Ц.Чимэдцэрэн: Халх голын дайнд өөрийн саналаар 15 настайдаа явсан нь эх орныхоо төлөө хийсэн өчүүхэн сэтгэл юм даа

Б.Мөнхцацрал / Нийгэм

Халх голын ялалтын 80 жилийн түүхт ой тохиож байна. Эх орон элгэн саднаа хамгаалахаар сэтгэл шулуудан дайны талбар руу алхсан 15-хан настай охин өдгөө 96 настай, ач гучаа тойруулсан буурай болжээ. Хамт мөр зэрэгцэн тулалдаж, дайны талбарт халуун амь бүлээн цусаа хайрлалгүй тэмцсэн нөхдөө дурсан бидэндээ ярилцсан юм.

-Та сайхан намаржиж байна уу. Юуны өмнө таньд Халх голын дайны ялалтын 80 жилийн ойн мэндийг хүргэе. Таны төрж, өссөн нутаг, аав ээж, ажил мэргэжлийнх нь талаар яриагаа эхэлье?

- Баярлалаа. Би Дорнод аймгийн уугуул. Цэрэнгийн ес дэх охин болж, 1924 онд төрсөн. Миний аав, ээж малчин хүмүүс байлаа. Ээж минь 41 насандаа бурхан болж, би 6 настайдаа хоцорсон доо. Бага балчир насаа Дорнод аймгийн Баянзул суманд өнгөрөөж, сумын сургуулийг дүүргээд 1950 онд Улаанбаатар хотод орж ирээд “Алтай” зочид буудалд заал зохион байгуулагчаар ажиллаад дараа нь Худалдааны техником төгсч, Туул ресторны ахлах тогооч, Их сургуулийн оюутны 6 дугаар зоогийн газар, Худалдааны техником, Холбооны техникомын зоогийн газруудад ахлах тогоочоор тус тус ажилласан юм. Үүний дараагаар Монгол Улсад оросууд төмөр зам хүлээлгэж өгөх үед тухайн үеийн Худалдааны яамны сайдын тушаалаар Сүхбаатар аймагт ахлах тогоочоор 3 жил таван сар ажилласан. Тэр үед орос ажилчдыг халаад монголчуудыг ажиллуулж байсан юм. Тогоочийн мэргэжлээр 26 ажиллаад тэтгэвэртээ гарсан.

-Таныг Халх голын дайны талбарт ажиллах саналыг бие даан гаргаж, бусдыгаа уриалсан талаар сонсч байсан. Тухайн үед та хүүхэд, дээрээс нь эмэгтэй хүн дайны талбарт ажиллах саналыг гаргах нь зоригтой үйлдэл шүү дээ?

image

-Сургуулийн сурагч байсан үе юм шүү дээ. Хичээл орж байхад сумын Эвлэлийн үүрийн дарга н.Аюуш бидэнд намын үүрийн танилцуулга хийх үеэрээ “Халхын гол, Баянцагаан, Хайлаастманхан зэрэг газруудад Японы цэргүүд хүчтэй дайралт хийж байна” гэж бидэнд хэлсэн. Тэгэхээр нь би бодлоо. Эх орныхоо төлөө юу хийж болох уу гэж бодоод даргад хандаж “Дайн болж байгаа газар би өөрийн биеэр явъя” гэж хэлээд нөхдөө уриалахад тухайн үед хүүхдүүд их л гайхсан, айсан байдалтай хүлээн авсан ч удалгүй 22 охин явахаар боссон доо. Ингээд биднийг босоход н.Аюуш дарга ”Хүүхдүүдээ би ганцаараа энэ асуудлыг шийдэхгүй ээ. Сумын намын үүрийн хороо, цэргийн штабын дарга нарт уламжлая. Сайхан санал байна” гэж бидэнд хэлсэн. Хоёр гурав хоногийн дараа аймгийн цэргийн хэлтэст хэлэлцээд 22 хүнээс 16 нь явахаар боллоо. Маргааш, нөгөөдрийн аль нэг өдөр та бүгдийг үдэж гаргана. Явах бэлтгэлээ хийгээрэй гэж хэлсэн юм. Ингээд дарга нар биднийг Баянбулаг сумаас Яргайн даваа хүртэл туг далбай барьж үдэж өгөөд цаашаа аймгийн төв хүртэл үхэр тэргээр долоо хоног явж очсон. Аймгийн удирдлагууд ч биднийг хүндэтгэлтэйгээр хүлээн авч, цэргийн эмнэлэгт хүргэлээ. Ингээд нэг хоног амраад сургагч багш нарт хүлээлгэж өгөөд Цэмпэлмаа бид хоёрын сувилагчаар бусад охидыг индүүчин, тогооч, цагаан хэрэглэл угаах зэрэг ажлуудад хуваарилж билээ.

