МЭДЭЭ.МН ОНЦЛОВ

Д.Тулга / Нийгэм

Ө.Тамир: Хүүг минь хайрлаж, харамлахдаа л тийм зүйл бичсэн болохоор би монголчууддаа баярлалаа гэж хэлнэ

image

Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Хөдөлмөрийн баатар, МУГТ Хакухо М.Даваажаргал Япон улсын иргэн болсон тухай NHK мэдээлснээр олон нийт шуугиж эхэллээ. Түүнийг эх орноосоо урвасан, харь нутгийн хүн боллоо, улсын хилээрээ оруулахгүй байх хэрэгтэй гэх мэтчилэн бичиж эхэлсэн. Олны анхаарал татсан сэдвээр Хакухо М.Даваажаргалын ээж Ө.Тамиртай ярилцлаа.

-Сайн байна уу. Сайхан намаржиж байна уу?

-Сайхаан сайхан намаржиж байна уу.

-Та бид хоёср өмнө нь хэд хэдэн удаа аваргын амжилт гаргах тэр агшинд ярилцаж байлаа. Өнөөдөр арай өөр сэдвээр ярилцах нь?

-Харин тиймээ NHK-ээр мэдээ цацагдсан даруй л миний утас чөлөө завгүй дуугарах боллоо.

Дэлгэрэнгүй


Их хэмжээний зээл аваад төлөөгүй аж ахуйн нэгжийг прокурорт шалгуулахаар боллоо

image

Төрөөс зээл авчихаад мөнгөө төлдөггүй ААН-ийн зээлийг төлүүлэх талаар Засгийн газар анхаарал тавин ажиллаж эхэлжээ. Энэ талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж байна.

Тэрбээр, ЗГХЭГ-аас Улсын ерөнхий прокурор, хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Жаргалсайханд хандаж хоёр албан бичиг явуулж байна. Төрийн эрх ашиг хохирвол эрх ашгийг хамгаалах хуулийн этгээд хэн бэ гэдэг нь маргаантай явж ирсэн. Жишээ нь, байгаль орчинд хохирол учирвал хохирлыг барагдуулах талаар хэн ч ярьдаггүй. Төрөөс зээл аваад эргэн төлөөгүй бол хохирол тооцох талаар ер яригддаггүй, харин хувь иргэн, ААН-тэй холбоотой хохирлын асуудал яригдсаар 20 гаруй жил болжээ.

Дэлгэрэнгүй


С.Бямбацогт: Гарын салаагаар урсгадаг УИХ-ын үрэлгэн эрх мэдлийг хязгаарлана

image

УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга С.Бямбацогт “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцон Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн гол гол өөрчлөлтийг дурдсаныг ишлэн хүргэж байна.

  • Үндсэн хуулийн дордуулсан долоон өөрчлөлтийг ярьж эхэлснээс хойш сүүлийн 20-иод жил Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэн үе үеийн УИХ-ын гишүүд “оролдлого”, ард түмний хүсэл зориг, нийгмийн захиа даалгавар дээр тулгуурлан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн барьсан.
  • Олон жил шүүмжилж байгаа “ДАВХАР ДЭЭЛ”-ийг бүрмөсөн тайлна. Зөвхөн Ерөнхий сайд нь УИХ-ын гишүүн байна, бусад сайдууд “ДАВХАР ДЭЭЛ”-гүй байна гэж заасан.

Дэлгэрэнгүй


Японы Ерөнхий сайд Абэ Шинзо Тавантолгойн асуудлыг ажил хэрэг болгох сонирхолтой байгаагаа мэдэгдлээ

image

ОХУ-ын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн V чуулга, уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Япон улсын Ерөнхий сайд Абэ Шинзотой уулзлаа. Юун түрүүнд талууд Владивосток хотод гурав дахь удаагаа уулзаж байгаадаа баяртай байгаагаа тэмдэглэж, түлхүү эдийн засгийн харилцааг өргөжүүлэх асуудлаар санал бодлоо солилцсон юм.

Өнгөрсөн онд Монгол Улсын эдийн засаг 6.8 хувийн өсөлттэй гарч, дотоодын эх үүсвэрийг ашиглан 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлсэн зэрэг томоохон төсөл хөтөлбөрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга танилцуулав. Мөн “Эрдэнэс-Тавантолгой” ХК, ОХУ-ын “Фэско” групптэй хамтран нүүрсний терминал байгуулах зэргээр эдийн засагт үр ашигтай төслүүд ажил хэрэг болж эхэлсэн тул худалдан авагч тал буюу Япон улстай нүүрсний экспортын асуудлаар томоохон яриа хэлэлцээр хийх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.

Дэлгэрэнгүй


Юань, Мин гүрний үеийн хадны зураг олджээ

image

Хятадын хойд хэсгийн Шаньси мужид орших нэгэн агуйгаас Юань, Мин гүрний үеийн (1206-1644) буддын шашны холбогдолтой, хадны эртний зураг олжээ. Орон нутгийн нэгэн гэрэл зурагчин эр Санжяо тосгонд байрлах эзэнгүй агуйгаас уг олдворыг олсон гэнэ.

Хадны зурганд Буддагийн хөшөө, луу, галт шувуу, цээнэ цэцэг, бадамлянхуа цэцгийг дүрсэлжээ. Жишан мужийн соёлын дурсгал, аялал жуулчлалын менежмент, үйлчилгээний төвийн захирал Жао Вуки тус газрыг хамгаалалтанд авч, тусгайлсан эргүүл ажиллуулж байгаа аж.

Уран зургийн хэв маяг дээр үндэслэж урласан хадны уг зургийг Юань гүрний төгсгөл ба Мин гүрний эхэн үед бүтээсэн гэж мэргэжилтнүүд үзэж таамаг дэвшүүлж байгаа гэнэ. Одоогоор судалгааны ажил үргэлжилж байгаа төдийгүй уг олдворын нарийвчилсан дүгнэлтийг хараахан гараагүй байна.


Сэтгэгдэл

Munhbaatar [64.119.22.176] 2019-09-05 10:31:05

Buh bayn gd baigaa humuusiig boldog bol bugdii n shalgachih ymsan ymar argaar yaj yu hiij ymar ajil hiij iim ih mungu tugrugtei bilsonii n shalgamaar bdiim shuu ylanguya ene oyunerdene gd bga zaluug


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.