Хэрээс хэтэрсэн хар ус

Д.Тулга / Эрүүл мэнд

Баяр ёслол, жаргал зовлон, уй гашууг бид хайрт дотны хүмүүстэйгээ, гашуун хар устай тэмдэглэх болж. Төрсөн өдөр, гадаад явах, орон нутгаас ирэх, оройн хоолонд орох гээд энгийн зүйлсийг шалтаг гарган тэмдэглэх нь харамсалтай юм.

Архийг согтууруулах ундаа гээд соёлтойгоор хэлэхээр ундаа гэж ойлгодоггүй л байлтай. Согтууруулах ундаагүй баярын ширээ гэж байхаа больсон энэ цаг үеийг яалтай вэ? Цагаан сараар аавдаа очихдоо, анд найзынхаа баярыг хуваалцахдаа архи барин очих юм.

Эр эм, хөгшин залуугүй согтууруулах ундаанд донтсон нь цагдаагийн байгууллагад өдөрт ирж байгаа дуудлага, мэдээллээс харагдана. Хүн согтуурсан, мансуурсан үедээ юу хийж байгаагаа үл мэднэ. Түүгээр ч барахгүй маргааш нь шартаж үхлээ гэдэг. Тэгсэн хэрнээ л хэрэглээд байдаг нь юутай гайхалтай вэ?

Оройжин нөхөрлүүгээ орилох эмэгтэй, шөнөжин эхнэртээ агсан тавьж, хүүхэд уйлах, залуухан хосууд хардалтаас үүдэн бие биедээ гаргах эдгээр авир эрүүл хүнээс лав гарахгүй гэж бодохоор сэтгэл эмзэглэмээр.

Согтууруулах ундаа хэрэглэчхээд бие биенийгээ гомдоох үг хэлэх, хайртай хүмүүсээ тарчлаан зовоох, бүр цаашлаад гар хүрэхдээ та өөрийнхөө хэн болохыг харуулж буй гэдгээ мэдэх үү? Арга тасарсан найз чинь, гэрийнхэн чинь цагдаагийн байгууллагад хандахаас өөр яалтай ч билээ.

Манай аав ээжийг зодоод байна, манай нөхөр согтуу ирчихээд намайг ална гээд байна, манай хойд аав намайг гэрээсээ хөөгөөд байна, хөрш айлынхан хоорондоо муудалцаад, зодолдоод байна гэх гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд тасралтгүй ирнэ. Алтан дэлхийд амьдрах хүсэлтэй тэд цагдаагаас өөр хэнээсээ ч аврал эрэх юм...

Саяхан цагдаагийн байгууллагад “Төрсөн өдрөө тэмдэглэж байгаад манай хоёр найз зодолдоод байна” гэх дуудлага ирсэн байна. Энэ маргалдаан, муудалцаанаас болж нэг нь насаараа хүний гар хөтлөх болж, нөгөөх нь залуу насаараа торны цаана гэмшин суух болсон байна. Харамсалтай нь энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил мэдээлэл цагдаагийн байгууллагад өдөрт хэдэн арваараа ирдгийн нэг жишээ нь энэ юм.

Би хүүхдээ яаж хүмүүжүүлсэн юм бэ гэж атгахан зүрх нь амаараа гарах ижий, том алаг нүд нь аяган дотроо багтаж ядах бяцхан үр, хань минь тайвшраач гэж уйлан гуйх хайртыгаа хараад хар усанд ялагдсан эр хүн та өөрөөсөө ичдэг үү?

Манай хүн архи уухгүй л бол уг нь халамжтай, үр хүүхэддээ хайртай, ажилтай шүү дээ гэх эмэгтэйг хараад өрөвдмөөр бас эмзэглэмээр. Гэвч архи үеийн үед, бүх цаг хугацаанд байсаар л байх болно. Тиймээс өөрт тохируулж хэрэглэх, татгалзсан хэн нэгнийг заавал уулгах гэж шаардаж, шахахаа больж ухамсартайхан амьдрах юу юунаас ч чухал билээ.


Сэтгэгдэл

Зочин [103.10.21.95] 2019-09-02 09:34:14

Энэ архины үйлдвэрүүдыг хаагаач ээ апу гийн архи спирт. Пивнууд нь дан донтуулагч бодистой ш дээ

Зочин [103.229.122.153] 2019-09-02 00:16:46

АПУ уйлдвэр тануус Монгол хунийг зовлонд унгааж дуусгаж болоогуй юу ядаж наад архиандаа хольдог донтуулагч бодисоо больчих . Дээр уеийн улсын уйлдвэр байзадаа ард тумэн маань ингэж доройтож ийм олон архичин байгаагуй юм шуу учир рь тэд унэн ч эх ороны спиртийг ашиглаж байсан юм. Хэн ч хэзээч ингэж архи шунаж уудагуй байсан юм . Ашиг олж болноо гэхэдээ ард тумэнээ донтуулагч болгож болохгуй шуу . АПУ маш нууц донтуулагч жор архинаа хийдэг гэж олон маш олон хумуус хэлээд бна. Туршаад узэлдээ Америк архи нэг л АПУ гийн архи 05 гр зэрэг яг ижэл хоер хунд уулга Амерк архи уусан хун нь маргааш нь босоод шартахгуй ажилаа хийнэ зарин ногоох нь нилээд хэдэн шил юм хусчихсан бие нь ухэх гээд донтооод л явна яг унэн гуу. Хунийг зовлонд буу унгалдаа тануус дээр уеийн жороо гаргалдаа тануус битгий тувэд лам нарыг авчирч жугдэн тахиулаад байлдаа наад уйлдвэр чинь ундэсний уйлдвэр шуу. Шуналд хязгаар бий АПУ гийхааан

Зочин [202.179.26.201] 2019-09-02 01:27:53

яг үнэн

Зочин [202.9.42.217] 2019-09-02 00:06:15

Архи ууж хүүхдээ эцэг эхээ зовооно биз.

Irgen [202.9.43.2] 2019-09-01 15:04:50

AN iin ardchilal nerteu arhidalt mongoliin niigmiig gazriin hersnees archihnee.Arhinii talaar turees tuushtai shiidver gargaj teriigee heregjuulbel zohino.7 honogiin 1 edriig arhiguj eder bolgooch.Zaluuchuud.Erchuud hetsuudlee.

Зочин [182.160.0.115] 2019-09-01 10:10:10

Ууг. Уугаад, уруудаад, өвгөнтөд очоод дуусна. Ухаантай, тэвчээртэй хүн усанд толгойгоо мэдүүлэхгүй, амьдрал нь дэвжээд явна.

Зочин [182.160.1.116] 2019-09-01 09:29:24

Ялангуяа залуучууд залуу охидууд эх захаа алдаж байна.Шоу нэртэй архидалт монголын эмгэнэл болж байна.Энэ олон бар цэнгээний газруудад хатуу хараа хяналт тавьж цаг нартай ажиллуулах тал дээр төр засгаас анхаарлаа хандуулахгүй бол архидалт хэвийн үзэгдэл болж эр эмгүй архинд живлээ шүү.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.