Засгийн газрын нээлттэй өдөр даваа гаригаас эхэлнэ

Aдмин / Улстөр

Монгол Улсын Засгийн газар хийсэн ажлаа танилцуулж, иргэдэд төрийн зарим үйлчилгээг нэг цэгээс үзүүлэхээр 2019 оны 09 дүгээр сарын 16-27-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд нээлттэй өдөрлөг зохион байгуулна.

Энэ өдрүүдэд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг танилцуулж, иргэдэд мэдээ, мэдээлэл өгөх бөгөөд яам, агентлагууд төрийн үйлчилгээг хүргэх юм.

2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Ерөнхий сайдын Ажлын алба, Шадар сайдын Ажлын алба, Сангийн яамны өдөрлөг болно.

Энэ үеэр Улаанбаатар-Дархан, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх автозамын шинэчлэл, өргөтгөл, газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, орон сууцны “Солонго I, II хороолол төсөл”, нисэх онгоцны шинэ буудал, “Шинэ сум” төсөл, Байгалийн түүхийн музей, Төв цэвэрлэх байгууламж, цэнгэлдэх хүрээлэн зэрэг бүтээн байгуулалтын ажлын өнөөгийн явцын талаар танилцуулна. Мөн Ерөнхий сайд, Шадар сайд, Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, харьяа байгууллагууд ажлаа сурталчлах юм.

Энэ өдөр Иргэд, олон нийттэй харилцах төв иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах, хөрөнгө оруулагчдад нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх, татвар төлөгч иргэний бүртгэлийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх, авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар хураах, автомашины дугаар олгох, шилжүүлэх, татварын өр, тооцоотой эсэх тодорхойлолт гаргах, гаалийн үйлчилгээний талаар зөвлөгөө өгөх, улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газраар ирсэн илгээмжид гаалийн бүрдүүлэлт хийх, гадаад худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд "Гаалийн цахим системд нэвтрэх эрх” нээж өгөх, ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулах болон барилгын зураг хянуулах хүсэлт хүлээн авах, мал амьтан, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гэрчилгээ, мэдэгдлийг судлан газар дээр нь олгох, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйтай холбоотой өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, хэмжих хэрэгслийн шалгалт, баталгаажуулалт хийх, стандартын сургалтын бүртгэл явуулах зэрэг төрийн үйлчилгээ үзүүлнэ.

Төрийн банк үнэгүй данс, карт нээж өгч, Гялс банкны үйлчилгээ үзүүлэх бол “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК үнэт цаасны эзэмшил, өмчлөх эрх, бүртгэл, компаниудын ногдол ашиг, хувь тараах талаар мэдээлэл өгөх юм байна.

“Монголын хөрөнгийн бирж” ХХК “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа, ягаан, цэнхэр тасалбар, ногдол ашиг зэрэгтэй холбоотой мэдээлэл, зөвлөгөө өгч, иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авна.

image

Зээлийн батлан даалтын сан, малын индексжүүлсэн даатгал, бусад төрлийн даатгал болон “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төсөл”, “Хөгжлийн хөтөч, дэд бутэц төсөл”, “Тогтвортой амьжиргаа-3 төсөл”, “Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл”, Бичил санхүүгийн хөгжил төсөл”, “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл” зэрэг төслийн талаар танилцуулах юм.

Цаашид:

- 2019.9.17 Гадаад харилцааны яам

- 2019.9.18 Эрүүл мэндийн яам

- 2019.9.19 Хууль зүй, дотоод хэргийн яам

- 2019.9.20 Байгаль орчин, аялал жуулчлалын яам

- 2019.9.21 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

- 2019.9.22 Зам, тээврийн хөгжлийн яам

- 2019.9.23 Барилга, хот байгуулалтын яам

- 2019.9.24 Батлан хамгаалах яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

- 2019.9.25 Уул, уурхай, хүнд үйлдвэрийн яам

- 2019.9.26 Эрчим хүчний яам

- 2019.9.27 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны өдөрлөг болох бөгөөд яам, харьяа агентлаг бүр ажлаа танилцуулж, хариуцсан чиглэлээрээ төрийн зарим үйлчилгээг иргэдэд хүргэхээр төлөвлөөд байна.