image

- Сувилагчаар томилогдоод ажиллаж байхад шархадсан цэргүүдийн биеийг эмчлэх хамгийн анхны үүрэг таньд оногдоно. Тухайн үед айж, бэргэж байв уу?

- Өөрийн саналаар дайны талбарт ирсэн учир айж болохгүй. Туслах гэж ирсэн болохоос ус болж болохгүй гэдгийг маш сайн ойлгосон учир харьцангуй гайгүй л байсан. Шархадсан цэргүүд биеийн байдал нь маш хүнд эмнэлгийн тусламж авахаар ирнэ. Зарим цэргүүдийн ухаан санаа орж гарна. Зуны халуун, шархны халуун нийлээд цэргүүд их зовдог байв. Миний ажиллаж байсан газарт Японы нийт 12 онгоц дайралт хийж. гурван газарт бөмбөг хаяж, пульмотоор шүрсэж өгсөн юм. Японы цэргүүд хэд, хэдэн газар дайралт хийж бөмбөг хаяад эргэж орж ирээгүй.

image

- Дайны талбар руу өөрийн саналаар явахад гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?

- Би тэр үед 15 настай сумынхаа эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан. Гэрийнхэндээ хэлж амжаагүй тэндээсээ шууд явсан. Уг нь гэр рүүгээ морь, эмээлээ захиад 14 хоногийн амралтаараа явах гэж байсан юм. Аавдаа ч хэлж чадаагүй явсан даа. Өнөөдөр 16 хүнээс ганцаараа үлдсэн дээ. /уйлав/

- Эх орныхоо төлөө бие, сэтгэлээ зориулсан таныг Монголын ард түмэн мартахгүй. Баярлалаа. Танд эрүүл энхийг хүсье.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:37:45

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:37:45

Зочин [66.181.160.109] 2019-09-04 13:42:21

Цаг цагаараа гэж. Галдангийн үед Ану, Даян хааны үед Мандухай, Халх голын дайны үед 15-тай сувилагч гэж. Ийм хүмүүс түүх бүтээдэг.

Зочин [103.26.195.158] 2019-09-04 01:48:20

Цаг хугацаа алсрахын хирээр санаатай санаагvй чимэгтэй ярьдаг хvмvvс олширсон цаг даа!! Жаахан ам нь халаад ирэхээрээ ихэнх хvмvvс заавал давуулж ярьж эхэлдэг зуршил байдаг гэсэн.

x [59.153.112.215] 2019-09-04 10:31:34

95tai hun martaj canah em bga l biz baiguulsan gavya n unen nutgin irged n meddeg em

зочин [103.68.107.22] 2019-09-04 01:21:38

15-тай ч бай хэдтэй ч бай ямарч байсан эх орныхоо төлөө зүтгэсэн ахмад настныг яах гэж элдэв бусаар хэлдэг байна аа. Та нар эх орныхоо төлөө юу хийж гийгүүлсэн байна даа. Ахмад дайчин буурайд эрүүл энхийг хүсье. Төр засаг харж хандах нь зүйтэй

