Үнэт эдлэлээр ээжийгээ сольсон бүсгүй

Aдмин / Хууль

Монголын эрүүгийн нөхцөл байдал амаргүй байсан цаг үе бий. Тухайн үед онц ноцтой гэмт хэрэг гардаг байсан ч нууцалж, олон нийтэд ил болгодоггүй байсан юм. Цагдаагийн ахмад ажилтнууд, шилдэг чекистүүд хгэмт хэргийг хэрхэн илрүүлж байсан болон хамгийн эгзэгтэй, анхаарал татсан хэргийг та бүхэн цувралаар сонирхуулах болно.

Одоогоос олон жилийн өмнө Дархан хотод энэ хэрэг гарсан юм. Сонор, соргог байдлаараа цагдаад алдартай Ш.Дашдорж хэмээх ажилтан гэмт хэргийн талаар мэдээлэл авч, хүний амь нас хохирохоос урьдчилан сэргийлж чадсан аж. Айлын ганц охин Должин нас биед хүрч, бусдын адил гэр бүл болсон ч үр хүүхэд заяахгүй олон жил хүлээсний эцэст хөл хүнд болжээ. Аав, ээж нь ганц охиныхоо хүүхдийг хайрлан энхрийлж өсгөсөн ч хожим нь эхийнхээ аминд хүрэх үр байсныг тухайн үед яахан мэдэх билээ. Дулмаа охин өдрөөс өдөрт өсөн торниж нэг л мэдэхэд өрх тусгаарлах болж. Должин эрт бэлэвсэрч, сэтгэлийн түмэн зовлонтой байдаг ч аав, ээжийнхээ үлдээсэн хөрөнгөөр охиноо юмаар дутаасангүй. Дулмаа “Миний хайртай залуу энэ. Гэр бүл болмоор байна” гэсээр Молом хэмээх нэгэн эрийг гэртээ авчирав. Должин охиноо дээд боловсролтой, ажил төрөлтэй хүнтэй гэрлээсэй гэж дотроо боддог байсан ч Молом тэр бодлыг нь гүйцээх хүн биш аж.

image

Гэсэн ч охиныхоо сэтгэлийг бодоод юу ч хэлсэнгүй. Эцэг, эхээс өвлөж үлдээсэн хашаа байшин, гурван өрөө орон сууц, “Москвич” машин, 22 ширхэг мөнгөн аяга, алтан нуухтай чүнчигноров хөөрөг, хаш соруул гээд үнэт эдлэл Должинд байж. Тэрбээр байраа зараад охиндоо хоёр өрөө байр авч өгөөд, хүргэнийхээсээ холгүй өөрөө нэг өрөө байранд амьдрах болов. Хөл хүндтэй охин нь нэг өдөр уйлсаар ороод ирэв. Учир байдлыг нь асуувал нөхөр нь зодож, мөнгөн аяга авчир гэсэн аж. Эмгэн охиноо салгаж авъя гэсэн ч тэрбээр ээж дээрээ хэд хонодог ч, хэзээний гүйгээд явчихдаг болохоор охиндоо хүссэн мөнгөн аягыг өгөөд явууллаа. Төд удалгүй охин нь мөнгөн аяга, хөөргөө гэсээр ирлээ. Увуул цувуулж авсаар 22 мөнгөн аяга Моломын гараар ороод алга болжээ. Нас дээр гарсан ээжээсээ хулгайлснаас дор аргаар эд зүйлийг нь салгаж байгаа Дулам Моломыг буруутгах бус харин ч дэмжиж “Таныг ганцаараа байхад чинь хэн нэгэн орж ирээд алчихаад, хамаг юмыг чинь аваад явчихна. Бидэнд өг” гэдэг болжээ.

