Дөрвөн эгнээтэй, 477 метр урттай шинэ гүүрэн гарцын хөдөлгөөнийг нээлээ

Д.Тулга / Нийгэм

Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр дамнуулан Их Монгол улсын гудамж руу буух Замын цагдаагийн гүүрэн гарцын хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ. Нээлтэд Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн удирдлагууд оролцлоо.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Анх байгуулагдахдаа 500 мянган хүн амьдрахаар төлөвлөгдсөн Улаанбаатар хотод маань өнөөдөр 1.5 сая хүн амьдарч байна. Үүнээс үүдэлтэй авто замын түгжрэл, агаар орчны бохирдол гээд олон асуудал бидэнд тулгарч байгаа. Түгжрэлийг бууруулахад энэ гүүр том тус нэмэр оруулна гэдэгт би итгэлтэй байна. Миний хэлсэн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлсэн Улаанбаатар хотын дарга С.Амарсайханд талархаж байна” хэмээн нээлтийн үеэр хэллээ.

Дөрвөн эгнээ, 477 метрийн урттай, төмөр бетонон гүүрний ажлын гүйцэтгэгчээр “Хятадын төмөр замын 20-р товчоо корпораци”, зөвлөхөөр “Ростов” ХХК ажилласан байна. Төслийн нийт төсөвт өртөг 42.38 сая ам.доллар бөгөөд Хятад, Монголын 500 гаруй инженер, техникийн ажилчид ажилласан байна. Ерөнхий гүйцэтгэгчийн зүгээс гүүрэн гарцад 100 жилийн баталгаа өгчээ.

Нээлтийн ажиллагааны үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Нийслэлчүүд та бидэнд тулгамдсан олон асуудал бий. Тэдгээрээс агаарын бохирдол, автомашины түгжрэл нь та бидний эрүүл мэнд, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, санхүүгийн дайсан болсон гэхэд хилсдэхгүй. Монгол Улсын Засгийн газар, нийслэлийн удирдлагууд эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Нийслэл хотод БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Туул гол дээгүүр дөрвөн гүүр (Сонсголон, Яармаг, Замын цагдаа, Баянзүрхийн товчоонд) барих болон Налайх чиглэлийн замын бүтээн байгуулалтын ажлыг амжилттай хэрэгжүүлж байна. Энэ гүүрэн гарц нээгдсэнээр Энхтайвны гүүрний замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, Замын цагдаагийн газрын уулзварын түгжрэлийг 30 хувиар бууруулах боломжтой” хэмээв.

Өнөөдөр Замын цагдаагийн гүүрэн гарцын үндсэн хөдөлгөөнийг нээсэн бол ирэх 25-нд нарны замтай холбох В рампийн барилгын ажлыг дуусгах аж. Түүнчлэн Сэлбэ гол дээгүүрх гүүр, авто зам, гэрэлтүүлэг, гэрлэн дохио, явган хүний зам, ногоон байгууламжийн ажлууд хийгдэх аж.


Сэтгэгдэл

Зочин [64.119.23.41] 2019-09-16 14:24:03

Saihan medee bna hotiin darga erunhii said sain bn

Зочин [202.21.109.42] 2019-09-16 14:01:46

tumur zam dooguur nebtreh 20 ogtnii nvh hiichihbel tvgjrel ih hemjeegeer buuran l

Зочин [103.26.193.251] 2019-09-16 14:00:39

Уг нь сайхан гуур болсон байлээ жаанч бас тугжрэл . Хотын товоос ЗОМ плаза дээр очоод боон тугжээ арга ч угуй юм даа . Ягтов зам дээр нь тийм том барилага барьчихсан юм чинь яах арагуй авилгалийн ордон. Тор хучтэй л юм бол тэр ХОМ плаза гэдэг авилгалийн ордонг газарын хорсноос арчиж хаяаад хогжилийн замаа есоор нь тавьлдаа. Сундуй хучтэй юу хотын оршин суугч хучтэй юу гэдэгээ узуулээч. Яс юман дээр Сундуй оороо оортоо л тэр газарийг олгож ийм гай г хотод учаруулаад бнашдээ

