100 айлын авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ

Б.Мөнхцацрал / Нийгэм

Сүхбаатар дүүргийн 11, 12-р хороо, 100 айлын уулзвараас 32-н тойрог хүртэлх 1.6 км авто замын барилгын ажил дуусч, зорчих хэсгийн хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ. Улаанбаатар зам, засвар арчлалтын газар ОНӨААТҮГ нь өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс зам засвар, шинэчлэлтийн ажлыг эхлүүлж, дөрвөн эгнээ, 12 метр өргөнтэй, замын хоёр талаараа 2.5 метр өргөн явган хүний зам, гэрэлтүүлэг, дугуйн замтай цогц зам тавихаар төлөвлөн ажиллажээ.

Гүйцэтгэгч компаний зүгээс ногоон байгууламж, явган болон дугуйн замтай, гэрэлтүүлэгтэй, дөрвөн эгнээ бүхий шинэ замд гурван жилийн баталгаа олгож байгаа гэлээ. Мөн борооны усны үзлэгийн худаг 11, шүүрт худаг 22 ширхгийг хийжээ. Зам эхлэхээс төгсөх хүртэл нийт таван байршилд 200 гаруй автомашины зогсоол баригдсан байна.

Гудамж замын шинэчлэлт хийгдсэнээр тээврийн хэрэгслийн зорчих хэсэг, явган зам дугуйн зам, авто зогсоол зэрэг гудамж замын бүрдлүүдийг ялган өгч, иргэдийн ая тухтай амьдрах хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулсан олон нийтэд хүртээмжтэй авто зам болно гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээлэв.


Сэтгэгдэл

Зочин [182.160.1.12] 2019-08-29 06:11:03

Монголд 3 жилийн настай зам барьж болно гэдгийг баталгаажуулсан хуулиа өөрчилмөөр байна.Энэ чинь замын компануудад хямд өртгөөр чанаргүй зам барих боломжийг олгоод байна.

манан [66.181.160.62] 2019-08-27 09:50:21

3хан жилийн баталгаатай замыг ямар зам гэхэв дээ 3 н жилийн дараа там болох уу

рр [124.158.110.117] 2019-08-27 08:25:50

үнэхээр чанар муутай. эгнээ нэмнэ гэсэн нэмээгүй.

Уншигч [103.57.94.186] 2019-08-27 08:14:47

Хийсэн ажил нь мундаг ч баталгаат хугацаа нь дэндүү богино юм, ядаж 10 жил байдаг бол


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.