“ТОКИО 2020”олимпод оролцох Монгол тамирчдын хувцасны загварыг танилцууллаа

Б.Мөнхцацрал / Спорт

Дэлхийн улс орнууд спортоор дамжуулан өөрийн улсын брэнд өнгө төрхийг тодорхойлж түүнийг бизнесийн зорилгоор ашиглаж эдийн засгаа дэмждэг билээ. Харин манай улс өнөөг хүртэл тэрхүү өнгө төрхөө тодорхойлоогүй байна.

Монгол Улсын Засгийн Газраас дэвшүүлсэн “Монгол брэнд” үүсгэх, үндэсний үйлдвэрээ дэмжих зорилгыг хэрэгжүүлэхээр 2019 оны 59 дүгээр тогтоолыг баталж, “Эх оронч худалдан авалтын жил” болгон зарласантай холбогдуулан, спортын амжилт гаргаж буй Монгол Улсын Үндэсний шигшээ баг, тамирчдаар дамжуулан Монгол үндэстний өв уламжлал, соёл, хөгжил дэвшлийг илэрхийлсэн брэнд өнгө төрхийг Үндэсний мэргэжлийн загвар зохиогчдоор тодорхойлуулах зорилгоор загварын уралдааныг хувцас урлалын нийт уран бүтээлч, байгууллага хамт олонд зоруилан урьдчилсан уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулан өргөн хүрээнд зарлаж, сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан.

Энэхүү спортын болон ёслолын хувцасны загварын уралдаанд нийт 10 загвар зохион бүтээгч загвараа ирүүлсэнээс “Мишээл-Амазонка” ХХК-ын ирүүлсэн загвар спортын болон ёслолын төрлүүдэд шалгараад байна. Спортын хувцасны загварыг уралдааны удирдамжид заасны дагуу “Үндэсний шигшээ багийн тамирчид”-д танилцуулан, ёслолын хувцасны загварыг олимпийн наадамд бэлтгэх дэд ажлын хэсэгт танилцуулан санал авч тус тус баталгаажуулан, “Мишээл-Амазонка” ХХК-д спортын болон ёслолын хувцасны үйлдвэрлэх эрхийг өгч гэрээ байгууллаа.

Мөн тамирчдын өдөр тутам бэлтгэл сургуулилтад зориулагдсан спортын хувцсыг Японы “Мизүно” брендийг тамирчдад өмсгөхөөр шийдвэрлэн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд 2018 оны 08 дугаар сард тус компанитай гэрээг байгуулсан.

Токио-2020 Олимп, Паралимпийн наадамд оролцох баг тамирчдын өмсөх спортын болон ёслолын хувцасны зардалд 394,3 сая төгрөг гаргах бөгөөд “Токио Олимп Сан”-гаас санхүүжилтийг шийдвэрлэнэ.

image

image image image


Сэтгэгдэл

Зочин [103.26.194.178] 2019-09-14 18:55:06

Хувцас яах вэ, ямар загварын шоунд явах гэж байгаа биш, бага ч болтугай амжилт гаргаад, ган медаль ч болтугай аваад ирвэл л болоо ш дээ

Зориг [202.131.234.82] 2019-09-13 01:44:02

Монголчууд шилбээрээ ерөнхийдөө маажигдуу болохоор тэр спорт хувцасны, өмдний шилбэний хэсгийн кант илүү биш үү? улам гадагшаа майга харагдуулна ш дээ.

зочин [202.179.24.207] 2019-09-13 00:09:54

тэмцээнээр байр эзэлж чадахгүй юм чинь хувцасаараа байр эзэлэг дээ хөөрхий

Dalaibaatar [77.6.136.137] 2019-09-12 16:11:02

Goy bn . Mundag . Amjilt

Зочин [103.229.123.78] 2019-09-12 09:48:00

Mongol hunts moo ongoing jillion 4 ulirliin ongo hardag Yam Shuudee


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.