Цаг агаарын хүчин зүйлээс шалтгаалж, ургацын хэмжээ буурч магадгүй байна
МХЕГ-аас ургац хураалтын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар ХХААХҮЯ-ны харьяа ТЭДС, ОБЕГ-ын харьяа УНХТГ, Монголын тариаланчдын үндэсний холбоо хамтарсан уулзалтыг зохион байгууллаа. Цаг агаарын байдлаас шалтгаалан ургацын болц хойшилж ногоон ихтэй, чийг өндөртэй үр тариа хураан авах төлөвтэй байна. Тиймээс хэрхэн яаж хаягдалгүй, зөрчилгүй хураан авах талаар санал солилцов.
Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас хүнсний улаан буудай хүлээн авах түр журам гаргах аж. Мөн ирэх жил тариалах үрийг хамгийн түрүүнд нөөцлөхийг мэргэжлийн хяналтын байгууллагаас холбогдох байгууллагуудад санал болгов. Учир нь аж ахуйн нэгжүүд сайн чанарын улаанбуудайгаа гурилын үйлдвэрүүдэд тушаасны дараа тариалах үрээ нөөцөлж эхэлдэг байна. Урьдчилсан байдлаар энэ жил хураан авах ургацын хэмжээ нь 420.0 мянган тонн байгаа хэдий ч цаг агаарын хүчин зүйлсээс шалтгаалан өөрчлөгдөж болзошгүй аж.
Сэтгэгдэл
Zochin [66.181.161.26] 2019-09-01 02:59:21
Usan boroo oroh cagtaa orsongui bolohoor yuniih ni taalamjtai baihav bolts ni boloogui yum l huraan avah ni dee
Зочин [202.126.88.229] 2019-09-01 01:59:27
Энэ жил шиг сайхан цаг агаар тааламжтай жил л лав хавьд баыгаагүй шүү