Эмээг эзгүйд хаш соруул, мөнгөн тоноглолтой эмээл зэрэг эд зүйл алга болсонд эмээ шүүх, цагдаа гэдэггүй байв. Учир нь охин нь хэд хоногийн дараа хаанаас авсныг мэдэхгүй үнэтэй гутал, дээлээр гоёчихсон байгааг хараад л ойлгодог байжээ. Ухаан муутай охин нь өнгөнд хууртан, улам ихийг эдэлж хэрэглэхийг хүсэх болжээ. Шунал нь хэтэрсэн хоёр сүүлдээ байрыг нь хүртэл зараад хөгшин эхийгээ хашаанд нь үлдээв. Молом өөрийн хүч хөдөлмөрөөр хэрхэн амьдрах тухай бус, харин эмгэнээс үлдсэн эд хөрөнгийг нь яаж авах талаар өдөр шөнөгүй бодох болжээ. Насан өтөл болсон ч бие сайтай учир хүний гарт орох өдөр хол байгааг мэдсэн Молом амийг нь хөнөөе хэмээн шийджээ. Хараал хийдэг өвгөн ойролцоох суманд байгааг дуулаад, байгаа мөнгөө шавхан жатга хийлгэжээ. Эмгэний бие тааруу байгааг дуулаад ээждээ хайртай хүн болон нөгөөх хараалтай усаа уулгахаар шийдэв. Эмээ хүргэнийхээ хэн гэдгийг мэдэх ч ганц охины минь хань юм даа гээд уув. Ингээд үхдэг юм байж гэж бодсон хүргэн нь хүлээн суутал эмгэний бие дээрдсээр хэд хоногийн дараа ойр зуур явах болов. Молом дараагийн аргаа бодсоор цахилгаанд цохиулахаар шийдэв. Сардаа ганц нэг үзэгддэг хүргэн нь бараг өдөр бүр ирэх болжээ. “Ээждээ цай чанаад өгөөч” гэдэг үгийг дуулаад Молом цахилгаан зуухных нь утсыг салгаж нэг үзүүрийг нь эмгэнд бариулан цахилгаанд залгасан боловч юу ч бололгүй өнгөрөв.

Цаг хугацаа өнгөрсөөр Должин эмээгийн ходоод өвдөж, цай, хоол идэж чадахаа байлаа. “Ийм үед нь цаашаа харуулах юм шүү” хэмээн Молом өөртөө хэлээд Зүүнхараад хараал хийдэг бөө байна гэдэг сураг сонсоод очлоо. Гэтэл бөө “Юун хараал мантай. Хайртай хэдэн үнээ минь керлин уугаад үхчихээд байхад” гээд түүнтэй уулзсангүй. “Керлин уугаад мал үхэж байгаа юм чинь эмгэнд уулгая” гэж шийдээд, малын эмч нараас хайсаар олж авлаа. Усанд найруултал сүүтэй цай шиг болчихов. Цай гэж хуураад өгтөл “Айхтар үнэртэй юм байна” гээд уусангүй. Элдэв үгээр хуурсаар уулгахад эмээгийн царай нь хувхай цайж, улаан зүйлээр бөөлжиж байгаад ухаан алдаад уначихав.

Судсыг барьж үзтэл үл мэдэг цохилж байлаа. Ингээд үхэх нь гэж итгээд орь дуу тавьсаар эхнэр дээрээ ирлээ. “Би эм тариа олоод, эмч аваад очъё” гэж эхнэрээ явуулаад оройхон ээжийндээ гунигтай царайлсаар орлоо. Молом босго давангуутаа ухаан алдах шахжээ. Нөгөө эмгэн үхэх нь байтугай, бүр босоод суучихсан эхнэрээр нь хар шөл хийлгэж уугаад сууж байв. “Чиний өгсөн эм их сайн бололтой.

image

Би чамайг буруугаар бодож байж. Чи миний аминд орлоо” гэх нь тэр. Буруу харж ярвайж, зөв харж инээсэн болж гэрээс гарлаа. Эмгэний хар авдарт байгаа алтан ээмэг бөгж, хаш соруулыг авахсан гэдэг бодол түүнийг тайван байлгасангүй. Хамгийн сүүлийн арга угаартуулах гэж шийдээд хэргээ хийх тохиромжтой өдрийг хүлээж байв. Цас орж, өвлийн хүйтэн жавар хацар хайрсан тэр өдөр эмгэний гэрт Молом ирлээ. “Гэр чинь хүйтэн байх чинь.

