ӨНӨӨДӨР: Азийн цус сэлбэлтийн холбооны 15 дугаар их хурал болно

Д.Тулга / Нийгэм

2019 оны 9 дүгээр сарын 12-нд болох үйл явдлын тойм

09:00 цагт: "Corporate convention" центрт Азийн цус сэлбэлтийн холбооны 15 дугаар их хурал болно. Уг арга хэмжээнд гадаадын 18 орны эрдэмтэн, судлаач оролцож, өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар илтгэл хэлэлцүүлнэ.

09:00 цагт: Засгийн газрын II байранд “OCLC WorldCat - Дэлхийн номын сангуудын нэгдсэн электрон каталог" номын санч, мэргэжилтнүүдийн зөвлөгөөн зохион байгуулагдана. Утас: 99849000

10 цагт: ХНХЯ: “Жендэрт суурилсан хүчирхийлэл, нийгмийн ажлын арга зүй” сэдэвт жишиг хичээлийн хөтөлбөр, гарын авлагыг танилцуулж, нийгмийн ажилтан бэлтгэдэг их, дээд сургуулийн албан хэрэгцээнд хүлээлгэн өгөх арга хэмжээ болно.

11:00 цагт: АН-ын төв байранд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар АН-ын Улстөрийн зөвлөлийн шийдвэр болон маргааш болох арга хэмжээтэй холбоотой асуудлаар мэдээлэл өгнө.

11:00 цагт: “Мишээл Экспо” төвд Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хамтран 44 дэх жилдээ зохион байгуулж буй "Улаанбаатар Түншлэл" олон улсын үзэсгэлэн худалдааны нээлт болно.

11:00 цагт: Засгийн газрын III байранд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны эхний найман сарын статистик мэдээллийг танилцуулна.

11:00 цагт: Хангарди ордонд Японы соёлын наадмын хэвлэлийн хурал болно.

14:00 цагт: ШУТИС-ийн төв байранд “Оюу толгой” компанийн тэтгэлэгт хөтөлбөр танилцуулах өдөрлөг болно. Утас: 86664646

16:00 цагт: ХХААХҮЯ-ны ХҮХБЗГ-аас санаачлан “Эх дэлхийгээ хайрлая, модоо хамгаалъя” гэсэн уриатайгаар “Байгууллагынхаа цаасны хэрэглээ зардлыг бууруулах, хэмнэх, гамнах, нэгэнт гарсан цаасны хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрт тушааж хэвшүүлж хог хаягдлыг бууруулах хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн. Энэ санал санаачилгыг өргөжүүлж, байгууллага, аж ахуй нэгжүүдийг хамруулах, байгаль орчноо хамгаалахад хувь нэмэр оруулах зорилготой “3R” хөдөлгөөний талаар мэдээлэл өгнө. Утас: 88087892


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.