Зочин [202.9.43.41] 2019-09-16 12:52:34

Гуурнийхээ нэрийг хурдан огоочээ ямар арчаагуй юм бэ барихыг нь хятадууд барилаа аахилахыг нь амарсайхан гуай аахилчлаа нэг гуурэнд нэр огоход чинь одоо тийм хэцуу юм байхуу олимпын гудамжнаас ургэлжилж байгаа юм чинь олимпын гадамж гэж нэрлээд яваачээ хумуус 40 саяын гуур ч гэх шиг муруй гуур ч гэх шиг янз бурийн хар ярианы билэггуй нэр огчлоошд хотын холдуу ажилгуй мангаруудаа

Зочин [64.119.18.214] 2019-09-17 06:08:59

Нэр тийм чухал уу балай минь

Зочин [66.181.161.14] 2019-09-16 12:51:32

Миний өгсөн үүрэг даалгавар гэж ирээд л манай ерөнхий сайд сүртэй хүн шүү.ккккк

Иргэн [66.181.189.108] 2019-09-16 12:10:43

Явган хүн төмөр зам дээгүүр алхах нь , ямар бөөстэй толгой энэ зураг төслийг нь хийдэг байнаа

Зочин [202.126.89.147] 2019-09-16 11:31:09

Амарсайхан дарга сайн ажиллаж байна амжилт хүсье

Zojin [202.131.229.50] 2019-09-16 10:56:51

Saihan medee bna huukiig demjij bna

Zochin [202.126.89.222] 2019-09-16 10:18:27

Neeree guurnii neeiig yu geh yum be olimpiin guur gevel yahuu?

Hotin irgen [64.119.18.100] 2019-09-16 10:13:16

Amarsaihan urdni hotin darga narig baahan muulaad l bsan. Tednii ehluulsen ajlaar talhalj bga biz de.

MANAI 2 odoo utaag ustgana daa [66.181.188.234] 2019-09-16 10:09:26

manai ireeduin ERONHIILOGCH,,ERONHII SAID ,2 goe haragdaj baina shuu .ZAM zasaad l omhii uner arilgaad l hiimoritoi shuu

Зочин [202.126.89.236] 2019-09-16 10:06:02

Тэнэгүүд минь төмөр зам дээгүүр гарах явган хүний зам хийгдэнэ ашиглалтанд орох болоогүй байна. Зураг ойлгохгүй Пиздаанууд ийм юм бичдэг байхгүй юу.

Зочин [202.9.43.41] 2019-09-16 09:57:38

Олимпын гуур гэж нэрлэнэ

Зочин [202.131.245.125] 2019-09-16 09:39:52

Явган хүн хаагуур явах юм бээ. Тухайн газарт амьдардаг улсуудад энэ бол хамгийн том асуудал болж байна.

Зочин [139.5.216.27] 2019-09-16 09:23:32

Явган хүн хаагуур явах вэ

зочин [202.131.233.251] 2019-09-16 09:05:57

гүүрэндээ нэр өгье

зөвлөх үйлчилгээ [202.131.233.251] 2019-09-16 09:03:27

24,227 шар хадны эмнэлэгт нэг удаа үзүүлчихэд гэмгүй шүү.

Зочин [202.131.245.226] 2019-09-16 08:58:06

бүтээн байгуулалт хийсэн нь сайшаалтай ч явган хүний зам хамт хийчихгүйдээ. явган хүмүүс доогуур нь явахаар бас л замын хөдөлгөөнд саад учруулна шүүдээ

Нийслэлхүү [122.201.21.18] 2019-09-16 08:47:50

Зарим хүмүүс ямар ч шаардлагагүй юм барилаа гэнээ. Юү ч гэх вэ дээ. Зайлуул. Ардчилагч гэгч дээрэмчдийн үг байх даа чааваас.

тогтох [202.21.100.210] 2019-09-16 08:40:18

Бүтээн байгуулалт бүр амжилт дагуулна гэдэгт итгэл дүүрэн байдаг шүү.

Иргэн [59.153.87.160] 2019-09-16 08:39:57

Үнэгүй бяслаг хавханд л байдаг

Зочин [64.119.24.227] 2019-09-16 08:22:47

хайран мөнгө, одоо яаж төлнө дөө, дэмий юманд мөнгө үрсэн энэ хаахалзаад бгаа хмсээр төлүүлмээр юм аа

Зочин [59.153.87.160] 2019-09-16 08:41:44

Хүн зүв зүгээр юм өгдөггүй л байхгүй юу


24 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
24 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.