зочин [103.26.193.135] 2019-09-03 22:59:23

Энэ хөгшинд баатар өгөх хэрэгтэй.Халхголын баярт төрөл садангуудынхаа зургийг бариад очсон хүмүүсийг бас худлаа гэх үү .дээр үеийн хүмүүс дайнд явснаа эх орныхоо төлөө үүргээ биелүүлж байна.гэж боддог байсан.Хөөрхий өндөр настай хүнийг муугаар хэлж яаж чадаж байна вэ.Хамт ажиллаж байсан хүмүүс нь гэрчлэх биз.Энэ олон одон тэмдгийг тэгээд хаанаас авсан байх вэ.Нутгийн буурайд эрүүл энх урт наслахыг хүсье.Зарим хүмүүс бусдыг өөртэйгээ зүйрлэж боддог юм.Муугаар бичсэн хүмүүст гомдоод яах вэ.

ЗОЧИН [202.179.27.131] 2019-09-03 13:12:55

ХУДЛАА ЯРИАД БАЙХ ШИГЭЭ. СУРАГЧ БАЙСАН ХИЧЭЭЛ ОРЖ БАЙХАД....ГЭЖ ЭХЭНДЭЭ ЯРЬЖ БАЙСНАА СҮҮЛД НЬ СУМАНДАА СУВИЛАГЧ БАЙСАН ГЭСЭН БАЙНА. ХӨГШИН ХҮМҮҮС УЙМРАА ХУДАЛЧ БОЛДОГ ГЭСЭН

ЗОЧИН [43.242.242.63] 2019-09-04 03:37:32

бИТГИЙ ОЛОН ЮМ ХУЦ. ЭНЭ ХҮНИЙ НАСАН ДЭЭР АЛИАГАА АЛДСАН АМЬТАН БХ БХДАА ЧИ

Монгол [202.126.88.60] 2019-09-03 14:48:21

Тэнэг малаас доор мангуу !!! 15-16 тай охид сургуульд сурна ажил ч хийж болно !!! Эх оронч Эмээг юу гэнэв !!

Зочин [103.229.123.106] 2019-09-03 12:36:48

Мэдээлэл оруулж байж зөв бичээч. Ц. Чимэдцэрэн. Баяндун сум. 95 настай. 15тай явсан юм бол одоо 95 байна. 15 дээр 80 нэмэхээр 95 байдгийг бага ангийнхан төвөггүй бодно доо. Бас 24 онд төрсөн. Наад захын ийм алдаатай байхад хүн итгэх үү овог нэрээс нь эхлээд л алдах юм

Зочин [124.158.109.140] 2019-09-04 03:12:03

Дорнод аймагт Баянзул гэдэг сум байдаг юм уу?

Зочин [103.229.123.106] 2019-09-03 12:37:23

Чимидцэрэн

Уншигч [59.153.112.216] 2019-09-03 12:28:50

Алдааг нь засъя: - техником = техникум - ресторны = рестораны - Баянзул сум = Баяндун сум - бидэндээ ярилцсан = бидэнтэй ярилцсан - туг далбай = туг далбаа - пульмот = пулемёт гэх мэт ...

Зочин [202.131.236.138] 2019-09-04 02:53:54

сайн юм бэ

Зочин [103.229.123.106] 2019-09-03 12:38:19

Харин тийм

Z [139.5.217.157] 2019-09-03 10:46:59

Good

Зочин [64.119.17.213] 2019-09-03 09:58:10

Хүүхдүүд нь зүтгүүлээд байна. Байр авсан уу. 15-тай дайнд явуулна гэж юу байхав дээ. Хөгшин сэргэлэнтэх гээд бүү худал зал. Шившиг болов.

амаа тат [103.57.94.24] 2019-09-03 15:14:07

монголчуудын хийсэн бүтээсэн гавъяаг дандаа үгүйсгэж доромжилж байдаг пүүсний данжаадуудын хальтирсан үр удамууд байнаа. 15, 16 тай охид хөвгүүд дайнд оролцож чадах чинээгээрээ эх орноо хамгаалсан. монголын нийт хүн ам 8-н хүний 1 нь шууд болон туслан дайнд оролцсон нь хүн амтай нь харьцуулахад дэлхийд нэгт зогсдог гэж тооцоо бий. итгэл үнэмшил бахархал ч байхгүй чам мэт золбин амаа тат.

