Замын цагдаагийн үндсэн гүүрийн хөдөлгөөнийг ирэх сарын 15-нд нээнэ

М.Амаржаргал / Нийгэм

Улаанбаатар хотын хэмжээнд энэ жил автозамтай холбоотой нийт 100 гаруй төсөл, бүтээн байгуулалтын ажил хэрэгжиж байгаа аж. Тухайлбал, 2019 онд Налайхын 20.9 километр зам, Замын цагдаагийн болон Сонсголонгийн гүүр, Хайлааст Дарь-Эхийг холбосон зам, 100 айлын зам гэх мэтчилэн нийслэлийн автозамтай холбоотой том болон дунд бүтээн байгуулалтууд хийгдэж байна.

Харин Хайлааст Дарь-Эхийн замыг энэ сарын 30-нд нээнэ. Хайлаастын уулзвараас Дарь-Эх хүртэлх 1.4 километр зам ашиглалтад орсноор лагерын замын түгжрэл 30 хувиар буурах юм. Энэхүү замын ажил 2017 оноос эхэлж, нийт 108 нэгж талбарыг чөлөөлж гурван жил үргэлжилсэн. Учир нь замын ажил гурав дөрөвхөн айлаас болж гацаад байсан юм.

Налайхын замын зорчих хэсгийг аравдугаар сарын 30-нд нээхээр төлөвлөж байгаа бөгөөд одоогийн байдлаар ажлын явц 40 орчим хувьтай байна. Түүнчлэн Замын цагдаагийн үндсэн гүүрийн зорчих хэсгийг есдүгээр сарын 15-нд нээнэ. Одоогоор үндсэн гүүрийн ажил 78 хувийн гүйцэтгэлтэй байна гэдгийг холбогдох албанаас нь өглөө.


Сэтгэгдэл

yuoyoyoy [185.39.141.103] 2019-08-31 13:18:30

ene odoo yu ve ...? barij ehleegvi baihdaa yamar ih hel am daguulan tender 44 say dolloroor zvtgvvlen hytaduudaar hiilgvvlne gej ... mi luuhaan batbold .. 65 ulugchin zutgej reklamdsan .. odoo haana bn .????? .vndsen gol zamiig gene shvv . hulgaich guuralchinguudaa . 44 byuy 160 ter bumaas hediig ni halaaslan shaaj . ...aygvi bol barij bui hytaduud ni mongoliin tonuulchdiin amalsan munguu unjaad .... ilvv ihiig shaasan bolohoor ene ajil zogsongo baidald orsoniig hytaduud am damjin yrij bn


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.