Ерөнхийлөгч Х.Баттулга “Итгэл найдвар, боломж – Улаанбаатар 2019” бүх нийтийн марафоны нээлтэд оролцож, үг хэллээ
2015 оноос хойш тогтмол болж буй "Итгэл найдвар, Боломж –Улаанбаатар" марафонд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцон, амжилт хүсч, үг хэллээ.
Энэ марафонд давхардсан тоогоор нийт 10000 гаруй хүн гүйж, 1300 сайн дурын ажилтнууд зохион байгуулалтанд өөрийн хувь нэмрээ оруулж, 60 гаруй хувийн болон байгууллага мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр ивээн тэтгэж, дэмжин оролцжээ.
Энэхүү үйл ажиллагаанаас цугларсан хандив, орлого нь нийгэмд, үлгэр жишээ үзүүлэх хөгжлийн бэрхшээлтэй тамирчдыг хөгжүүлэх, улмаар тив дэлхийн олон улсын марафон оролцох боломж бүрдүүлэх зорилготой “Марафон аялал”, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг спортоор нийгэмшүүлэх “Ахиллис Монгол клуб”, тусгай сургууль дээрх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг гүйлтээр нийгэмшүүлэх ажилд зарцуулдаг аж.
Зай, төрөл:
3 км - бүх насныхан
5 км
10 км
21.096км
42.195 км
Насны ангилал (эрэгтэй, эмэгтэй):
18- 29;
30- 39;
40- 49;
50- 59;
60- 69;
70+
Сэтгэгдэл
Зочин [80.215.94.168] 2019-09-14 14:27:46
Ene daldganasan jujigchin nertei salbdainuud yuchiv de
zochin [93.23.106.12] 2019-09-14 12:43:59
ervvl bied saruul uhaan orshdog ... bi itgedeg . amjilt hvsie ! erinhiolugch battulgad ...
Zochin [172.58.46.223] 2019-09-14 10:00:10
Heden hoorguu gohoshchuuliig daraltiig n bambardaad burhnii orond. Zalah n ee
zichin [93.23.106.12] 2019-09-14 12:46:11
burhnii orond zalarsan hvnii vheleer jargal hiisen .. muu yoriig zugnusun . eliiregch .. vv chi 172 oo ???