, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг таван жилээр сонгогддог байхаар дэмжжээ.

УИХ дахь Ардчилсан нам, улс төрийн намууд, Ерөнхийлөгчтэй ярилцаж,зөвшилцөх ажил хийгдсээр шувтрах дөхөж байгаа учир Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтийг энэ сардаа багтаан батлах бололтой.


"ХУР" мэдээллийн системийг ашигласнаар БНСУ-ын визний хариуг 10 хоногт гаргана

image

Монгол Улсад айлчлал хийж буй БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны дарга ноён Ча Гю-геүн өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНСУ-д гадаадад оршин сууж буй хамгийн олон монголчууд буюу 46 мянга орчим хүн ажиллаж, амьдарч байгааг дурдаад, монгол иргэд БНСУ-д зорчиход тулгардаг зарим саад бэрхшээлийг арилгах, хөнгөвчлөх талд анхаарал хандуулж ажиллахыг хүсэв. Мөн тэрбээр ноён Ча Гю-геүний Монгол Улс дахь айлчлал амжилттай болсонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны дарга ноён Ча Гю-геүний айлчлалын үр дүнд монгол иргэд тус улсад зорчих нөхцөлийг хөнгөвчлөх ажилд томоохон ахиц гарч байна. Хоёр улсын холбогдох байгууллага “БНСУ-д зорчих визийн материал шалгах хугацааг хурдасгах арга зам, хэрэгжүүлэх төлөвлөгөө”-ний дагуу хамтран ажилласны үр дүнд монгол иргэд БНСУ-ын виз авахад тулгардаг бэрхшээлүүд үндсэндээ арилна гэж үзэж байна.

Монгол Улсын Засгийн газрын “ХУР” мэдээллийн системийг ашигласнаар хууль бусаар оршин суух магадлал бага виз мэдүүлэгчид 10 хоногийн дотор хариугаа авах боломжтой болох юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсад аж үйлдвэрийг эрчимтэй хөгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлснээр монгол иргэд БНСУ-д ажиллах гэж биш, аялах гэж очдог болох цаг ойрхон гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ. Мөн тэрбээр БНСУ-д зуны улирал хэт халуун учраас солонгос жуулчид Монгол Улс руу аялаж, Монголын нүд алдам тал, тэнгэр дүүрэн оддыг үзэх хэрэгтэй хэмээн урьсан юм.


З.Энхболд "Халхын голын дайн - 80 жил" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцож үг хэллээ

image

Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангахад үнэтэй хувь нэмэр оруулсан ХХ зууны түүхэн үйл явдал бол Халхын голын дайн юм.

Халхын голын дайны талаар гадаад дотоодын эрдэмтдийн сүүлийн үеийн судалгааны ажлын үр дүнг нэгтгэж, эрдэм шинжилгээний ажлын эргэлтэд оруулах, дайнд оролцогч талуудын болон бусад орнуудын байр суурь, үзэл баримтлалыг сонсон, үнэлэлт дүгнэлт хийх, цаашдын хамтын ажиллагааны чиг баримжааг тодорхойлох, Халхын голын байлдааны ялалтад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн Монгол, Оросын дайчдын гавьяа, дурсгалыг хойч үедээ өвлүүлэх зорилго бүхий олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Засгийн газар, Батлан хамгаалах яам, Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран өнөөдөр зохион байгууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Халхын голын дайн-80 жил” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, үг хэлэв.

Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншина уу


АН-ын зөвлөл: Гишүүдийн тоог 108 болгохыг дэмжинэ

image

Өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын зөвлөл хуралдаж үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах УИХ-ын ажлын хэсэгт өргөн барьсан саналынхаа талаар хэлэлцлээ. УИХ дахь Ардчилсан намын зөвлөл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нийт 18 санал хүргүүлснээс найман саналыг нь хүлээн авах боломжгүй гэсэн Ажлын хэсгийн санал ирсний дагуу, зөвлөлийн гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын Зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат:Ерөнхийлөгчийн өргөн барьсан 108 гишүүн байх, 50 хувь нь жагсаалтаар, 50 хувь нь тойргоос байх нь зөв гэдгийг бид дэмжинэ

Гол үндсэн шалтгаан нь өргөн баригдсан хуульд тусгагдаагүй зүйл заалтууд байна гэсэн тайлбарыг бидэнд өгсөн. Бид нарын хувьд байхгүй зүйл заалтны асуудалдаа биш, гол үндсэн зарчим нь ямар ч өргөн баригдсан төслийн хүрээнд авч үзэх шаардлагатай зүйлүүд байгаа гэдгийг зөвшилцлийн хурал дээрээ бид илэрхийлсэн байгаа. Энэ үеэр тухайн найман зүйл заалт дээр дахин ойлголцож явъя гэдэг байр сууриа илэрхийлсэн. Ялангуяа үүн дээр онцгойлон авч үзэх хэд хэдэн зүйл байгаа. Үүнд: Сонгуулийн тогтолцооны тухай асуудал, мөн төрийн татвар, эдийн засаг, Орон нутгийн эдийн засгийн бие даасан байдал, орон нутгийн хөгжлийн асуудалтай холбоотой заалтууд дээр боломжгүй гэсэн санал өгсөн.

Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншина уу


Сэтгэгдэл

ogoo [182.160.34.241] 2019-09-02 15:35:42

ok

Эрдэнэ.Ё [103.10.23.111] 2019-08-25 00:12:15

Энэ данхар толгойтыг харахаар бүр зэвүү хүрэх юм


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.