МЭДЭЭ.МН ОНЦЛОВ

Д.Тулга / Нийгэм

Там болсон зам буюу - Монголын эмгэнэл

image

Өнгөрсөн амралтын өдөр итгэж чадамгүй гунигт мэдээгээр өглөөг угтсан. Хийж бүтээх эд насандаа зам тээврийн ослын улмаас дуучин А.Мөнгөншагай цаг бусаар элгэн садан, хайртай хань, хонгорхон бяцхан үрсээ орхилоо. Олон нийт харамсан гашуудаж буйгаа илэрхийлж, зарим нэг нь там болсон замаа хэзээ засах төр вэ хэмээн бухимдан өгүүлсэн байсан. Зам дээр тэмээ гэнэт гарч ирж, мөргөснөөс болсон гэх эхний мэдээлэл цахим хуудаснаа гарч эхэлсэн. Тухайн цаг үед “Хамаг муу үгээ хэлж, түмэн олон төрийг л буруутгах юм” хэмээх бодол зурсхийж билээ. Харин өнөөдөр дахиад л ноцтой авто осол гарч, олон хүн гэмтэн бас л гунигт мэдээ чих дэлслээ. Нээрээ энэ төр замаа яагаад сайжруулж болдоггүй юм бэ. Хичнээн хүний амь нас хохирч байж энэ асуудал цэгцрэх бол хэмээн өөрийн эрхгүй бодогдож, бухимдал төрлөө. Төв аймгийн замд өчигдөр дахиад л ноцтой осол гарч гурван машин мөргөлдөн, улмаар хоёр хүн үхэл амьдралын заагт ухаангүй байна. Энхийн цагт энэ мэтчилэн хэдэн зуун монгол хүнээ цэл залуугаар нь авто ослын улмаас алдсаар байх юм бэ.

Дэлгэрэнгүй


Ард нийтийн санал асуулгыг улс орон даяар явуулахаар боллоо

image

Улсын Их Хурлын ээлжит чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаан гишүүдийн 77.3 хувийн ирцтэй эхэлж, Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Ард нийтийн санал асуулгад оруулах төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ.

“Ард нийтийн санал асуулгад оруулах Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулав.

Дэлгэрэнгүй


Гудамжинд явж байсан дөрвөн иргэнийг шалтгаангүй хутгалж, гэмтээжээ

image

Гудамжинд явсан гурван иргэнийг мэсээр гэмтээсэн хэрэг өчигдөр /2019.09.12/ гарчээ. Тодруулбал тухайн өдрийн 16.00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Шуурхай удирдлагын жижүүрийн утсанд иргэнээс “манай нөхөр хутгаллуулчихсан гаднаас ороод ирлээ” гэх дуудлага мэдээлэл иржээ.

Дуудлагыг хүлээн авч Ачит118 чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч нар хэргийн газар шуурхай очиж шалгахад Сонгинохайрхан дүүрэгт оршин суух Н гэгч эрэгтэй архидан согтуурсан үедээ зүс таних Ц гэгчтэй гудамжинд тааралдан маргалдсаны улмаас архины шилний хагархайгаар хүзүүг нь зүсжээ. Улмаар гэртээ орж хутга авч гарч гудамжинд явсан 53 настай Б, 49 настай Э, 36 настай Н нарыг шалтгаангүйгээр хутгалж гэмтэл учруулсан байна.

Уг этгээдийг шуурхай эрэн сурвалжлан илрүүлжээ.


БНСУ-ын ЗГ-ын тэтгэлгээр бакалаврт суралцах сонгон шалгаруулалт зарлагдлаа

image

2020 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр бакалаврын зэрэгт суралцах гадаадын оюутан сонгон шалгаруулах хөтөлбөр зарлагдлаа. Дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтаас үзнэ үү.

1. Бүртгүүлэх хугацаа: 9.30 (Даваа)-10.7(Даваа)

  • Элчин сайдын яамны ажлын цагийн хуваарь (Даваа-Баасан)
  • 08:30-17:30 (Цайны цаг : 12:00-13:30),
  • 10.3 (Лхагва) өдөр БНСУ-ын үндэсний баяр тул амарна.

Дэлгэрэнгүй


Мансууруулах ургамал түүж бэлтгэдэг хоёр этгээдийг баривчилжээ

image

Хар тамхитай тэмцэх газраас хяналт шалгалт, ажиллагаанууд үргэлжилсээр байна. 2019 оны 09 дүгээр сарын 6-ны өдөр ....аймгийн нутаг дэвсгэрт хийгдсэн мөрдөн шалгах нууц ажиллагааны явцад мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай ургамлыг түүж бэлтгэн, гар аргаар боловсруулж байсан 2 этгээдийг баривчлан, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаад байна.

Хөдөө орон нутагт болон орон нутгийн замд явагдаж байгаа хяналт, шалгалт, ажиллагааны явцад энэ төрлийн хэд хэдэн хэргийг илрүүлжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.