2019 оны 09 дүгээр сарын 17-27-ны өдрүүдэд соёл, урлагийн байгууллагууд 18.00-19.30 цагт Д.Сүхбаатарын талбайд уран бүтээлээ толилуулна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл

иргэн цэцэгбадам [103.26.195.198] 2019-09-16 04:01:21

Түүхий нүүрсний утаа бага болох боловч химийн нүүрсний утаа улам хортой болж ард иргэд улам хүнд юм болох юм байналээ энэ маш сайн тооцоолохгүй бол хэдэн жилийндараа энээсч хүнд юм болох юм байлаа 28жилийн өмнө картын бараанд орсон хор хөнөл манай ард иргэд ихэн хорт хавдар золойс болсон хятад ,япон хугацаа дууссан гурал будаа байсан тэгхэд тэр үеийн хөгшид энэч сайн зүйл бишээ өвч болондоо гэж байж билээ мөнч ухаантай хүмүүс шүү аргагүй хүчинд хэрэглэж байна даа гэж байсандаа

зочин [64.119.27.175] 2019-09-15 13:21:32

ЕСайд,яам агентлагийн сайд дарга нар бүтэн 7 хоног талбай дээр иргэдтэй нүүр тулж нэг бүрчилэн уулзаж үгээ ард иргэд хэлэх юмсан,би энэ даваасүрэн гэгч сайдтай өөрийн биеээр эрчим хүчний салбарын үнэ тариф,үйлчилгээний талаар зохицуулах хорооны нөхөртэйн хамт байлгаж байж ярих асуудал их бна,хийгдэж хийж бгаа ажлууд ни амидралаас тасархай биелэгдэх биелэгдэхгүйн мэдэгдэхгүй зүйлүүдийг бүгдын дэлгэж тавиж ярихсан,тэгж байж итгэл үнэмшил байна уу?үгүй юу гэдгийг мэдэхсэн,тэр салбар хариуцсан хурган дарга,мэргэжилтэнүүдтэй уулзах сонирхол алга даа,энэ хурган дарга нар мнргэжилтэнүүд чини дээшээ хараад дээрээс дохио зангаагаар ажил хийвэл хийдэг,хийхгүй бол мануухай шиг хэлгүы,дүлий хүн шигээ мэдэхгүй гэж хэлчихээд мянган үгний таглаа болоод суух юмаа,бүтэн долоо хоног тэр яамдын сайд,шадар сайд ЕСайдтайн нүүр тулж уулзахгүй бол ажил хийлээ гээд яаах юм бэ?

zochin [202.126.89.139] 2019-09-15 13:15:36

энэ замбараагүй орж ирээд ан хийгээд байгаа арабууд, хятадуудынхаа учрыг хэзээ олох юм болоо монгол хүн ганц зээр буудаад баригдах юм бол яаж яллах гэж гүйлдэж байх болоо монгол хүн эх орондоо байгаа юм уу эсвэл гадаадын оронд дүрвэж амьдраад байгаа юм уу

Battulga [66.181.160.110] 2019-09-15 12:48:02

Eрөхий сөйдтай иргэн хэзээ уулзаж болох вэ

Зочин [182.160.32.244] 2019-09-15 12:06:44

ӨНӨӨ ТӨР НЬ АРД ТҮМНЭЭ СОНСДОГ 1111 УТАС АЖИЛЛАЖ БАЙГАА ЮУ?

Зочин [202.9.42.69] 2019-09-15 10:10:41

ЗАСГИЙН ГАЗАР МИНЬ ЭЭ !!! АВТОМАШИНЫ УЛСЫН ДУГААР ""УАА"" СЕРИ СОЛЬЖ ЭХЛЭЖ БАЙХ ШИГ. АЛБАНЫ БОЛОН АМИНЫ МАШИНЫ УЛСЫН ДУГААРАА ХООРОНД НЬ ЯЛГАЖ ОЙЛГОГДОХООР БОЛГОХ ХЭРЭГТЭЙ ЮМ. ХУУЧИН ХАР ЦАГААН ДЭВСГЭРТЭЙ БАЙСАН. ХУРГАН ДАРГА НАР ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТААС ИХ ЭМЗЭГЛЭНЭ ДЭЭ.

/*- [49.0.212.2] 2019-09-15 08:07:39

Сонгууль дөхөөд ирэхээр жидүүчин Хүүкийн нам засаг ажил хийж байгаа зүр эсгэх гэсэн тархи угаах бооктой ус юм

Зочин [202.126.89.177] 2019-09-15 06:21:52

Yu ch hiigeegui baij uhsen elentsegiinh ni neelttei haalganii odoo ve ? Boon zardal hairan mongo. Erguu durakuud shuu. Yum hiisen bolj haragdah geel chaavaas kkkk

Зочин [66.181.182.157] 2019-09-15 04:26:53

Сангийн яам 9 сарын 16-нд байна

Зочин [202.126.89.229] 2019-09-15 02:06:26

Төрийн байгууллагууд нь дандаа хаалттай байж байгаад нэг өдөр л нээж байгаа юм уу

тулга [43.242.243.197] 2019-09-15 01:33:26

сангийн яам хэзээ вэ


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.