Иргэд та бүхэн сайжруулсан түлштэй холбоотой мэдээллийг Сүхбаатарын талбайгаас авч болно

Д.Тулга / Нийгэм

Нийслэлийн засаг даргын Тамгын газраас “Цэвэр агаартай-aвтомашингүй өдөр”-ийг есдүгээр сарын 14-15-ны өдрүүдэд “Цэвэр агаартай өдөр”, “Цэвэр агаартай-автомашингүй өдөр” гэсэн үндсэн хоёр хэсэгтэйгээр зохион байгуулж байна.

Өдөрлөгийн нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны нарийн бичиг, ажлын хэсгийн дарга Ч.Гантулга, НИТХ-ын ажлын албаны дарга Б.Батбямба, Улаанбаатар хотын агаарын бохирдол бууруулах “Соёлын элч” МУГЖ Б.Жаргалсайхан нар оролцлоо.

Өдөрлөгийг нээж Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал хэлсэн үгэндээ “Цэвэр агаартай хотын төлөө хамтдаа нэг алхам хийхээр хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа. Сайжруулсан шахмал түлшийг тээвэрлэлт болон борлуулалтын урамшууллын төсвийг нийслэлийн түвшинд богино хугацаанд зохицуулан шийдвэрлэж, түлш нөөцлөх, түгээх, бэлтгэл ажлыг хангах хүрээнд таван агуулах барих, иргэдэд мэдээлэл өгөх мэдээллийн төв байгуулан ажиллаж байна. Агаарын бохирдлыг бууруулахад зөвхөн төр засгаас арга хэмжээ авч хэрэгжүүлэхээс гадна иргэн, айл өрх бүрийн оролцоо маш чухал. Тиймээс иргэний хариуцлагаа ухамсарлан гэр орон байраа дулаалж, сайжруулсан түлш хэрэглэх, шинэ дэвшилтэт технологи бүхий цахилгаан, хийн халаагуур, сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийг ашиглах шаардлагатай байна. Төр, хувийн хэвшил, иргэд хамтран ажилласнаар агаар, орчны бохирдлыг бууруулж бид чадна” хэмээлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан энэ үеэр өдөрлөгт оролцож байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдтэй уулзан тэдний санал сэтгэгдлийг сонсож, агаар орчны бохирдлын эсрэг хүчээ нэгтгэн хамтарч ажиллахыг уриалсан юм. Мөн тэрбээр “Иргэд, оршин суугчид айл өрх бүр цэвэр агаартай хот надаас эхэлнэ гэдгийг ухамсарлан дор бүрнээ утаагүй сайжруулсан шахмал түлшээ хэрэглэж хэвших шаардлагатай байна. Энэ өдөрлөгөөр дамжуулан иргэдийгээ сайжруулсан шахмал түлшний хэрэглээ, галлагаа, хадгалалт зэрэг хэрэгтэй бүх мэдээллээ нэг дороос авч агаар орчны бохирдлыг бууруулахын төлөө хүчээ нэгтгэн гэдэгт итгэлтэй байна” гэдгийг онцолж хэлэв.

Өдөрлөгийн үеэр гэр, байшингийн дулаалгын материал, халаалтын шийдлүүд, эко автомашин, шинэ дэвшилтэт технологи бүхий бүтээгдэхүүнээ танилцуулсан 40 гаруй аж ахуйн нэгж байгууллагууд оролцож байна. Мөн Засгийн газрын “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллаж буй төрийн байгууллагууд хэрэгжүүлж буй арга хэмжээ, ажлаа танилцууллаа.

Амралтын өдрүүдэд иргэн, аж ахуйн нэгж байгууллага дулаан, цахилгаанд холбогдох техникийн нөхцөл олгох, ногоон зээлийн сангаас зээл авах, цахилгаан болон хийн халаагуур, сайжруулсан хатуу түлшний түгээлт борлуулалтын цэгийн мэдээлэл, орон байраа дулаалах зөвлөмж, тасалгааны цэцэг, мод үрсэлгээний талаарх зөвлөмж, мэдээллийг нэг дороос авах боломж бүрдэж байна. Мөн 5000 дугуйчдын парад, шохойн зургийн уралдаан, спорт, урлагийн олон арга хэмжээ зохион байгуулагдана.

Нийслэлийн хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

Зочин .СХД [202.9.42.222] 2019-09-16 01:00:18

Ямар баланцгаараа сайжруулаад байнаа ,өвөл ч эхлээгүй байхад 15-ны орой 1-р хороолол орчмоор шөнө ,нил утааны хишүү ,үнэр үэртэж эхэллээ та минь одоо ингэж байгаа юм чинь өвлийг яаж утаагүй давах юм бэ хүмүүс минь ,сайжруулсан нүүрс нэрээр МӨНГӨ ХҮҮЛЭХЭЭ зогсоол доо ,нэг л авцалдаа алга даа та минь

Зочин [202.9.42.217] 2019-09-15 11:00:49

Өмхий монголчууд үхээсэй. Энэ хорвоо дээр байх ёсгүй хүмүүс.

Зочин [64.119.27.243] 2019-09-15 12:50:44

Яасийн миний дүү хорсоод юу болоов хэн чамайг хохироочив оо за за өмнөөс нь уучлал хүсье хөөрхийдөө яасийн болоо


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.