Би гал түлээд өгье” гээд түлээ нүүрс зуух руу хийв. Цаг орой болсон учир эмгэн төдөлгүй унтчихав. Молом ахиухан нүүрс зууханд нь хийгээд яндангийн сойлтыг нь хаагаад зуухны амыг нь онгойлгоод гарлаа. Хагас цагийн дараа ирэхэд олигтой утаа гараагүй юм шиг санагдахаар нь гэрт нь орж, утаан дунд бүдчиж явсаар үлдээсэн хувинтай нүүрсээ хийж орхив. Нэг ухаан ортол нөгөө алах гэсэн хадам ээж нь хажууд нь цагаан халад өмсөж “Хүү минь, бие нь зүгээр үү. Чи бид хоёр үхэх шахлаа шүү” гээд сууж байв. Тамын оронд энэ эмгэнтэй таарсан юм биш байгаа гэж айж сандран босох гэтэл толгойгоо дийлсэнгүй. Эмч сувилагч нар “Хөгшин хүнээс дор биетэй хүн юм даа, чи “ гэж хэлжээ. Хорон муу санаа хар толгой дээр ирснийг мэдсэн тэрбээр ерөөсөө больё гэж шийдсэн боловч нэг мэдээ дуулаад хадам ээжийгээ хөнөөх дараагийн төлөвлөгөөгөө бодож эхэллээ. Должин эмээгийн ханьд ядарч, зүдэрч явахад нь хамаатны хүн их тус болсон аж. Тэр хүний ганц хүүд өгөөрэй хэмээн хөгшин нь хөөрөг, соруул эмгэндээ үлдээснийг сонсжээ.Тэр хүн ирэх гэж байгааг Молом дуулсан аж. Алтан ээмэг бөгж, эмээл хазаар, хаш соруул бүгд тэр хүнийх болно гэж бодохоор Молом унтаж чадахаа болив. Эхнэртээ элдэв зүйл амлан , энэ хорвоогийн хамгийн сайхан эмэгтэй гэж магтдаг болжээ. Ухаан муутай Дулам хуурамч ханийнхаа үгэнд баярлаж хөөрнө. Баян орос эхнэрийн өмсөж буй дээл авч өгнө. Үүнийг авахад мөнгө хэрэгтэй гэдэг үгийг олон өдөр хэлсээр эхнэрийнхээ амнаас “Би авмаар байна” гэдэг үгийг унагаж чадав. Орой орондоо орсон хойноо эхнэртээ “Одоо Архангайгаас нэг хүн ирэх гэж байгаа юм байна. Тэр хүн аавын чинь төрөл ч нэг өдөр ээжийг сахиагүй. Гэсэн атлаа их эд хөрөнгө авах гэж байна. Ийм зүйл байж болохгүй” гэж эхнэрээ ятгалаа. Тэд ярилцсаар ээжийгээ хөнөөхөөр санал нэгдлээ. Маргааш нь ээжийгээ сахихаар Дулам ирсэн нь угтаа хөнөөх бодолтой байв. Шөнө дунд хаалгыг нь онгойлгоход Молом орж ирэнгүүтээ эмгэний дэрээр амыг нь таглахад гар, хөл нь сарвалзаж байснаа больчихов. Амьсгал хураалаа гэдэгт итгэсэн тэд авдрыг нь онгойлгож, эд зүйлийг нь цүнхлээд гарч явлаа. Өглөө нь эртлэн босож, үнэт эдлэлээ хараад баясан суухад хаалгыг нь цохилоо. Гэтэл цагдаагийнхан болон ээж нь “Миний ганц охин ийм ч байх гэж ” хэмээн нулимс дуслуулан зогсож байв. Эмээг эд хөрөнгөтэй гэдгийг мэддэг цагдаагийнхан үл бүтэх хүргэнийх нь талаар мэдээлэл авч байнга хянаж байсан гэдэг. Тэр ч бүү хэл хашаанд нь айл буулгаж, гэмт үйлдэл хийх бүрт нь эмээгийн амийг аварч байсныг эмээ ч мэдээгүй байжээ. Өөрийгөө хамгаалах чадваргүйг нь мэдсээр байж удаа дараа ээжийнхээ амийг нь хорлохоор завдсан тэднийг хуулийн дагуу шийтгэжээ.


