УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар И.И.Сечинтэй уулзав

Д.Тулга / Нийгэм

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын ОХУ-ын Роснефть компанийн ерөнхийлөгч И.И.Сечинтэй 2019 оны энэ сарын 3-ны өдөр уулзлаа. Энэ үеэр сайд Д.Сумъяабазар Халх голын ялалтын түүхт 80 жилийн ойг Орос Монголын тал хамтран амжилттай зохион байгуулж байна. Тэртээх 80 жилийн өмнө манай улсад ахан дүүсийн барилдлагаар тус болж, Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангахад жинтэй хувь нэмэр оруулсанд Орос гүрэнд гүнээ талархаж байгаагаа илэрхийлж цаг үеийн асуудлаар санал солилцов. Уг уулзалтаар хоёр орны хамтын ажиллагааг улам өргөжүүлж Монгол Улсын Засгийн газрын зүгээс хэрэгжүүлж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл мөн Хөшигийн Хөндийн шинэ нисэх онгоцны буудлыг онгоцны түлшээр тогтвортой хангах асуудлаар санал солилцсон. Үүнээс гадна Монгол Улсын геологи, уул уурхайн салбарт тэр дотроо газрын тосны эрэл хайгуулын чиглэлээр Роснефт компани хамтран ажиллах, туслалцаа үзүүлэх боломжтой талаар саналаа илэрхийлжээ.


Сэтгэгдэл

Зочин [192.82.65.200] 2019-09-05 05:01:33

1939 оны халх голын дайнд хэдэн Украйн цэрэг нас барсан бол??? Гэтэл Украйны ард түмэнд талархал илэрхийлэх ээлж ирвэл юу гэж хэлэх үү?

Зочин [64.119.27.112] 2019-09-05 02:53:41

Сумъяабазараа Оросууд хэзээ ч хоронго оруулалт хийхгуй. тэгээд уйлдвэр барих уу больсон уу бас нэг МАН-ЫН улгэр нэмэгдэхэд ойрхон байгаа

зочин [64.119.16.41] 2019-09-05 02:50:41

Орос ах нартай Монголчууд хэл амаа ололцоно оо.Монгол-Оросын найрамдал мандтугай. Орос школтай олон хүн байна бүх салбарт хамтран ажиллахад бэлэн.

Зочин [14.204.0.178] 2019-09-05 05:48:24

орост бараг очоогүй нь эсвэл муу сурдаг архи голдуу гударч сурсан хүний үг байна

Зочин [49.0.218.39] 2019-09-05 02:39:36

Symiabazar you orij onigootdog boloo,,,

Зочин [119.40.98.162] 2019-09-05 02:18:03

нефтийн үнэ ядаж рублээр нь авах тухай ярьж болдоггүй юм байхдаа ах ах гээд солиороод мөлжүүлээд хамжлага хэвээрээ байх хэнд ашигтай вэ лав л монголчуудад биш


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.