Д.Энхтүвшин: Хүмүүс алимны мод тарих хэцүү гэж боддог, жаахан арчлаад өгөхөд л болно

М.Амаржаргал / Шинжлэх Ухаан

-АЛИМНЫ МОДЫГ ӨНЖӨӨД НЭГ УДАА УСЛАХГҮЙ БОЛ МОНГОЛЫН ЗУНД ХАТЧИХНА ШҮҮ-

Хашаандаа алимны мод тарьж өрхийнхөө хэрэгцээг хангадаг Баянзүрх дүүргийн иргэн Д.Энхтүвшинтэй ярилцлаа. 15-16 жилийн өмнө тарьсан алимны модноосоо жилдээ 200 кг орчим ургац хураадаг бөгөөд өрхийнхөө жилийн хэрэгцээг хангадаг юм байна. Жил бүрийн намар ургацаа хураахдаа “Алим” гэр бүлийн өдөрлөг зохион байгуулж ирсэн зочдын түүсэн алимыг тодорхой хэмжээгээр үнэлээд өгдөг байна. Энэ жилийн хувьд Д.Энхтүвшингийн гэр бүлийнхэн нэг кг алимаа 4000 мянган төгрөгөөр үнэлсэн байна.

-Танай гэр бүлийнхэн хэдэн жилийн өмнө алимны мод тарьж байв?

-2004 онд цөөхөн хэдхэн суулгац тарьж байлаа. Уг нь хамгийн эхлээд хашаандаа мод тарих, алимны модны суулгац зарах зорилгоор авчирсан юм. Тэгээд тарьсан мод маань дөрөв дахь жилийнхээ намраас ургацаа өгөөд эхэлсэн. Эхний хэдэн жилд алимны мод нэлээд их арчилгаа шаардана шүү. Өвлийн хүйтэнд дааруулж, хөлдөөж болохгүй, хавар, зуны улиралд усалгаа маш их шаардана. Усалгааг нь тогтмол хийгээд байвал алимны мод гайгүй ургачихна шүү. Жижиг суулгацыг өвөл дааруулахгүйн тулд нөмөр газар тарих хэрэгтэй эсвэл дулаалдаг.Ингэхгүй бол тэсгэм хүйтэнд голдоо ортол хөлдөөд хатангиршаад цаашид ахин урагддаггүй юм билээ.

image

-Та бүхний тарьсан алимны модны суулгац хэдэн жилийн дараагаас үр жимсээ өгч эхэлсэн бэ.

-Алимны мод ихэвчлэн дөрвөн жилийн дараагаас үр жимсээ өгч эхэлдэг. Ер нь тарьж буй технологиос болно л доо. Эхэндээ жижигхэн модноос цөөхөн хэдхэн алим л ургадаг байсан. 12-13 жил ургацаа хурааж байна. Эхний хэдэн жилд 50-60 кг алим хурааж гэр бүлийнхээ хэрэгцээнд чанамал, компот хийдэг байлаа. Сүүлдээ мод нь өндөр ургаад үр жимс нь ихсээд ирэхээр өөрсдөө шингээхээ байсан. Есдүгээр сарын эхээр“Алим” гэр бүлийн өдөрлөг зохион байгуулж ургацаа хураасан. Энэ жилийн ургац их бага байсан. Гэхдээ 170 кг алим хураалаа. Гэр хорооллын хашаанд 0.3 га газрын 18 метр квадрат газар тарьсан модноос ургасан алим шүү дээ. Монголчууд хоорондоо зайтай тарьсан нэг модноос 170 кг алим хурааж авсан туршлага бий юм билээ. Харин манайх зай багатай учраас моднуудаа ойрхон, ойрхон суулгасан. Мөн Баянзүрх дүүргийн урд хэсэг хайрга чулуу ихтэй хөрс муутай. Бид хар хөрс дэвсэж байгаад л тарьчихсан. Үүнээсээ болоод алимны хэмжээ нь жижигхэн, нэг модонд цөөхөн алим ургаж байгаа.

Хүмүүс алимны модыг ургуулахад хэцүү гэсэн ойлголттой байдаг шүү дээ. Танайх ямар арга технологи ашиглаж ургуулав?

-Хүмүүс технологийн дагуу алимны модыг шууд хөрсөнд суулгачихдаг. Харин бидний хувьд нутагшсан үндсэн дээр алимынхаа модны үндсийг залгаж үрслүүлснийхээ дараа тарьсан. Газар нутгийн онцлогоос хамааран алимны мод ургахаасаа ургахгүй байх нь элбэг байдаг л даа. Үүнээс болоод алимны модыг монгол орны нөхцөлд ургадаггүй гэсэн ойлголт байдаг болов уу. Мөн арчилгааг нь сайн хийгээгүйгээс болж ургахгүй, хатаж хорчийх тал байна.

image

-ИСГЭЛЭН АЛИМНЫ АМТ НЬ АРААНЫ ШҮЛС АСГАРМААР ШҮҮ ДЭЭ-

-Алимны мод хэдэн сард цэцэглэдэг юм бэ. Маш сайхан анхиулан үнэртэй байдаг гэж сонссон?