Сэтгэгдэл

ogoo [182.160.34.241] 2019-09-02 15:35:42

ok

ес [77.162.34.196] 2019-08-27 09:00:21

Социализмын үед цагдаа ийм хүнлэг байсан шүү. Одоогийнхоос хамаагүй дээд түвшний философитой, хамаагүй дээд түвшний байгууллага байжээ хөө

Зочин [203.91.112.146] 2019-08-27 04:31:46

Ард түмэндээ нэр нүүрээ барсан авилгаар амьдарч захиалгаар ажилладаг Монголын цагдаа нар ийм юм хийлээ юу унасан нэр төрөө аврах гэж захиалгаар зохиол их бичүүлдэг болждээ ккк

Зочин [202.179.31.82] 2019-08-27 04:09:58

Цагдаа сайн ажилласан байна. Үнэн бол !

SS [66.181.168.8] 2019-08-27 03:05:02

mash yadarsan hudlaa niitlel bna. Iim duff p*zdruk yum bitgii bichij bai alkaash min!

Зочин [202.179.25.106] 2019-08-26 11:44:10

юу сурталчлаад байгаан

zochin [66.181.161.19] 2019-08-26 02:31:47

Mongolchuud iim setgeltei boltson um bishuu muu yil huigeed yavtsgaaj l bai tamd tsuvraad moriloh bailguidee

zochin [73.111.22.241] 2019-08-25 02:50:16

ULGER BICHIJ BAIHAD TA NAR BUGDEERE IIM MAL SHTE. HUDAL HUURMAGT DURTAI ULS

irgen [66.181.161.121] 2019-08-25 02:40:26

Ter uyd tor barij bsan humuus ni saihan humuus baisan bolhoor toriin tsagdaa hurtel tiim saihan setgel zutgel gargadag bsan odoo bol yuch medehgui uhsnii hohi zawshsnii zol bolno do

Зочин [80.215.107.88] 2019-08-24 18:39:01

Одоо монголчууд бүр бузар болсон

Зочин [202.72.240.4] 2019-08-25 00:42:48

Buzar nowsh de

<> [49.0.212.214] 2019-08-24 10:11:57

Дэлхийн хүн амын тоо толгой сагаж дүүрээд чанар чансаа нь улам муудсан юм, хүний хорвоод амьдрах нь жил өнгөрөх тутам халуун тамын ёроол мэт болж байна

Зочин [150.129.142.50] 2019-08-24 09:10:18

Одоо цагт ч ийм бузрын зүйл хаа нэгтээ болж л байгаа хүн гээч амьтан амьд амьтан дотроо хамгийн адгийн новшийн төрөл юм шиг энэ байтугай муу ёрын хэрэг гарч л байгаа шунал тэнэглэл хоёр нэг тэрэгний дугуй хүн шунал тэнэглэл хоёроос биеэ саланги байлгаж чадвал нүгэл бага зэрэг нимгэрэх байх даанч салж хэзээ ч чадахгүй биз бас хүсэхгүй шунаж тэнэглэж байгаагаа ч ойлгох чадваргүй болсон цаг үе

Зочин [202.9.43.25] 2019-08-24 06:00:22

одоо үед төрсөн ээж аав ах эгч дүү нар бие биенээ хайрлахаа тоохоо байсан амин хувийн эрх ашгаа боддог зэвүүн цаг үе иржээ

Зочин [66.181.182.46] 2019-08-24 05:45:26

Өмхий жидүүчид жаран тэрбумууд ч эвгүй шүү

зочин [103.57.94.190] 2019-08-24 05:22:15

Эх орон,газар нутагаа худалдаж хятадын боол болох гэж санаархаж бгаа төрийн гэмт хэрэгтэнгүүд ийм л зан арашинтай болчихсон цөвүүн цаг ирж бгаа юмаа даа,ухвар мөчид, ухамсаргүй хулгайч луйварчин с,баяр,элбэгдорж,миеэ мэлгэр,баттулга нар энэ дулам,молом хоёроос ялгагдах юм алга даа,эцэг, эхээ эх оронтойн хамт хятадын мэдэлд өгөхөд бэлэн болчихсон 4 луйварчин монголын төрд бгааг харж байна уу?монголчууд аа


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.