Н.Цэрэнбат: Ноён уул орчмыг дархан цаазат газар болгохоор шийдлээ

Aдмин / Улстөр

Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд Ноён уулыг улсын тусгай хэрэгцээнд авах саналаа УИХ-д өргөн барихаар тогтсон талаар бид мэдээлсэн.

Тэгвэл салбарын сайд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын газрыг улсын тусгай хамгаалалтанд авахдаа ангилал ахиулан дархан цаазат болгохоор шийдснийг мэдээллээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат "Ноён уултай холбоотой асуудал олон жил яригдсан. Энэ газар нутагт 12 тусгай зөвшөөрөл байдаг. Сэлэнгэ аймгийн ИТХ-ын 1995 оны зургадугаар сарын 29-ний өдрийн 16 тоот тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтад нийт 21600 га газрыг тусгай хамгаалалтад авсан байдаг ч энэ бүс нутагт 12 лиценз олгосон. Аймгийн ИТХ тусгай хамгаалалтад авахын өмнөх өдөр буюу 1995 оны зургадугаар сарын 28-ны өдөр 359.7 га газарт алтны хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байна.

Үүнээс хойш 1995 оны 12 сар, 1997 оны 5, 11 сар, 2000 оны 8, 2001 оны 6, 9 сар, 2004 оны 11 сард тус тус тусгай зөвшөөрөл олгосон байна.

Тиймээс Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг Ноён уул орчимд олгосон тусгай зөвшөөрлийн олголт, бүрдүүлсэн материал, үндэслэл хууль зөрчсөн эсэхийг тодруулахыг Ерөнхий сайд даалгасан. Энэ газар нутагт "Пурам", "Гацуурт", "Сентерра гоулд", "Сон гоулд", "Лучерра" гэсэн таван аж ахуйн нэгжид 12 тусгай зөвшөөрөл олгосон. Гол асуудал нь 1995 онд тусгай хамгаалалтад авсан байхад лиценз олгосон байна. Тиймээс хууль хяналтын байгууллагад шалгуулна. Одоо байгаа бичиг баримтаас харвал хууль зөрчин лиценз олгосон байх магадлалтай " гэдгийг хэллээ.


Сэтгэгдэл

Darhan chaaztai gazariig Mongolchyyd oilgohgyi bna! [148.60.92.227] 2019-09-12 09:08:32

12 tysgai zebseereliig hen hen egsen bna!odoo salgaj tedgeer hymyysiig barij salgah heregtei!odoo byyr darhalaad ter habid ni hyn ch yabyylahiig horiglono!

зочин [202.9.43.75] 2019-09-12 08:09:11

Шонхор шувуу зарж байхаар наад уулаа ухуулж ядарсан төсөвт мөнгө оруулаач,нөөцтэй гээ биздээ?сургууль цэцэрлэг эмнэлэг ачаал нь хэтэрсэн хэцүү байна шдээ!

ЦЭРЭНБАТАА [66.181.164.235] 2019-09-12 02:30:44

ТЭРХИЙН ЦАГААН НУУРТ ОЛГОСОН ХУУЛЬ БУС ЗӨВШӨӨРЛӨӨ ЦУЦЛААЧ. ИРГЭДИЙН ГОМДЛЫН ХАРИУГ ЯАГААД ӨГӨХГҮЙ БАЙНААА. ЧИ АВИЛГА АВААГҮЙ Л ЮМ БОЛ ЦУЦЛААЧ.ӨРГӨДӨЛ ГОМДОЛ ШИЙДЭХ ХУУЛИЙН ХУГАЦАА БАЙДГИЙГ МЭДЭХГҮЙ ЮУ?????????????????????????????

zochon [185.39.141.36] 2019-09-11 08:10:55

bizariig buzaraar ni daruulna gegch l bolj bn daa . hahaha.. .................. ug ni huurhii uuriiguu said bolgochihood baigaa yum shde ... kķ

Зочин [202.21.108.68] 2019-09-11 06:49:23

шоучин махан толгой

Зочин [64.119.24.67] 2019-09-11 05:24:41

ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙХӨН ТЭМЦЭЖ БАЙЖ ШҮҮХЭД ЯЛЖ НОЁН УУЛАААВАРЧ БАЙХАД ЭНЭ ШОУЧИН ХААНА БАЙСАН БЭ?


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.