-Тийм шүү, үнэхээр сайхан анхиулан үнэртэй. Алимны модны цэцэг маш гоё. Сакура шиг дэлбээ нь арай том ягаан цэцэг ургадаг. Дараа нь цагаан өнгөтэй болж хашаа маань тэр чигээрээ цагаан цэцгээр хүрээлэгдэж бяцхан төгөл бий болдог. Тарьсан модноос жимс ургаад эхлэхээр усалгааныхаа асуудлыг шийдэх гээд нэг хэсэг нэлээд бужигнасан. Алимны модыг өнжөөд нэг удаа услахгүй бол Монголын зунд хатчихна шүү.

-Нэг модыг ойролцоогоор хэдэн литр усаар усалдаг вэ?

-Худгаас шууд мотороор усалдаг. Нэг модонд ойролцоогоор 200-300 литр ус шаардагдана шүү. 10-20 литр ус багадаад хатчих гээд байдаг юм. Алимны мод ойролцоогоор 1100 мм хур тунадас шаарддаг. Үүнийг нь хангаж чадахгүй бол хатаж хорчийх гээд байдаг. Нэг хатсан мод ахиж сэргэдэггүй юм байна лээ.

-Монголчууд Ховдын алим гэж мэдэхээс биш Улаанбаатар хотод алим ургуулаад жил бүрийн намар ургацаа хурааж авдаг гэхээр олон хүн сонирхон хүлээн авч, алимны мод тарих хүсэлтэй болсон болов уу?

-Алимны мод тарихаасаа өмнө хөрсөө маш сайн сонгох хэрэгтэй. Болж өгвөл чийглэг,сийрэг хар хөрстэй байвал их зүгээр. Үндэс сайн байх тусам мод нь томроод ургац нь арвин байдаг.

-Монголд ямар соортын алимны мод тарьвал зүгээр вэ?

-Торниун гээд том төрлийн, энгийн, давжаа гээд гурван төрлийн алим байдаг. Манайх энгийн алим тарьсан. Талбай нь багадаад, мод нь жижигдээд, жаахан хүйтдээд давжаараад байгаа юм. Сая ургацаа хураахад хамгийн том нь энгийн алимны жижиг шиг л байсан. Хүмүүс алимны мод тарихыг хэцүү гэж боддог. Жаахан арчилаад өгөхөд л болохоор санагдсан. Монголд ийм сортын алимны мод тарь гэж зөвлөж чадахгүй. Би мэргэжлийн хүн биш, надад туршлага л байна. Өөрсдөө алим тариад эхлэхээр гадуур худалдаалагддаг алимны амт, биднийтарьсан алимны амт эрс ялгагддаг юм байна. Хүүхэд байхад оросоос ирсэн алимны цаасан хайрцгийг онгойлоход л маш сайхан үнэртдэг байлаа. Одоо гаднаас импортоор орж ирдэг алимнаас ийм үнэр үнэртдэггүй. Манай гэр бүлийн тарьсан алимыг уутанд хийж байгаад амыг нь онгойлгоход үнэхээр сайхан үнэртдэг.

image

-Танайх ямар нэгэн бордоо ашигладаггүй, байгалийн жамаар нь ургуулдаг болохоор тийм сайхан үнэртдэг байх л даа?

-Ямар ч бордоо хэрэглэдэггүй, ялаа хорхойны хор ч цацдаггүй учраас арааны шүлс асгармаар исгэлэн амттай шүү дээ.

-Цаашид алимны мод тарьж монголчуудынхаа багахан хэсгийг эко жимсээр хангах бодол, төлөвлөгөө байна уу?

-Бид одоохондоо ажил төрөл хөөцөлдөөд л завгүй нааш цаашаагаа гүйлдээд л байна. Яваандаа томоохон газар тарихаар төлөвлөж байгаа. Сүүлийн үед замын хажуугаар нарс тариад байгаа. Уг нь алимны мод таривал хавартаа сайхан цэцэглэнэ. Намар алим нь хөрсөн дээр уначихсан байвал үзэмжийн хувьд ч гэсэн сайхан харагдах юм даа. Намар навч нь шарлахаараа их сайхан улаан өнгөтэй байдаг.

