МЭДЭЭ.МН ОНЦЛОВ

Д.Тулга / Нийгэм

Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владивосток хотод болох Дорнын эдийн засгийн чуулганд оролцоно

image

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны есдүгээр сарын 4-5-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн V чуулга уулзалтад оролцоно.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины санаачилгаар тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэ удаагийн чуулга уулзалтад оролцох үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн тэргүүн, Ерөнхий сайд нарын тэргүүлэх нэгдсэн хуралдаанд оролцож, зарим улсын төр, засгийн тэргүүдтэй хоёр талт уулзалт хийхээр төлөвлөж байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Монгол Улсад хийсэн айлчлалын үр дүн юу байв

image

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр Монгол улсад ажлын айлчлал хийлээ. Энэ удаагийн айчлалаар хоёр улсын харилцаа дахин нэг шинэ шат ахиж, иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн юм.

Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээг хугацаагүйгээр байгуулж, гарын үсэг зуран баталгаажуулав. Энэхүү гэрээг хугацаагүйгээр байгуулж байгаа нь хоёр талын итгэлцлэлийг бататгасан, хамтын ажиллагааг харилцааны шинэ эрин үед гаргаснаар улстөрийн түүхэн ач холбогдолтой гэж үзэж байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн манай оронд хийж буй айлчлал нь маш өндөр агуулгатай, ажил хэрэгч болсныг талууд тэмдэглэж байна. Айлчлалын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх Засгийн газар, яамд хоорондын 10 баримт бичигт гарын үсэг зурлаа.

Дэлгэрэнгүй

В.В.Путин Орос-Хятадыг холбосон байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулах асуудлыг судлахыг даалгав

image

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзалт хийж хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, бүс нутаг болон олон улсын түвшинд хамтран ажиллах өргөн хүрээний асуудлаар ярилцаж тохиролцоонд хүрэв.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар тус тус бараалхаж хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд өргөжүүлэн хөгжүүлэх тодорхой асуудлуудаар санал солилцов.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар Орос-Хятадыг холбосон байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулах манай талын саналыг ОХУ, БНХАУ-ын удирдлагын дээд түвшинд дэмжсэнд баяртай байгаагаа илэрхийлээд, Монголоор дамжуулан тавих асуудлыг хариуцсан хоёр талын хамтарсан Ажлын хэсэг байгуулан ажиллуулах санал тавьсан.

Энэ асуудлаар шийдвэр гаргаж, тооцоо судалгаа хийж ажиллахыг уулзалтад оролцсон холбогдох албаны хүмүүст Ерөнхийлөгч В.В.Путин даалгав.

Дэлгэрэнгүй

Ирвэсний ангуучдад ээрэгдэж яваа хүн...

image

Наяад оны дундуур манай саахалтын, байгаль хамгаалагч, угтаа ирвэс хамгаалагч “бүдүүн” Нэргүй ах Арцын нуруунаас сэм ирвэс агнасан юм. Цагаан хадын хөндийгөөс хэтэрч мэдээлэгдээгүй тэр ирвэсний арьс суудлын машины үнэд хүрдэг гэнэ хэмээн манай хот айлынхан тэрүүхэндээ шуугиж билээ. Үнэндээ Нэргүй ах түүнийгээ машин битгий хэл унадаг дугуй ч болгож чадаагүй нь тодорхой. Ирвэс ч яахав, ирвэсийг агнасан процесс л их сонин сонсогддогсон. Эхлээд ирвэс явдаг газраа тодорхойлж нуувч бэлдсэн байна. Нуувчин дотроосоо ирвэсээ буудангуутаа гялс газрын уруу бөмбөрөөд, дор байгаа эрэгний ирмэгт хүрэхэд эмээлтэй морь нь бэлэн байж, түүн дээрээ үсэрч мордоод зугтаажээ гэж. Энэ процесс болсноос нэг цагийн дараа эргэж очиход өнөө буудсан ирвэс нь Нэргүй ахын нуувчийг зад татан, онилж буудсан хэвтэр дээр нь ирээд үхсэн байжээ. Нэргүй ах энэ бүгдийг урьдчилж тооцсон учраас амжиж зугтаасан нь тэр гэнэ. Ирвэс гэдэг амьтан ийм хүчирхэг, эцсийн амьсгал дуустлаа дайсныхаа эсрэг тэмцдэг, их шийдэмгий болохыг бяцхан ухаандаа ойлгосон юм. Гэхдээ өнөөдөр ч гэсэн “бүдүүн” Нэргүй ахыгаа бөмбөг шиг хурдан бөмбөрөөд, морин дээрээ үсэрч мордоод... гэдэгт нь итгээгүй л яваа. Харин ирвэсийн анчид нь ирвэс хамгаалагчид өөрсдөө байдаг логикыг мэдсэн. Үеийн үед ав хомрого бүхэн ийм логиктой явж ирсэн юм шиг байна лээ.

Дэлгэрэнгүй

Замын-Үүд боомтыг шинэчлэх бүтээн байгуулалтын ажил эхэллээ

image

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Гаалийн шинэчлэл”-ийн хүрээнд Замын-Үүд боомтыг олон улсын жишигт нийцүүлэн шинээр барих, хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн бүтээн байгуулалтын ажил эхэлж байна.

Уг бүтээн байгуулалтыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын 201 сая юань (75 тэрбум төгрөг)-ийн буцалтгүй тусламжаар санхүүжүүлж, зорчигч тээврийн 30, ачаа тээврийн 28 барилга, дэд бүтэц, ногоон байгууламж баригдана. Түүнчлэн шуурхай удирдлагын төвтэй холбогдсон орчин үеийн теле хяналтын систем бүхий тээврийн хэрэгслийг автоматаар бүртгэх ухаалаг гарцууд болон өндөр хүчин чадлын рентген, тоног төхөөрөмжүүд суурилагдана. Боомтын барилга угсралтын ажил 2020 оны аравдугаар дугаар сард дуусахаар төлөвлөгдсөн.

Дэлгэрэнгүй

Сэтгэгдэл

nlxvjxmxz [175.19.187.234] 2021-03-25 03:57:35

Мэдээ.МН [url=http://www.gfqp8iao7418083y8edt5j438fd8j44ts.org/]unlxvjxmxz[/url] nlxvjxmxz http://www.gfqp8iao7418083y8edt5j438fd8j44ts.org/ anlxvjxmxz

NfjSE [213.139.229.5] 2021-01-10 21:11:02

Drugs prescribing information. Effects of Drug Abuse. cost generic prednisone pill in Canada. Some news about drug. Read now. Some trends of medicament. All trends of pills. Some what you want to know about medicine. d5383ff

хх [202.55.191.205] 2019-09-05 06:28:06

байгал орчин гэхээр ирвэс гээд ойлгочихож

хх [202.55.191.205] 2019-09-05 06:25:05

Чой бизнесээ хийгээд л яваачээ улс төр бизнес хоёрыг хослуулахаар хэл аманд орж л таараа цаана нь маш их мөнгөний асуудал л байгаа шдээ

Монголчууд [64.119.20.115] 2019-09-04 10:48:33

Чойжилсүрэн мөнгөтэй хүн болохоор юу ч гэж бичүүлж чадах юм даа. Хөлсний алуурчид мөнгө л өгч байвал юуг ч хийнэ дээ.

5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.