Сурагчдын хоолыг хуванцар саванд хийж, зориулалтын бусаар тээвэрлэжээ

М.Амаржаргал / Боловсрол

“Уудам Монгол” сургуульд хоол нийлүүлдэг байсан “Рааш булаг” ХХК-ийн “The fountain” рестораны үйл ажиллагаанд Чингэлтэй дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсээс хяналт шалгалт хийжээ. Шалгалтын явцад тус ресторан нь “Уудам Монгол” едүкейшн сургуульд халуун хоол хүргэж өгөхдөө нэг удаагийн саванд савлаж, хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалтын бус хуванцар саванд хийж, зориулалтын бус суудлын авто машинаар тээвэрлэж, 40-50 минутанд боловсруулсан хоолоо хүргэж өгдөг зөрчлийг гаргасан байна.

Хордлого гарсан есдүгээр сарын 11-ний өдөр тус компаниас зутан шөл үхрийн махан котлет, япон маягаар амталсан төмсний салатаар сурагчдад үйлчилжээ. Улсын байцаагчид тухайн өдрийн гурван хоолны дээж, эрүүл зүйн нян судлалын 10 арчдас, ундны ус, цагаан будаа, золотая янта майонез, дашида хамтлагч, давс, хар перец гэсэн таван төрлийн хүнсний бүтээгдэхүүн, нэг удаагийн 1, 2 дугаар хоолны хуванцар савнаас дээж авч НМХГ-ын Төв лабораторид хүргүүлсэн байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.151] 2019-09-13 00:53:50

80-АаД ОНД СУРГУУЛЬД СУРЧ БАЙХАД ХАР УС Ч ӨГДӨГГУЙ БАЙСАН ӨӨРСДӨӨ СУРГУУЛЬДАА ЯВААД ИРДЭГ БАЙСАН ТЭГЛЭЭ ГЭЭД БИЕ МУУДСАН ЮМ АЛГА ЭХЛЭЭД ХҮҮХДҮҮДЭЭ АЙХ АЮУЛГУЙ СУРГУУЛДАА ЯВААД ИРДЭГ ОРЧИНГ БҮРДҮҮЛЬЕ

зочин [103.212.116.88] 2019-09-12 22:51:32

Бараг бүх сургуулийн Үдийн цай муу хүмүүсийн гарт орсон. Өмчийн хараилцаанд их хэмжээний авилга өгч тенднрт шалгарна. Сургуулийн захиралд сар бүр 10 хувиа өгнө. Дүүргийн мэргэжлийн хяналтдаа юм өгч байж дураараа байх замаа засна. сургуулийн нягтлан, эмчид бас хувь өгч байж ирцийн дүнгээ өсгөнө. тэгээд хоолоо амтгүй хийчихнэ. Тэгэхээр хүүхдүүд идэхгүй. Тааруулаад жоохон хооол хийчихнэ. Гэхдээ ирцээрээ мөнгөө авчихна. Муухай улсаас бяцхан үрсийн ходоодыг авраач.

хуванцарын рак [194.228.76.203] 2019-09-12 16:39:57

хуванцартай хоол идсэнээс өлсч явсан дээр. хүүхдээ тэр сургуулиас гаргаж ядуу монгол сургуулд оруул. рак үхэлээс ямар ч гэсэн аврагдана даа ольгоорх эцэг эх нараа.

z [66.181.161.91] 2019-09-12 15:32:36

энэ үдийн цай гэж өгөхөө болиочээ. Шаардлага хангахгүй их бохир байх юмаа


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.