М.АМАРЖАРГАЛ

image


Сэтгэгдэл

Цэнгэл [103.57.93.235] 2020-05-23 02:13:20

Utasaa uguuch zuvluguu mod aviya

мод тарих дуртай хүн [202.55.191.194] 2020-05-05 04:27:04

сайхан нийтлэл байна. Даанч холбоо барих утас, хаяг алга. яаж холбогдох вэ

Ohin [66.181.183.88] 2019-09-09 13:09:40

Ta nar ydaj zuvshuurul avchaad ene medeegee tavij bai deerees ni neriig ni yadaj zuv bichchildee hamag yumiig ni degsduulj utgagui ym bichtsen bh ym

Ohin [66.181.183.88] 2019-09-09 13:11:38

Ta nar bas ene zuragnii zuvshuurul avsiimu

Otgon [66.181.161.4] 2019-09-09 08:57:26

Ta nar medeelel beltgej bgaa bol unen zuv medeelel bich.Ner us ni hudlaa fb deerees heden zurag huulj bicheed medee beltgedeg gevel enduurel.Naad modiig aav maani urguulj bsiin aaviinhaa dursgald zoriulj jil bur udurlug hiidegiin.Medehgui bol

Зочин [66.181.161.117] 2019-09-09 11:43:56

Tiim shuu

зочин [183.177.97.14] 2019-09-09 07:05:44

айл бүр өөрийхөө байрны гадаа ганц ганч мод тариад түүнийгээ услаж тордоод ургуулж чадвал хотын өнгө, эрүүл агаар, ядаж л үр хүүхэд нь ажил сурах хайрлаж сурах, санаа зовж сурахад хэрэгтэй юм даа

nyamaa [103.26.194.124] 2019-09-09 04:19:14

demjij bn

Зочин [66.181.183.12] 2019-09-09 03:30:01

Bi hashaandaaa banna tariid idej l bna

Зочин [202.179.31.106] 2019-09-09 02:59:45

Хэцүү биш. Гэртээ идсэн алим чинь амттай бол соёлуулаад үрслүүлэхэд ургадаг сайн услах хэрэгтэй. Гэрт бол 2 жил ургаад байлгаад байж болно.

Зочин [66.181.161.117] 2019-09-09 11:44:31

Gert urgasan mod jimselku harin dawjaa alim bil jimslene busad ni zaawal zalgaa hiij baij jimselnee

Зочин [202.179.31.106] 2019-09-09 02:56:49

Манайд зардаг бананаас бусад жимс, хүлэмжийн ногоо томат паприка, өргөст хэмх бүгд ямар ч амтгүй.

Зочин [202.179.31.106] 2019-09-09 02:53:34

Дээр үед оросоор дамжиж орж ирдэг тэр сайхан үнэртэй алим чинь Хойд Солонгосын алим. Солонгос бичигтэй картонтой ирдэг байсан.

Зочин [199.119.233.235] 2019-09-10 20:19:14

яг үнэн. оросоос биш ким ир сенээс ирдэг байсан

Зочин [43.228.131.45] 2019-09-09 02:45:39

Ямар гоё юм бэ мундаг ажилтай бнаа. Ийм айл өрх олон байвал сайхнаа . Хотын гудамжаар алимны мод тарих маш их таалагдаж бна . Зөв зүйтэй санал бна.

zochin [202.179.25.158] 2019-09-09 02:32:31

ulger jischeee ajilsag ger buld dandaa amjilt chuseei,naa turschlagaa tsaachin olon ail orchod chubaalchaarai, odoo mongolchuud zalchuu bisch bolson kkk

Зочин [202.21.126.30] 2019-09-09 02:21:12

Бахархмаар ажилсаг хүмүүс юм. Баяр хүргэе!

Mendee [202.179.24.179] 2019-09-09 02:15:55

Sain bna

Bolor [202.126.89.67] 2019-09-09 02:00:56

Ямар гоё юм бэ?

zoloo [202.126.89.229] 2019-09-09 01:54:56

Ajilsag ger buld az jargal ajliin amjilt husie. Saihan medee ba haanaas hydaldaj awch boloh we. Gadyyr zardag alim awdaggui amtgui myyhai hyatad bdag.

зочин [150.129.140.75] 2019-09-09 01:38:19

утасаа ѳгнѳ үү.очиж үзье болох уу .99773332

Зочин [103.229.123.118] 2019-09-09 01:10:03

UB hotiin gudmaar alim tarih sanal taalagdlaa.ail bur hashaandaa alim jimsnii mod tarival hyatad jims ideed bhgui yumdaa.hudulmurch saihan ger buld amjilt.tom talbaid ih hemjeenii alim tarialaarai.

Зочин [66.181.160.17] 2022-01-03 04:52:34

гарч байгаа шинэ ондоо алим тарих санаа бнх утасаа өгч болох уу


23 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
23 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.