Зочин [202.126.88.60] 2019-09-03 14:49:53

Тэнэг

Зочин [103.229.123.106] 2019-09-03 12:40:44

Эгэл даруу амьдарч байхад нь Дайнд цуг явсан орос дарга нь эд нарыг гаргаж ирсэн гэдэг юм. Халхгол медалийг зүгээр байхад нь өгөөгүй

itgel [64.119.23.28] 2019-09-03 12:23:15

дайнд оролцсон нь үнэн нутгийн ард түмэн нь мэддэг юм кино нь хүртэл гарсан бга чамайг бодвол байгуулсан гавьяатай даруухан буурай даа .Баянзул биш Баяндун сум .

Мягаа [202.9.43.250] 2019-09-03 09:34:28

Энэ хүндодон мёдаль нь өгөөсөй ганц амьднь. Эмээдээ аз жаргал хүсье

Зочин [202.126.88.177] 2019-09-03 08:15:50

Энэ дайны талбарт насандаа ахадсан үүрэг гүйцэтгэсэн баатар өгөх ёстой цор ганц амьд хүн

Зочин [103.10.23.113] 2019-09-03 05:14:30

Батүүлд баатар өгсөнөөс Энэ буурайд баатар өнөх ёстой энэ хүн жэнхэн баатар байна Даруухан хүн учир их сүр болож юм нэхэж гүүсэнгүй дээ Жэнхэн баатар ийм байдаг юм

Зочин [124.158.109.140] 2019-09-04 03:15:06

Улсын баатар Бат-үүл хэн нэгний "заналт дайсныг" дарж өгөөд баатар аваа байлгүй дээ.

Зочин [203.217.139.225] 2019-09-04 01:22:16

Тийм шүү.

шударга [122.201.26.172] 2019-09-03 06:03:33

100% санал нэг байна

Ккк [219.142.99.23] 2019-09-03 04:31:12

Сүхбаатар аймаг төмөр замтай болоо юу 50иад онд. Хаха.

Зочин [94.75.218.175] 2019-09-03 05:46:58

Сүхбаатар хот юм биш үү. Сэтгүүлч буруу бичээ л биз тэнэгтээд байх юм.

зочин [98.255.110.21] 2019-09-03 02:38:43

дорнот аймгийн баяндун сумаас явсан бололтой. ярилцлага авсан нөхөр сум орных нь нэрийг хоёр удаа буруу өөр өөр бичжээ. ярилцлага гэхэд худлаа сүржигнээд өнгөрөөж дээ, олигтойхон уудлаад яриулахгүй дээ. хэрэг алга

зочин [64.119.22.80] 2019-09-03 01:13:01

манай өвөө ярьдаг байсан юм нутгийн нэг ядарсан хүнийг гудамжинд архи уугаад яваад байхаар нь халхын дайнд оролцсон гээд тодорхойлолт хийж өгөөд явуулжээ хот руу . тэгээд таван жилийн дараа нөгөө нөхөр чинь энгэртээ дүүрэн медалтай төв шуудан дээр тааралдаад хүн танихаа байчихсан ганган амьтан явж байна гэнэ .тэгээд баахан хүн цуглуулчихсан улаан цусаараа байгуулсан төр гээд яриад явж байсан гэсэн

Зочин [202.126.88.60] 2019-09-03 14:51:35

Овог дээдэсийгээ в муулж яах гэнэв тэнэгээ

Зочин [64.119.17.213] 2019-09-03 10:00:11

Муу эр дайнд гэж

зочин. [103.229.121.158] 2019-09-03 01:53:31

тийм асуудалууд бий.манай хамаатан худал бичиг дээр үеэс цуглуулдаг бсан.сүүлд дайн оролцсон гэж байр авсан


35 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
35 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.