Тэжээвэр муурнаас галзуугийн вирус илэрч хөл хорио тогтоожээ

Д.Тулга / Боловсрол

Муурнаас улбаатай галзуу өвчин гарсан талаар ОБЕГ-аас мэдээлэв.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын наймдугаар багийн нутаг малчин Б-ийн гэрт муур галзуурч, айлын нохой болон хүүхэд рүү дайрсан тохиолдол наймдугаар сарын 26-ны өдөр гарчээ.Үүнтэй холбоотойгоор Баруун-Урт сумын Засаг даргын А/174 тоот захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоон ажиллаж эхлэсэн бөгөөд аймгийн Мал эмнэлгийн газраас ажлын хэсэг шалгалтын ажиллагаа явуулж, урьдчилсан байдлаар галзуу өвчин мөн болохыг тогтоосон байна. Улмаар голомтын бүсэд орших гурван өрхийн 13 иргэнд галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулж, санамж хуудас тараан Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргын наймдугаар сарын 26-ны өдрийн А/197 дугаар захирамжийн дагуу тухайн бүс нутагт 14 хоногийн хугацаатай хөл хорио тогтоожээ.

Мөн наймдугаар сарын 30-ний өдөр Завхан аймгийн Дөрвөлжин сумын Онц багийн нутагт орших Бага нууранд бор галуу, цахлай, алаг нугас зэрэг 30 орчим шувуу үхжээ. Мөн 20 орчим шувуу өвчилсөн байна. Дээрх газарт Онцгой байдлын газар, Зооноз өвчин судлалын төв, Мал эмнэлэг үржлийн газар зэрэг бусад холбогдох байгууллагын төлөөллүүд ажиллаж үхсэн шувуудаас шинжилгээний сорьц аваад булж устган, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна.


Сэтгэгдэл

zochin [185.39.141.103] 2019-09-02 05:55:28

hytaduud turshaad baigaa yum uu ?? udahgvi hvn deer yavagdana shvv

Зочин [202.126.89.190] 2019-09-02 05:19:56

Өөрөө галзуурна гэж байхгүй. Хэн нэгэн санаатайгаар нөлөөлсөн байж болзошгүй. Тагнуул ажиллах хэрэгтэй


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.