ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан Оросын төмөр замууд НХН-ийн захирал О.В.Белозёровыг хүлээн авч уулзлаа

Д.Тулга / Нийгэм

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Оросын төмөр замууд НХН-ийн Ерөнхий захирал бөгөөд Ерөнхий хорооны дарга Олег Валентинович Белозёровыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд О.В.Белозёров Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлэхийн зэрэгцээ төмөр замын салбарын талаар санал солилцох завшаан тохиолдсонд баяртай байгаагаа илэрхийлж, цаашид төмөр замын салбарт хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа дурдав.

Мөн тэрбээр Монгол-Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам ХНН 2018 онд 25,8 сая тонн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоосныг онцлоод цаашид тус нийгэмлэгийн шинэчлэл, хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх болон бусад тулгамдсан асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэхийн төлөө хичээн ажиллаж байгаагаа илэрхийллээ.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Улаанбаатар төмөр замаар тээвэрлэх ачаа тээврийн хэмжээ жил ирэх бүр нэмэгдэж байгаа энэ үед тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгааг онцлоод, Улаанбаатар төмөр зам ХНН-ийг 2030 он хүртэл шинэчлэх, хөгжүүлэх хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанд танилцуулан, дэмжүүлэхээр ажиллаж байгааг дуулгав. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар төмөр зам ХНН-ийн төв коридорын зарим хэсгийг шинэчлэх эхний ээлжийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Мөн тэрбээр Улаанбаатар төмөр замын акцизын асуудлыг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлсэн талаар онцлов.

Түүнчлэн Нийгэмлэгийн эзэмшил газартай холбоотой асуудлыг үе шаттайгаар шийдэж ирсэн бөгөөд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 16 газрын гэрчилгээг баталгаажуулсан бол Улаанбаатар төмөр зам ХНН байгуулагдсаны 70 жилийн ойн баярын хүрээнд дахин 7 газрын гэрчилгээг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай хамтран шийдвэрлэж, гэрчилгээг нийгэмлэгийн удирдлагуудад гардуулан өгч, УБТЗ ХНН ямар нэгэн газрын маргаангүй болсныг онцлон тэмдэглэлээ.

Цаашлаад талууд Зүүнбаян-Ханги-Мандал, Таван толгой-Зүүнбаян, баруун босоо коридор буюу Арцсуурь чиглэлийн төмөр замыг Кызыл Курагинотой холбох зэрэг шинэ төмөр замын төслүүдийг, төмөр замын төв коридорын шинэчлэлтэй хамтатган хэрэгжүүлэхээр ярилцаж, хэрэгжүүлэх чиглэлд онцгой анхаарал хандуулан, хамтарч ажиллахаар тохиролцов.


Сэтгэгдэл

Зочин [66.181.191.226] 2020-02-29 18:15:49

Нэгэнт зурсан юм чин эрдэнэт овоотыг гэрээгээ зөрчилгүй

Зочин [202.21.113.238] 2019-09-09 09:55:49

Жигжиднямаагийн авлигал, луйврын хэргийг АТГ өмнө нь огт шалгадаггүй байсан. АТГ-ын хуучин дарга Энхжаргал нь карма нэгтэй болохоороо үхтлээ хамгаалдаг байсан. Одоо АТГ-ын шинэ удирдлага шалгаж чадах эсэхийг харъя. Баасан авгай Жигжиднямаад амаа үдүүлээд одоо өөдөөс нь юм дугарч чадахгүй болоод удаж байна. Манай хуулийн шинэчлэл нэг иймэрхүү байдлаар л явж байна. Дээрээс өгсөн чиглэлийг доогуур нь ингэж л завааруулж байгаагийн тод жишээ бол энэ. Жигжиднямаа, шилэн Цогоо нарын луйврын хэрэг хэдэн арван сая ам.доллар шүү.

ЗОЧИН [202.131.233.190] 2019-09-09 09:35:44

ЭНЭ ОДОО ЮУ ВЭ, ТАЙРДСЫН ХАЖУУГААР НӨГӨӨ ХАЛАГДСАН ХЭД, БАС МӨД ХАЛАГДАХ НӨХДҮҮД ХАМТ СУУЦАГААЖ БАЙХ ЧИНЬ, ИЙМ ШУНАЛЫН ТУЛАМ БОЛСОН ЛУЙВАРЧИД, АМЬСГААНУУД МУ-Д ТӨМӨР ЗАМ ХӨГЖҮҮЛЖ ХАРАГДААЧ, ЭДНУУСТ ИЧИХ НҮҮР АЛГА УУ.

Зочин [66.181.188.30] 2019-09-09 07:58:43

bogd uuliin urduur zamaa tavaichee haduuraad baildaa hos zamtaa boloochee

Зочин [202.126.89.19] 2019-09-09 05:39:03

Дарваан хар Жаахан Орос хэл сурчхаасай даа. "Бөгс долоосон хэл гадаад хэл сурдаггүй ээ" гэж хаха

Дарваан хар [66.181.177.193] 2019-09-09 04:43:46

Хуцаарай та нар. Яадаг ч гэсэн 2 жил гаруй дэд сайд хийсэн шүү. Сайн долоодогюм чинь

Зочин [202.179.31.35] 2019-09-09 04:28:25

Жигжиднямаа, Дарваан хар хоёроо зайлуулж чадахгүй байгаа хэрэг үү.

Зочин [150.129.142.170] 2019-09-09 04:08:17

Ийм сайд байх гэж дээ, хөрхий хэдэн жил ярив даа, Оросууд ер ач холбогдол өгөхгүй юм даа

ЗАЙЛУУЛ [202.179.24.58] 2019-09-09 03:40:02

ДАРВААН ХАР БҮР ЗҮС ОРЧИХЖЭЭ...

Зочин [64.119.26.38] 2019-09-09 03:24:37

Дарваан хараа зайлаачээ ямар ч мэргэжил мэдлэггуй гэдгийг нь Оросууд мэдчихсэн. Одоо болио Хурэлсухээ энэ хогоо зайлуул

Зочин [202.179.31.48] 2019-09-09 03:16:54

иш зайлуул гэж амьхандаа л ажил хийгээд яваа санагддаг бхдаа ѳхѳѳрдмѳѳр ч юмдаа хэнтэй уулзаад ч нэмэргүй шувуун тархинтай амитан чинь

үхэр [64.119.24.185] 2019-09-09 03:16:00

шилэн цогоо юу вэ.ккк

Зочин [64.119.19.147] 2019-09-09 03:05:48

Эсгий хийх газар нохой хэрэггүй гэгчээр энд шал хэрэггүй нэг хогийн новш болсон нөхөр зогсож байхын, ичих булчирхай гэж байна уу???

Зочин [114.160.120.154] 2019-09-09 03:55:42

Xuurxunl baina shd


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.